Дээш очих

Хичээл №3_1: Вирус хэрхэн цэвэрлэх талаар!

Posted on
  • Saturday, August 14, 2010
  • by
  • in
  • Ангилал
  • Сүүлийн үед хүмүүсийн Yahoo messenger(YIM)-с янз бүрийн мессэжүүд ирэх боллоо.
    Is this you on pic? http://effarah.net/photos.php





    Таньд ч гэсэн ийм мессэж нэг биш удаа очсон л байх. Энэ юу вэ гэвэл ВИРУС юм. Ийм холбоос явуулж байгаа хүний компьютер вирустсан ба явуулж буй хүн өөрөө тэрийгээ мэдэхгүй байдаг.

    YIM-н төлөвт нь ч гэсэн юу ч харагдахгүй. Дээрхи зургаас харвал тухайн хүн нуугдсан байгаа биз. Харин таны компьютерын програм вирустсанаар YIM-д таныг нуугдсан ч гэсэн таны жагсаалт дахь хүмүүс рүү иймэрхүү мессэж явуулсаар байх болно. Ийм мессэж явуулсанаа гол нь та өөрөө ч мэдэхгүй байна.

    Анхаарах зүйл: Хэрэв таньд иймэрхүү төрлийн янз бүрийн мессэж ирвэл түүн дээр битгий дарж  ороорой.
    Харин нэгэнт дараад орчихсон, хүмүүс таныг юу явуулаад байнаа гэж хэлээд байвал таны компьютер вирустсан байна гэсэн үг шүү.
    Цэвэрлэх арга:
    1. Эхлээд та YIM буюу Yahoo messenger болон интернэтийн орчны програмуудаа(Үүнд IE, mozilla Firefox, Google Chrome гэх мэт) хаах хэрэгтэй. Учир нь вирусны програмын хэрэгслүүд(toolbar) нь таны интернет хөтөчид суугдсан байж болох ба ийм тохиолдолд бүрэн устахгүй.
    2. Иймэрхүү тохиолдолд Yahoo messenger-г устгасан нь дээр байдаг. Вирусаа бүрэн устсан гэж үзсэн үедээ та YIM-ээ дахин суулгаарай.
    Устгахдаа: Start->Control panel->Add Remove Programs гэж орон Yahoo messenger дээрээ даран дээр буй Uninstall товчийг дарж устгана. Мөн Yahoo Toolbar болон Yahoo Software Update-г ч устгаж болно. Учир нь YIM дахин суулгах үед вирусгүйгээр дахин шинээр сууна.
    3. Өмнө оруулсан бичлэгийн хэсгээс Хичээл №3 Malware хэрхэн цэвэрлэх вэ? зааврын дагуу MBAM-г татаж авч дахин вирус гарахгүй болтол нь шалгаарай.
    4. Мөн Хичээл №4: Хэрхэн Windows Xp үйлдлийн системийг дээд хурдаар нь ажиллуулах вэ?  орж 7.) болон 8.) -р хэсгийг дарааллын дагуу хийгээд компьютероо унтрааж асаасны дараа дахин Мalwarebyte's Anti-Malware -р шалгаад нэг үзээрэй гэж зөвлөе!
    5. Илүү сайн шалгаж цэвэрлэе гэвэл та компьютероо унтраагаад дөнгөж асах үед нь гарын F8 товчийг хэмнэлттэй дарснаар гарч ирэх сонголтоос Safe Mode эсвэл Safe Mode with Networking-г сонгон ороод Мalwarebyte's Anti-Malware-аа уншуулж шалгаж бас болно.
    6. Вирус тань бүрэн устсан гэж үзэж байгаа бол одоо YIM-ээ дахин шинээр татан суулгах хэрэгтэй.
    Суулгахдаа: Internet Explorer(IE), Mozilla Firefox, Google Chrome гэсэн интернет хөтөчүүдийнхээ аль нэгээр нь орон http://messenger.yahoo.com ->> Download Now гэж татан авч суулгана.
    Хэрэв та YIM-р олон хаягаар зэрэг орох хэрэгтэй бол Хичээл №2: Yahoo мессенжерт 1 компьютер дээрээс олон аккаунтаар зэрэг орох нь гэсэн сэдвийн дагуу дагаад хийгээрэй.
    За ингээд суулгаж дууссаны дараа дахин таны жагсаалт дахь хүмүүс рүү янз бүрийн мессеж явуулахгүй ба таны компьютерийн вирус ч гэсэн алга болсон гэдэгт найдаж байна. 
    Хэрэв бичлэг таалагдсан бол "Google-н олон нийтийн сурталчилгаа"-н дээр 1 дарж бидэнд дэмжлэг үзүүлнэ үү.
    Таньд амжилт хүсье!

    0 сэтгэгдэл:

    Post a Comment