Зарим үед таны компьютерын үйлдлийн систем Windows Updating(Виндөүзийн шинэчлэлт) 1...32 гээд унтрахгүй удаад байдаг. Ер нь Windows Update-г цаг тухайд нь хийж байвал таны системийн аюулгүй ажиллагаа илүү сайжирна. Учир нь Update буюу шинэчлэлээрээ янз бүрийн алдаагаа засч байдаг ба зарим програмын сүүлийн хувилбаруудыг(жишээ нь Windows Media Player, Internet Explorer болон Service Pack-ууд) шинэчилж байдаг. Гэхдээ энэ нь заримдаа хэрэглэгчидэд яршигтай санагддаг.
Яагаад гэхээр Windows Update хийж дууслаа одоо та компьютероо унтрааж асаах хэрэгтэй гэсэн сануулга байнга гарч ирдэг.
Систем суулгасны дараа Windows Update-г тааруулж өгсөн нь дээр. Ингэхийн тулд Windows XP-н хувьд:
My Computer дээрээ mouse2 буюу хулганы баруун товч дарж гарч ирсэн цэсээс Properties-г сонгож орно. Эсвэл гарын товчлуураас Win+PauseBreak товчтой хамт дарсанаар илүү амархан гарч ирэх ба Properties-г сонгоно.
Гарч ирсэн хэсгээс Automatic Updates
Доорхи зурганд харуулсанаар сонговол зүгээр( Notify me but don't automatically download or install them-Шинэчлэлийг суулгах эсвэл автоматаар татаж авалгүйгээр эхлээд таньд надад мэдэгдэнэ). Эсвэл үүний дээд сонголт ч зүгээр (Download updates for me, but let me choose when to install them-Суулгах шинэчлэлүүдийг өөрөө сонгож суулгана. Үүнд WGA-г суулгахгүй байх боломжтой)
Vista-н хувьд How to Turn Windows Update Automatic Updating On or Off in Vista Энэ холбоосоор орж дэлгэрэнгүй танилцана уу.
Windows 7-н хувьд Windows Update-Enable / Disable Automatic Updates in Windows 7-Guide Windows 7 энэ холбоосоор дэлгэрэнгүй харна уу.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment