Ерөнхий үзүүлэлтийг мэдэх: Ерөнхий үзүүлэлтийг маш олон янзаар мэдэж болно.
Гараас:
- Win(гар дээр байрлах цонхны зурагтай товч)+PauseBreak товчийн хамт дарах.
-Эсвэл Start->> Run(эсвэл гараас Win+R) ->>sysdm.cpl гэж бичээд Enter товч дарна.
-Мөн арын дэлгэц(Desktop) дээр байрлах MyComputer эсвэл Start ->>MyComputer дээр хулганы баруун товч дарж Properties гэж орно.
Ингэж орсоноор таны компьютерын ерөнхий үзүүлэлт харагдана.
Windows XP үйлдлийн системийн хувьд:
Эндээс харахад: 1.60GHz-н хурдтай Intel пүүсийн Atom(зөөврийн компьютерт зориулж гаргасан) N270 CPU болон 2GB RAM(санах ой)-тай ASUS брэндийн зөөврийн компьютер гэж мэдэж болно.
Үйлдлийн системийн хувьд Windows XP, Home Edition, Service Pack 3(үйлчилгээний багц 3-XP үйлдлийн системийн хувьд хамгийн сүүлийн үйлчилгээний багц).
Windows Vista үйлдлийн системийн хувьд:
1.90GHz хурдтай AMD пүүсийн Turion 64 X2 Mobile(зөөврийн төхөөрөмжийн технологи) TL-58 моделийн 2GB RAM-тай HP брэндийн HP Pavilion tx1000 загварын, 32битийн Windows Vista( Home Premium) үйлдлийн системтэй зөөврийн компьютер.
Windows 7 үйлдлийн системийн хувьд:
2.5GHz-н Intel пүүсийн Core2Duo T3000 CPU-тэй 3GB RAM(санах ой)-той, 32битийн Windows 7(Ultimate) үйлдлийн системтэй.
Мөн Start->> Run(эсвэл гараас Win+R) ->> dxdiag
гэж бичиж ОК дарж ороод системийн мэдээллийг бас харж болно.
Эндээс мөн та график карт, дууны карт зэрэг төхөөрөмжийн төрөл, хүчин чадал зэргийг хялбар харж чадна.
1 сэтгэгдэл:
hurd, memory nter n ymar hemjeend bol sain ymar hemjeend bol buur sain gedgiig yaaj medeh uu
Post a Comment