Юуны өмнө блог хөтлөж юу хийдэг талаар Блог хөтлөх урлаг, internet marketing, Блог хөтлөх долоон шалтгаан , Блог хөтлөх тухай гэсэн блогуудаас уншивал зүгээр байх.
Монгол хэл дээрхи блогийн сайтууд нилээн хэд байдаг ба эдгээр нь бидний эх хэл дээр учир хэрэглэхэд гайгүй гэж үзээд дурьдаад өнгөрье.
БлогМН.нет Блог: http://www.blogmn.net/home
ГоГо Блог: http://blog.gogo.mn/index.html
Банжиг.нет Блог: http://blog.banjig.net/
Минийх Блог: http://blog.miniih.com/
Бүгдээрээ.МН: http://bugdeeree.mn/
Дэлхий.нет: http://delhii.net/blogs
Харин гадаад блог бичих сайт гэвэл тоочоод барахгүй. Түүнээс хүмүүсийн ихэвчлэн ашигладаг нь англи хэл дээр Blogspot.com, Wordpress.com, Blog.com, Typepad.com, Солонгос гэвэл Cyworld.com-MiniHomePage, Blog.Daum.net, Blog.Naver.com, Tistory.com, AllBlog.net гэх мэт.
Та бүхэндээ Blogspot.com дээр хэрхэн блог нээх талаар бичье. Энэ танилцуулга видеог үзвэл илүү амархан болох байх.
Блоггерт блог нээх нь дараах 3 дараалалтай.
1. Блогийн ID үүсгэх
2. Блогийн нэр өгөх
3. Загвараа сонгох
1. Блог үүсгэхийн тулд та өөрийн гэсэн э-мэйл хаягаараа бүртгүүлэх хэрэгтэй.
2. Блогийн гарчиг, орох холбоосыг өгөөд continue товч дарна.
3. Доорхи загваруудаас хүссэн загвараа сонгоод continue товч дарна.
Загварыг үүсгэсний дараа сольж болох учир та юун түрүүнд блогоо үүсгэхийн тулд энд байгаа аль нэг загварыг сонгон цааш үргэлжлүүлээрэй.
За ингээд бидний блогийн ерөнхийдөө үүслээ. Одоо оруулах мэдээлэл болон хүмүүст хэрхэн хүргэх талаар бодох хэрэгтэй. Доорхи зурганд блогийн эхний нийтлэл бичих цонх гарсан байна.
Холбоос оруулах шаардлагатай бол текстээ бичиж идэвхижүүлээд Links товч дээр дарж холбоно.
Өнөөдрийн хичээлийг үүгээр дуусгая. Дараагийн удаа загвар хэрхэн солих болон хуудсууд хэрхэн тохируулах талаар нийтлэх болно. Таньд амжилт хүсье!
0 сэтгэгдэл:
Post a Comment