Microsoft-ийн оффис руу утасны дуудлага ирэв:
- Сайн байна уу? Би гурван жилийн өмнө Windows 95 авсан юм. Энэ хугацаанд ерөөс ганц удаа ч эвдэрсэнгүй , Би ямар нэгэн буруу юм хийгээгүй байгаа, хэлээд өгөөч?
Сүрчиг
Гоо сайхны барааны дэлгүүрт орж ирсэн эмэгтэй:
-Танайд компьютертэй адилхан үнэртдэг үнэртэй ус байхгүй биз?
Худалдагч:
- Ямар аа ???
Эмэгтэй:
- Компьютерийн ! Би зүгээр л өөрийн нөхрийг надад илүү анхаарал хандуулдаг байхыг хүссэн юм!
Mouse:
Програмч гэртээ орж ирэв. Гэтэл муур нь түүний гарыг долоон наан цаана нь гараад сүйд. Эхнэр:
- Энэ компьютерийн хулгана ажиллахгүй байна. Та хулганы хороор угаасан байх аа
- Энэ муур чинь өнөөдөр яачихваа, гар хурууг зүгээр байлгахгүй сүйд??
- Юу яачихваа гэж, миний гарнаас хулгана л үнэртэж байхгүй юу
Компьютер
Компьютерийн дэлгүүрт нэг сайн эр ууртайхан орж ирэв:
-Би өчигдөр танайхаас компьютер худалдаж авсан юм
-Ямар нэгэн асуудал гараа юу?
-Шатчихсан.
-Санаа зоволтгүй, баталгаат хугацаа дуусаагүй, юун шатав?
- Бүх юм нь
- Тийм ч юм баймааргүйдээ, Процессор зүгээр үү?
-Шатсан
- Винчестер
-Шатсан
- Санах байгууламж?
- Шатсан
-Дэлгэц?
-Шатсан
-Ээ бурхан минь, та түүнийг яачихсан юм бэ?
-Манай гэрт өчигдөр гал гарсан юм аа
Уучлаарай манай компьютерийн тал нь ажилладаггүй ээ гэж засварын газарт дуудлага иржээ. Очоод үзтэл NortonCommander-нхоо тал цонхыг хаачихсан байжээ.
Програмистууд:
Програмчин байшингийн 12 давхарт гарахаар лифтэнд оров. Тэр эхлээд”1” дараа нь”2” товчуудыг дарсанаа “Enter” товчийг нүдээрээ удаан эрээд олсонгүй дээш алхахаар шийдвээ.
Урт болон богино юбка ны ялгаа юу вэ? - Хандалтын хугацаа!
- Компьютерийн гарны олон товчин дээр зэрэг дарахаар яагаад ёнгиноод байдаг вэ?
- Гаран дээрээ тасраад уначихсан програмистыг сэрээх гэж.
Yүр шөнийн заагаар хаалганы хонх дуугарна. Эхнэр босон нээвэл програмчин ажилтай нөхөр нь гуйвчихсан зогсож байна гэнэ. Хувцас нь тамтаг болтлоо урагдчихсан, өөрөө согтуу, нүдэн дор нь томоос том хөх няц болсон харагдана.
Нөхөр:
-За миний шинэ скринсервер чамд таалагдаж байна уу?
-Гурван програмчинд өөрийн бизнес эхлүүлэх ямар боломж байна?
-Нэг вирус бичээд, нөгөөх нь антивирус бичихэд л хангалттай.
-Тэгвэл гурав дахь юу хийх юм бэ?
-Тэр бүхнийг нь ажлуулах үйлдлийн системийг бүтээхгүй юу
АНУ-д програмистуудаас дараагийн шатны курсэд орох шалгалт авч байна. Асуулт:
- Та нар онгоцонд суулаа гэж төсөөл дөө. Гэтэл онгоц хөөрөхөөс өмнө онгоцны удирдлагын програмыг танай ажлын хэсгийн програмистууд зохиосон байна гэдгийг мэдэж авлаа. Ийм тохиолдолд та нар онгоцноосоо буух уу?
Харилт: Нэг хүнээс бусад нь:
- Бууна гэж. Буухгүй гэсэн хүнээс:
- Яагаад та буухгүй гэж?
- Хэрвээ үнэхээр тэр програмыг нь манай ажлын хэсгийхэн зохиосон юм бол онгоц хөөрөхгүй...
Вирус:
Интернэтэд шинэ төрлийн вирус гарчээ. Хэрэглэгчийн хогийн савыг дураараа ухаж, устгасан бүхнийг эргэн сэргээдэг энэ вирусыг «Траншейны товарищ» гэдэг гэнэ.
Unknown Virus:
Програмчин эр ажлаасаа тарж ирээд эхнэртэйгээ ярилцаж байна. Нөхөр:
- Good evening dear, Im now iogged in. Эхнэр:
- Чи талх авсан уу?
- Bad command or filename.
- Би чамайг ажилдаа явахад чинь л захисан биз дээ.
- Erroneous sytax. Abort?
- Мартаснаас шинэ зурагт авах юм болоод байсан яасан бэ?
- Variable not found…
- Тэгвэл ядаж надад зээлийнхээ картыг өгчих. Би өөрөө дэлгүүр явъя.
- Sharing Violation. Access denied…
- Чи надад хайртай юмуу эсвэл тэр өөрийнхөө компьютерт хайртай юмуу. Эсвэл бүр намайг доромжлоод байгаа юмуу.
- Too many parameters…
- Чам шиг юмтай хэрэггүй л сууж дээ.
- Data type mismatch…
- Чи ер нь дүйнгэ нөхөр л дөө…
- Its by Default.
- Ингэхэд цалин чинь буусан уу?
- File in use… Try after some time..
- Ингэхэд чи ер нь намайг хэн гэж бодоод байгаа юм бэ?
- Unknown Virus!
0 сэтгэгдэл:
Post a Comment