Дээш очих

Internet Explorer веб хөтчийн түүхэн хөгжил ба ирээдүй

Posted on
  • Saturday, September 3, 2011
  • by
  • in
  • Ангилал , , , ,
  • Интернет нь 1990-ээд оны эхээр хөгжиж эхэлсэн. Тухайн үед албан байгууллагууд бичиг баримт илгээхдээ факсын аппарат ашиглах юмуу эсвэл уян диск(floppy disk) дээр мэдээллээ хуулж зөөдөг байлаа. Тэр үед цөөхөн хэдхэн хүн л интернет сүлжээг ашиглаж байсан. Харин дэлхий дахинаа World Wide Web хөгжиж интернет хөтөч(web browser) гарсанаар хүмүүст мэдээлэл хайх, хүнтэй харилцах, ажлын цоо шинэ талбарыг нээж өгсөн гэхэд болно.
    Internet Explorer веб хөтөч нь хамгийн анхны хувилбараа 1995 онд гаргаснаас хойш одоог хүртэл 16 жилийн хугацаанд 10 дахь хувилбараа гаргаад байгаа билээ.
    Ингээд та бүхэндээ Internet Explorer веб хөтчийн түүх хөгжлийг танилцуулъя. (1995~2011)
    1. 1995: Internet Explorer 1.0-Онлайн дахь ололт
    Internet Explorer(Албан ёсны нэр нь Microsoft Internet Explorer, товчилсон нэр нь IE эсвэл MSIE) нь хамгийн анх 1995 оны 8 сард гарсан ба Майкрософтын Windows 95 үйлдлийн систем дотор агуулагддаг, веб хуудас үзэх зориулалттай програм юм.
    Энэ програм нь гарсанаар хүмүүсийг интернетэд нэвтрэн мэдээлэл солилцох гарцыг нээж өгсөн гэхэд болно. Мөн анх удаагаа утасны сүлжээ(dial-up) болон сүлжээгээр мэдээлэл дамжуулахын тулд TCP/IP(Transmission Control Protocol/Internet Protocol) протоколыг ашигласан байна.

    1995 он. Windows 95 [Internet Explorer 1.0-IE1]
    1995 он. Windows 95 [Internet Explorer 1.5-IE1.5]

    2. 1995: Internet Explorer 2.0-Эрэлтийг өсгөх
    1995 оны 11 сард Майкрософт Internet Explorer 2.0 веб хөтчөө гаргасан ба энэ нь Macintosh болон 32 битийн Windows үйлдлийн системийг хоёуланг нь дэмждэг болон гарсан. Үүнээс 3 сарын өмнө гарсан анхны хувилбарыг хэдэн зуун мянган интернет хэрэглэгчид татаж аван ашиглаж байсан ба энэ нь дараагийн веб хөтөч болох IE2.0-ыг хурдан хугацаанд гаргах эрэлт хэрэгцээг өсгөсөн байж болох юм. IE2.0 хувилбар гарсанаар интернет технологи хөгжин нилээн олон веб хөгжүүлэгч, дизайнер ажилтай болж мэдээллээр баян олон веб сайтууд гарч эхэлсэн. Мөн HTTP-ын cookie дэмждэг SSL(Secure Socket Layer) протокол, Virtual Reality Modeling Language (VRML) мөн олон интернэт мэдээний сайтууд гарч ирсэн.
    1995 он [Internet Explorer 2.0]

    31996: Internet Explorer 3.0-Онлайн агуулгийн шинэ ертөнц
    1996 оны 8-р сар шилдэг гэсэн томоохон сайтуудаас санал их ирсэнээр Майкрософт Internet Explorer хөтчөө улам баяжуулан шинээр гаргасан. Internet Explorer 3.0 -ын технологид тулгуурлан windows 95 үйлдлийн системдээ Internet Mail, News 1.0, Windows Address Book гэх мэт програмуудыг нэмж оруулсан ба дараа нь Microsoft NetMeeting, Windows Media Player програмууд нэмэгдсэн.
    Энэхүү веб хөтөч нь JPG өргөтгөлтэй зургийн файл болон GIF өргөтгөлтэй хөдөлгөөнт зургийг үзүүлж чаддаг болсон. Мөн MIDI дууны файл болон ямар нэгэн програмын тусламжгүйгээр онлайнд дууны файлыг шууд тоглуулах чадвартай болтолоо хөгжсөн. Веб хөгжүүлэгчидэд зориулан IE3.0 нь скрипт хэлний сонголттой програмчлалын уян хатан аргийг тэдэнд нээж өгсөн. Бас веб дизайнеруудад Cascading Style Sheets (CSS) хийх боломжийг нээж өгсөн. Мөн хөгжүүлэгчид ActiveX ашиглан мултимедиа эффекттэй амьд вебсайт хийх, нарийн ажиллагаатай веб сайтад суурилсан програм хийх зэрэг маш их дэвшилт гарсан.
    Жич: Internet Explorer 3.0 хувилбар нь гарсан өдрөө эхний 6 цагийн дотор 32,000 таталт хийгдсэн ба эхний долоо хоногийн сүүлээр 1 саяас илүү олон таталт хийгдсэн байна.
    1996 оны 8 сар [Internet Explorer 3.0]

    41997: Internet Explorer 4.0-PC-ны хүчин чадлыг вебийн хүчин чадалтай уулзуулах.
    1997 оны 10 сард Windows 95 шинэчлэгдсэн ба Windows 98, Windows NT үйлдлийн системүүд гарч түүнд зориулан Internet Explorer 4.0 веб хөтөч шинээр гарсан гээд маш томоохон дэвшилтүүд хийгдсэн. Веб хөгжүүлэгчидэд зориулан Dynamic HTML(DHTML) гарсанаар веб дизайны дараагийн үе эхэлсэн гэж хэлж болно.
    Жич: "Trident" гэж нэрлэгдэх веб дизайны шинэ стандарт (DHTML) хэл  гарч ирсэн. Энэ нь Internet Explorer 4.0-той хамт гарсан. Үүгээр хийгдсэн анхны програм нь Microsoft Outlook Express 4.0 байсан ба энэ нь хэрэглэгчдэд мэйл илгээх, хүлээн авах ажлыг хурдан шуурхай гүйцэтгэж мэйл болон хаягийн бүртгэл(address book)-ийг зохион байгуулахад маш хялбар болгож өгсөнөөрөө онцлог юм.
     1997 оны 10 сар [Internet Explorer 4.0]

    5. 1999: Internet Explorer 5.0-Веб нь амьдралын хэв маягийг бий болгох
    1999 оны 3 сард Internet Explorer 5.0 гарсан ба хөгжүүлэгчид маш баялаг дизайнтай веб хуудас болон програмуудыг хийх чадвартай болж ирсэн. DHTML нь веб хөгжүүлэгчдэд веб хөгжүүлэх илүү их боломж олгосон ба тэд маш хүчтэй, гоёмсог интерактив веб хуудсуудыг бүтээж эхэлсэн.
    1999 оны 3 сар [Internet Explorer 5.0]
    Жич: IE5.0 хувилбарт шинэ Windows Radio Toolbar нэмэгдсэнээр дэлхий даяар 300 хол давсан онлайн интернет радионууд ажиллах боломж нээгдсэн.

    62001: Internet Explorer 6.0-Хувийн нууцлал болон онлайн хамгаалалтыг сайжруулах
    2001 онд Windows XP үйлдлийн систем хэрэглэгчдийн гарт очсон ба үүнтэй дагалдан Internet Explorer 6 веб хөтөч гарсан ба энэ нь хэрэглэгчдийн веб сайт дахь хувийн мэдээллийг хамгаалах талдээр илүү ажилласан. Майкрософт Platform for Privacy Preferences (P3P) дэмжих хэрэгслийг илүү хөгжүүлсэн. Энэхүү технологийг хөгжүүлэхийн тулд World Wide Web Consortium (W3C)-тай хамтран ажилласан байна.  IE6.0-ын хувийн нууцлалын хэрэгсэл нь 5 түвшинтэй ба хэрэглэгч түүнийг өөрийн хүссэнээр тохируулж өгөх боломжтой. Жишээ нь албан газруудад хориотой янз бүрийн сайтуудыг оруулахгүйгээр зааж өгөх боломжтой болсон.
    2001 оны [Internet Explorer 6.0]
    Жич: Энэхүү веб хөтөч нь бусад IE веб хөтөч хувилбаруудаа бодвол хамгийн удаан ашиглагдсан ба нууцлал хамгаалалтын тал дээрч хавьгүй сайн байсанд тооцогддог.

    72006: Internet Explorer 7.0-Итгэл найдварыг бий болгох
    2006 оны 10 сарын 18-нд Майкрософт компани Internet Explorer 7 гаргасан. Internet Explorer 7 веб хөтөч нь янз бүрийн phishing дайралт болон вируснаас хамгаалах тал дээр илүү ахиц гарган хөгжүүлсэн. Мөн өмнөх хувилбараа бодвол лого болон хөтчийн загвар арай шинэ түвшинд сайжран гарчээ. Энэ хувилбарын нэг онцлог нь tab хийж өгсөн ба ингэснээр хөтөч програмаа 1 ачааллан олон веб сайтаар давхар орох боломжтой болсон. Бас интернетын орчиноос хэвлэх тушаал өгөх, мөн шууд хайлт хийхэд маш хялбар болгож өгсөн юм.
     2006 оны 10 сар [Internet Explorer 7.0]
    Жич: Internet Explorer 7 нь Quick Tab(олон цонхоор зэрэг, хурдан орох боломж) үүссэн ба энэ нь дахин шинэ хөтөч ачаалалгүйгээр шинэ мөрөнд өөр веб сайт орох болсоноороо маш давуу талтай болж өгсөн. "At-a-glance" гэгдэх нэг дэлгэцэнд tab-уудыг нээн байнга ордог сайтуудын холбоосыг хийх ба дараа орохдоо маш хурдан амарханаар сонгож орно.

    82009: Internet Explorer 8.0-Аюулгүй, хурдан, ашиглахад амархан
    2009 оны 3 сард Internet Explorer 8 гарч ирсэн. Энэ хувилбар нь 25 хэл дээр гарсан ба онлайн аюулгүй ажиллагааг бүрэн хангах хэд хэдэн сайжруулалт хийгдсэн. Ингэснээрээ тухайн гарсан жилдээ веб хөтчийн зах зээл дээр тэргүүлэгч, аюул багатай, хурдан ажиллагаатай гэх үнэлэмж авсан гэхэд болно. 
    Нэмэгдсэн зүйлс нь веб хөтчөөс мэдээллийг бусдад түгээхэд маш хялбар болсон ба аливаа газрын нэр дээр дарахад газрын зургаар байрлалыг хайлт хийн шууд гарч ирэхээр хийж өгсөн. Өөрөөр хэлбэл та веб хуудсаар аялж байхдаа л вебд суурилсан янз бүрийн үйлчилгээ авах боломжтой болсон. Энгийн жишээ гэвэл хулганы баруун товчийг дарахад тухайн үг, нэрийн газрын зургийг шууд харж чадах ба түүнийгээ э-мэйл хаягаар явуулах эсвэл бусдад түгээж болно. 
    Өөр нэг чухал нэмэлт нь хийсвэр хайлтыг санал болгох(таны хайж байгаа утгатай ойролцоох утгуудыг санал болгоно.) ба энэ нь хэрэглэгчдийн цагийн маш их хэмнэж эхэлсэн.
     2009 оны 3 сар [Internet Explorer 8.0]

    92011: Internet Explorer 9.0-Вебийн гоо үзэсгэлэн
    Энэхүү веб хөтчийг гарсан даруйд нь бид танилцуулж байсан билээ. 2011 оны 3 сарын 14-нд Internet Explorer 9 дэх хувилбар гарсанаа зарласан. Энэхүү хувилбар нь бусад хувилбараас загвар дизайны хувьд тэс ондоо болсон ба хэрэглэгчийн үйлдлийн системээс хамааран суух болсон. Жишээ нь Windows XP үйлдлийн системтэй хэрэглэгч ашиглаж болохгүй ба Windows Vista SP2, Windows Server 2008 R2,  Windows 7 зэрэг үйлдлийн систем дээр суух боломжтой.
    IE9 нь веб хөгжүүлэгчидэд зориулан нилээд олон боломжийг нээж өгсөн ба CS3, HTML5, SVG зэрэг технологиуд болон нээлттэй эхийн JavaScript Engine-г ашигласнаараа бусад веб хөтчүүдээс илүү хурдан, найдвартай ажиллана гэж үзсэн байна.
     2011 [Internet Explorer 9.0]



    102011: Internet Explorer 10.0
    2011 оны 4 сарын 12-14-нд зохион байгуулагдсан MIX11 хурлаар Майкрософт Internet Explorer 10 хувилбарыг гаргахаа мэдэгдсэн билээ.
    IE10 хувилбар нь өмнөх хувилбарын үргэлжлэл бөгөөд CSS3-ыг нэмж хөгжүүлсэн ба үндсэн стандарт хэрэгслүүд хэвээр байх юм. Энэхүү хувилбар нь одоогоор зөвхөн Windows Vista/SP2/ болон Windows 7 үйлдлийн системд суун туршигдах ба удахгүй гарах Windows 8 үйлдлийн системд зориулан гаргаж байгаа билээ.
    Та IE9 болон IE10 хувилбаруудыг эндээс татан авч шалгаж үзэж болох юм.
    2011 [Internet Explorer 10.0]

    0 сэтгэгдэл:

    Post a Comment