Дээш очих

Компьютер, Програмистуудын онигоо: 21-р хэсэг

Posted on
  • Sunday, September 4, 2011
  • by
  • in
  • Ангилал , ,
  • Програмистын хайр:
    - Яагаад програмист компьютероо эхнэрээсээ илүү хайрладаг вэ?
    - "Болиоч ээ, миний толгой өвдөөд байна” гэдэг компьютер чи хаана үзсэн юм?

    Програмистад зөвлөмж :
    • Таны програмын талаар гомдол ирэхээ байсан бол түүнийг хэн ч ашиглахаа байсан гэсэн үг
    • Хэдийчнээ төгс програм бичнэ төдийчнээ түүнийг хэрэглэх газар олдохгүй байдаг
    • Хэдийчнээ хүний програмыг шүүмжилнэ, төдийчнээ өөрийнх нь програм муу байдаг.

    Антивирусын програм : 
    " Анхаараарай, вирус илрүүллээ!!! Яах вэ?
    - Эмчлэх;
    - Солих;
    - Устгах;
    - Үл ойшоох;
    - Найздаа илгээх!

    Бага нас:
    Түүний бага нас хүнд байлаа...найманбитийн тоглоомууд....

    Болгоомжтой Win:
    Windows: та энэ файлыг устгахыг үнэхээр хүсэж байна уу?
    User: тийм!
    Windows: яагаад?

    Өрөвдөлтэй вирусын хүсэлт: 
    Сайн байна уу? Намайг зохиосон програмчин туйлын ядуу болоод манай орны технологийн хөгжлийн буурай түвшингээс шалтгаалан би таны компьютерт ямар ч хор хүргэж чадахгүйнээ. Иймээс танаас өөрийн ямар нэг чухал хэрэгтэй файлаа өөрөө устгаж дараа нь намайг өөр хаягуудад илгээж өгнө үү? Намайг ойлгож хамтран ажилласанд талархъя.

    Интернэт:
    Хоёр нууц амраг хоорондоо ярьж байна:
    Уулзах уу?
    - Тэгье л дээ
    - Хаана?
    - Манай гэрт
    - Нөхөр чинь?
    - Тэр байхгүй
    - Хаачсан юм?
     - Интернетэд орсон

    Интернэтийн айл болгонд оруулах дуулианаар нэгэн компани «Интернэтийн муу усны сувгаар айл бүхэнд» гэсэн ориг төсөл хийгээд дээшээ өргөн барьжээ. Яаж байгаа юм бэ гэхэд

    «Холболт нь баас шиг удаан ч суваг нь өргөн» гэж хариулжээ.

    0 сэтгэгдэл:

    Post a Comment