Дээш очих

Компьютер, Програмистуудын онигоо: 4-р хэсэг

Хиймэл оюун:
Нэг хүн автомат хариулагчтай буудал руу утасдаж байна.
  Koмпьютер: Олон улсан зочид буудал. Сайн байна уу. Танд юугаар тус болосон бол?
  Утасдагч: За тэхээр би мэдэх гэсийм л даа. Танайх дотроо банны өрөөтэй 2 хүний өрөө бий?
  Koмпьютер: Тэгэлгүй яахав, бидэнд ийм өрөө 120 ширхэг байдаг.
  Утасдагч: Юу, бүгдээрээ тэгээд чөлөөтэй юмуу?
  Koмпьютер: Та чөлөөтэй өрөө гэж асуугаагүй ш дээ.
  Утасдагч: Аан, тэгвэл хэд чөлөөтэй юм бэ?
  Koмпьютер: Өнөөдөр чөлөөтэй өрөө байхгүй.

  Утасдагч: Үгүй ээ, би нөгөөдөр очиж нэг л шөнө хононо.
  Koмпьютер: Окэй, Нөгөөдөр бидэнд 5 өрөө байна. Та ч мэдээж маш сайхан, тэгээд хямдхан өрөө л авмаар байгаа биз дээ.
  За нэрээ үсэглээд хэлээрэй.
  Утасдагч: "Эм ю эл эл э эр" /Мюллэр/
  Koмпьютер: Баярлалаа, Ноён Эмю эл Эллэр, Би танд нэг сайхан банны өрөөтэй 2 хүний өрөө захиалчлаа. Нөгөөдөр, нэг шөнө 200 доллар,Та хэдэн цагт ирэх вэ?
  Утасдагч: Би сайн мэдэхгүй байна .... Миний онгоцны билет хаана байнаа? ....
  Koмпьютер: Түүнийг чинь онгоцны чинь лавлах мэдэж байгаа, би холбоодхий.
  Koмпьютер: Хонк. Эл Ал 4523 гэсэн нислэг алга байна.
  Утасдагч: Эл Ал бишээ, Эл Ха, Эл Хаааааааааа, Хаааааргх! /Германд H-ийг ХА гэж уншдаг. Эйч биш./
  Koмпьютер: динг, Эрүүл мэндийн яамны төв   Koмпьютер байна. Та яаралтай эмчлүүлэхээр болсон хоолойны өвчтэй байна. Ахиад хянахад зориулаад "ааахх" гэдээ.
  Утасдагч: Аааа? Би ямар тэнэг юмуу? Би зүгээр л нэг өрөө захиалах гэсэн болохоос эмч надад хэрэггүй. Оо, надад зүгээр нэг хуучин Apple байсан ч болоосой.
  Koмпьютер: динг.
  Утасдагч: Утсан дээр хүн байна уу?
  Koмпьютер: цоин, Төв агуулах.Удсанд уучлаарай. Надад нэг Apple байна. 1976 онд үйлдвэрлэгдсэн. 1000 доллар. Та үүнийг худалдаж авах уу?
  Утасдагч: Үгүй ээ. Үүнийгээ мартаад зайл!
  Koмпьютер: цоин, Таны хэрэглэгчийн код чинь төв агуулахын өгөгдлийн сангаас устгал хийхийг зөвшөөрөхгүй байна.
  Утасдагч: Би өрөө л авах гэсийн,Тэнэг новш!
  Koмпьютер: цоин, error...
  Утасдагч: хэй, зайл зайл, би нөгөө компьютэртэйгээ холбогдмоор байна.
  Koмпьютер: динг, Эрүүл мэндийн төв компьютэр байна. За таныг галзуу эсэхийг чинь тодорхойлоохын тулд нэг асуулт асуух хэрэг байна. Та өмнө нь асуудалтай байсан уу?
  Утасдагч: Чи хараал идсэн новш, Чи муу миний бөгсийг долоогоорой, тэнэг дураак,
  Koмпьютер: Анхаар, Цагдаагийн   Koмпьютер ярьж байна. Таныг хуулийн 153 зүйлд зааснаар тав Хиймэл Оюуны систэмийг доромжилсон гэж хариуцлага тооцно. Таны хувийн чипкартыг чинь авлаа. Та юм хэлэхгүй байх эрхтэй бөгөөд үүнээс гадна нэг Koмпьютерийг өмгөөлөгчдийн холбооноос авч болно.
  Утасдагч: Аааааааааааа....

WindowsХР:
Алдарт найруулагч Тарантино гэрийнхээ компьютерт тэрбумтан Билл Гейтсийн “Майкрософт” компаний vйлдвэрлэсэн Windows XP-ийг суулгах гэж бүтэн таван цаг ноцолдосны дараагаар “Биллийг алах” гэсэн шинэ киногоо авахаар шийдсэн байна.

Хакер:
Хакер залуу эмчид vзvvлж байна гэнэ.
Эмч:
-Залуу минь энэ сайхан биеийг ингэж гамгvй эдлэх ч гэж дээ. Тун харамсалтай байна гэхдээ та ердөө 30 хоногийн л настай vлдсэн байна.
Хакер:
-Тийм vv? Эмч тэгвэл vvний чинь crack-ийг хаанаас татаж авах боломжтой та мэдэхгvй биз

Cтандарт драйвер:
Програмист гудамжинд явж байгаад хөөрхөн охидуудтай тааралдаж танилцахыг хүсжээ:
- Охидуудаа пиводох уу?
– Үгүй
– Тэгвэл вино?
– Үгүй
– Архи
- Үгүй ээ?
Програмист дотроо боджээ: “Сонин л юм даа стандарт драйверууд таарсангүй”

Хэд вэ?
- 8 триллион бит чинь хэд гэсэн үг юм бэ?
.
.
.
- Аан тэр чинь 1 триллион байт...

Windows & User:
Windows : Та тэмдэглэсэн файлуудаа устгах уу?
User : Үгүй.
Windows : Хожимдсоон.

Админы онигоо:
Нэгэн админ цэрэгт явжээ. Тэгээд шөнийн харуулд зогсжээ. Шөнө дунд админ хөлийн чимээ сонсоод:
- Зогс. Нууц үг ? ... Харанхуйгаас:
- Улаанбаатар ... гэв. Тэгсэн админ:
- Логин ...

Хөлөөрөө shift:
Нэгэн программист төгөлдөр хуурч дээр ирж, шинэ хөгжмийг нь үзэж байв. Их удаан тойрч үзэж байснаа хэлэв:
- 84-хөн товчлууртай юм. Тэгээд бас хагас функцынх, бүгдийнх нь бичиг арилчихаж. Онцгүй юм. Гэхдээ яахав хөлөөрөө "shift" дардаг нь дажгүй юм.

Windows үйлдлийн систем:
Windows CE + Windows ME + Windows NT=Windows CEMENT

Wife 1.0:
Сайн байна уу?
Өнгөрсөн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогүй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар үүсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгүй үргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт үргэлжлэх өндөр магадлалтай бөгөөд асар их зай эзэлдэг юм байна. Мөн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программ шууд нөлөөлж системийн үйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнүүд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа өөрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллалуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгүй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгүй юм. Надад туслаач!!!

Гүнээ хүндэтгэсэн
Асуудалд орсон хэрэглэгч

ХАРИУ
Эрхэм Хэрэглэгч минь ээ,
Энэ бол байнга эрчүүдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчүүд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зүгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бөгөөд нэгэнт суусан тохиолдолд устгагддагүй, ан-инстол хийгддэггүй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгүй болгодог юм.
 Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юны өмнө зөвлөе. Wife 1.0 – ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зөв байдаг бөгөөд "Yes Dear" буюу “Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооролд зөрчилдөөн үүсэх нь бага байдаг. Ер нь хамгийн зөв үйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нөлөөлдөг.
Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай үйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо үйлчилгээ хэрэгтэй байдаг бөгөөд Угаах Цэвэрлэх 3.0, Хоол Хийх 1.5, Санхүү барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгүй бол болохгүй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрүүл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж өөрийгөө тогтворгүй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал үүссэн бол Wife 1.0 үйлдлийн системийг хэвийн байдал оруулахийн тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгүй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно.

АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгүй. Энэ апликэйшн Wife 1.0 үйлдлийн системийг дэмжиж ажилладаггүй ба үйлдлийн системийг дахин засаршгүйгээр гэмтээх аюултай гэдгийн ямагт санаж байх хэрэгтэй.

Амжилт хүсье!
Техникийн тусламжийн хэлтэс

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~[19+]~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Гацаа:
Программист залуу хүүхэнтэй танилцжээ. Ингээд сонгодог загвараар кафенд дайлж, бааран оруулаад орой нь гэртээ дагуулан ирээд энэ тэрийг ярьсаар оронд орлоо...
Ингээд нөгөө нэг хамгийн хариуцлагатай гэж болохоор мөчид хүүхэн нь гэнэт амаа том гэгч нь ангайж орилсноо тэр чигтээ гурав, дөрөв, тав, арваан минут боллоо. Программист залуу яахаа мэдэхгүй сандарч байтал хөршүүд нь «Энэ хэн муухай орилоод байна аа»гэсэээр гүйгээд ороод ирэв. Тэгсэн мань залуу өөдөөс нь:
-Янз нь дур тавилтынх нь программ гацчихсан юм шиг байна гэж гэнэ.

Хэрэв ...:
- Хэрэв хүүхнүүд программ хангамж бол залуучууд юзерүүд буюу хэрэглэгчид байж таарна.
- Хэрэв хүүхэн тантай унтчихаад хариуд нь юу ч нэхээгүй бол freeware хувилбар болж таарна.
- Хэрэв хүүхэн тантай үнсэлцэж, хөхөө оролдуулахаас өөр зүйл зөвшөөрөхгүй байгаа бол демо хувилбар болж таарна.
- Хэрэв хүүхэн тантай секс хийчихээд дараа нь «буцалтгүй тусламж болгож таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгчих» гэж байгаа бол donationware.
- Хэрэв хүүхэн тантай секс хийж байснаа хорин минутын дараа гэнэт болиод үргэлжлүүлэхийн тулд «таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгчих» гэж байгаа бол trial хувилбар болж таарна.
- Хэрэв хүүхэн тантай секс хийхийн өмнө, ид ажлын дундуур болон дараа нь «таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгөх ёстой шүү» гэж сануулаад байгаа бол shareware хувилбар болж таарна.
- Хэрэв хүүхэн тантай секс хийж байхдаа ээж нь гурилтай шөл, цуйван хоёрыг ямар амттай хийдэг талаар яриад байгаа бол adware блок.
- Хэрэв хүүхэнтэй унтсаны дараа таны нэг газар улайгаад, загатнаад байгаа бол та вирус авсан нь гарцаагүй. Vүнийг «антивирус»-аар эмчилнэ.
- Хэрэв та ямар нэг юм болох тоолонд хүүхэнд «таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад өгнө» гэж тохиролцсон бол энэ нь программ хангамжинд ямар ч хамаагүй үүнийг биеэ үнэлэх гэдэг юм.
- Хэрэв хүүхэн тань руу залгаж хөх томруулах мэс засал хийлгэсэн, ирж барьж үзэхгүй юмуу гэж байгаа бол үүнийг үнэгүй шинэчлэл хийгддэг лицензийн программ хангамж гэнэ.
- Хэрэв хүүхэн таныг «Hf4o2-sd3z8-KS30d-wn2k92» гэсэн нууц үг хэлсэн нөхцөлд унтана гэж байгаа бол үүнийг мөн л лицензийн программ хангамж.
- Хэрэв хүүхэн таныг дурын үг хэлсэн тохиолдолд унтана гэж байгаа бол үүнийг «UNiVERSAl CRАCK by TSRh TЕАM» гэнэ.
- Хэрэв хүүхэнтэй анх танилцахдаа үлдээсэн утасны дугаараар дүү охин нь тань руу утасдаад байвал үүнийг программ хангамжийг боловсруулагчаас явуулж байгаа спам гэнэ.
- Хэрэв та таван найзынхаа хамт нэг хүүхэнтэй танилцаад нэг хүнээс «таван цаас, сүүтэй шоколад» өгчихөөд ээлжээр тестэлж үзэхээр болж, та гуравт нь явж байгаа бол үүнийг байгууллагаас авсан лиценз, харин та байгууллагын хэрэглэгч болж таарна.
- Хэрэв та хүүхэнтэй элдэв долоон юмгүй шууд унтахыг хүсч байхад цаад хүүхэн чинь танд шүлэг уншиж, бүжиг бүжиглэж, ноосон оймс яаж нэхдэгээ үзүүлэхээс нааш унтахгүй гээд байгаа бол үүнийг «Microsoft.» компаниас явуулж байгаа ухаалаг бодлого гэнэ.
- Хэрэв секс хийж байгаа хүүхэн чинь ид ажлын дундуур гэнэт огил үсрэн цонхоор гараад явчихаж байгаа бол үүнийг баг гэнэ. Багийн талаар ээжид нь утасдаж секс хийж байсан байрлал, цонхоор гарахаас өмнө хийж байсан зүйл, орны байрлал, болон өрөөний тавилгын талаар дэлгэрэнгүй өгүүлэх хэрэгтэй.

0 сэтгэгдэл:

Post a Comment