Дээш очих

Компьютер, Програмистуудын онигоо: 2-р хэсэг

Эрхлүүлсэн нь:
Програмистын эхнэрээс асуусан нь :
- Танай нөхөр чамайг яаж эрхлүүлдэг вэ?
Эхнэр хэсэг бодолхийснээ :
- Компьютерээ үзүүлдэг ...

Аавыгаа илчилсэн нь:
Амьтны хүрээлэнд зугаалж явсан жаал хүү торонд байгаа сармагчингуудыг хараад гараараа заан хөөрөн орилсон нь :
- Ээж! Ээж! Хараач тийшээ - тэнд пpогpаммистууд байна!
- Чи яагаад тэгж бодож байгаам?
- Тэд нар яг аав шиг байна ! – халтар нүүртэй, үс нь сэгсийсэн, бас бөгс нь эвэршсэн!!!



Заналт вирус:
"Ийм вирустай тааралдаж байгаагүй юм байна шүү!"- гэж хүргэн нь хадмыгаа компьютерийн ард зогсож байгааг хараад ууртайгаар хэлэв...

Плохо:
Техникийн үйлчилгээнд дуудлага ирэв:
- Муу байснаа бүр муудчихлаа. Эргүүлээд зүгээр муу болгож өгч туслаач...

Жудагтай байгаач... 
Эхнэр компьютеромын ард суугаа нөхөртөө:
- Чи босдоо би жаахан тоглоодохъё.
- Чи жудагтай байгаа чээ, хань минь, надаас үлгэр аваач. Би чамайг шалаа угааж байхад чинь хэзээ алчуураа өгөөч гэж ганц удаа гуйж байсан уу?

Өвлийн өвгөнд бичсэн захидал:
"Хүндэт өвлийн өвгөн минь – энэ захиа спам биш, танд мөнгө хийх ховор боломж..."

Браузерийн шинэ хувилбар:
"Опера" браузерын шуудангийн почтовой програмтай хослуулсан шинэ хувилбар гаржээ.
Түүний нэр нь – "Савангийн дуурь".

Мэргэч:
Нэгэн эр мэргэчид очоод:
- Миний хувь заяаг хэлж өгөөч?
- Чи ямар IР хаягтай вэ?

Амьдралд сургасан нь:
Эхнэр нөхөртөө:
- Чи хүүтэй хааяа ярьж амьдралд нь хэрэгтэй юм зааж өгч байгаач...
Нөхөр хүүдээ:
- Чи сайн тогтоож аваарай, наймдугаар түвшинд ормогц хаалганы цаанаас гурван ухна зогсож байдаг юм. Тэхлээр чи хаалга онгож эхлэх үед шууд буудаарай

Хүүхэдтэй эсэх...
Програмчин ажилд орохоор анкетаа бөглөж өгчээ. Анкетын хүүхэдтэй эсэх гэсэн асуултын хариуд 6/9 гэсэн нь боловсон хүчний хэлтсийнхнийг сайн шалгасан хариулт болов. Зарим нь 6 хүү 9 охинтой, нөгөө хэсэг нь 6-с 9 хүртэл насны хүүхэдтэй гэсэн үг байна гэж маргалдаад маргаанаа таслахын тулд түүнийг дуудаж асуухад:
-Манай эхнэр 6 сартай жирэмсэн гэж хариулжээ.

Та надад туслаач ?
Доктор өвчтөний рентген зургийг харсанаа:
- За ах минь та туберкулезтэй болжээ...
- Доктор!!! Та надад туслаач, ямар нэг юм хийж өгөөч?
- За... би оролдоод үзье...  фотошоп дээр ...

Өшөө
Миний компьютер намайг үргэлж шатраар хождог.
Хариуд нь би түүнийг үргэлж боксероор болгож өгдөг!

Одыг дар
Оператор:
- Од товчийг дардаа.
Үйлчлүүлэгч:
- Од гэж салбагар цэгийг хэлээд байна уу?

Түргэн өсөж буйн нууц 
Хоёр эр ярилцаж байна:
- Танай хүү ямар түргэн өсөж байна аа, чи арай чихнээс нь зулгаагаад байдаг юм биш биз дээ?
- Үгүй ээ, би ердөө мониторыг нь сар бүр 5 см-ээр өндөрлөөд байдаг юм!


Шинэ мэдээ:
Саяхан спамтай тэмцэх олон улсын их хурлыг хуралдуулсан ба түүний урилгыг 000 000 хэрэглэгчдэд тараасан байна.

Зар:
Microsoft пүүс програм хангамжийн шинэ хувилбараа туршиж үзэхийн тулд муруй гартай, сөлөр нүдтэй, компьютер дээр огт ажиллаж үзээгүй, усан тэнэгийг ажилд орохыг урьж байна.

Хүсэлт:
Хэрэглэгчээс хүсэлт ирэв: Порно веб дээрх зургуудыг доороосоо эхэлж ачаалдаг болгож өгөөч!

Бурхан Билл Гейтс хоер:
Бурхан Билл Гейтсийг дуудаж авчраад хэлсэн нь:
- Маргааш би дэлхийг сөнөөхөөр шийдлээ. Өөрийгөө болоод өөрийн хүмүүсээ бэлтгэлтэй байлгаарай
Гейтс дэлхийд эргэж ирээд Microsoft компаний яаралтай хуралдааныг хуралдуулна:
- Ноёд оо, надад хоёр мэдээ байна, сайнаас нь эхэлье: Маргаашаас эхэлж Netscape оршин тогтнохоо байна...

Компьютерийн секс:
Програмист эхнэртэйгээ ярьж сууна. Програмист:
- 15 жилийн дараа гэхэд компьютертэй секс хийж болдог болно гэнээ?
- Чамд ямар хамаатай гэж? Чиний хувьд юу өөрчлөгдөх юм...

Нетчин Лоолой:
-Та Лоолойг дуудаж өгөхгүй юү?
- Лоолой энэ ертөнцийг орхиод байна
-Тэр өнгөрчихсөн гэж үү ?!!!
-Үгүй ээ интернетэд орчихсон

0 сэтгэгдэл:

Post a Comment