Дээш очих

Компьютер, Програмистуудын онигоо: 1-р хэсэг

Энэ буланд та бүхэндээ компьютер, програмын холбогдолтой болон програмистуудын онигоог түүвэрлэн хүргэж байх болно. Хэрэв та бусдад түгээх гэж байгаа бол 
бидний нэрийг дурьдана уу!

Програмистуудын хөгөөс...
Програмистын ээж хүүгийнхээ өрөөнд ороод компюьтер дэх үзүүлэлтийг хараад:
- Ээ , чи чинь 66 цаг ажиллаж байгаа юм уу?!
Хүү нь "турбо" товчийг дарангаа:
- Үгүй ээ, 33-хан цаг!

Програмист унтахынхаа өмнө өөрийн орны өмнөх ширээн дээр хоёр аяга байнга тавьдаг. Нэг нь устай – шөнө ам нь цангах үед уухаар, харин нөгөө нь хоосон-ам цангаагүй үед хэрэглэхээр.

Програмист гудамжаар явж байтал толгой дээр нь унав. Ухаан алдахаасаа өмнө “Тетрис” гэж бодож амжив.

Шинэ програмистад өгөх зөвлөгөө:
Хэрэв чи эхний оролдлогоороо пpогpамм бичиж чадсан бол,
Түүнээс тpанслятоp нэг ч алдаа илрүүлээгүй бол,
Энэ тухай системын пpогpаммистдээ мэдэгд,
Тэрээр тpанслятоp дахь алдааг засах болно

Хуримын өдөр:
Эхнэр:
- Хайрт минь бид хэзээ танилцсанаа чи санадаг уу?
Нөхөр:
- Тэгэлгүй яахав... би сүүлийн удаа хэзээ вирусын програм худалдаж авсанаа юу гэж мартахав....

1 сэтгэгдэл:

Anonymous said...

neg chagnagcharhuu yum ashiglaad net orchiloo

Post a Comment