Дээш очих

Windows 8 үйлдлийн систем болон түүний Програм, Хэрэглэгчийн Харагдац(UI)

Posted on
  • Monday, August 29, 2011
  • by
  • in
  • Ангилал , ,
  • 3 хоногийн өмнө USA Today веб хуудсанд "Windows 8" үйлдлийн системийн Програм болон Хэрэглэгчийн Харагдац(User Interface)-ын тухай мэдээлэл гарсан ба энэ үеэр шинэ хэрэглэгчийн харагдац болох "Metro" UI-г танилцуулсан байна. Үүнээс харахад Windows 8 үйлдлийн систем нь одоогийн байдлаар tablet болон slate төхөөрөмж өөрөөр хэлбэл touch дэлгэцтэй төхөөрөмжүүд дээр ашиглахад маш тохиромжтойгоор хийгдсэн байна.
    Програмын хувьд Нийгмийн Сүлжээ (Social Network) талын програмуудыг ашиглахад маш хялбар болжээ. Мөн ихэнх програмууд нь чимэх хэрэгсэл(widget) маягаар нэмж суулгаж ашиглах нь. Үүнд цаг агаар, холбоо барих нэрс, утас, тэмдэглэл гэх мэт орно.
    Windows 8 үйлдлийн системийн нийгмийн сүлжээ талын програмуудыг Jetstream Software гэх компаний хөгжүүлэгчид хөгжүүлжээ. Энэхүү компани нь Майкрософт компаний албан ёсны Gold Certified Partner нь бөгөөд аль Windows 7 үйлдлийн системийн туршилтын Beta хувилбар-аас эхлэн Майкрософт компанитай хамтран ажиллаж эхэлсэн юм байна.
    Тун удахгүй буюу 2011 оны 9 сарын 13~16нд болох "BuildWindows" их хурал California мужийн Anaheim-д болох ба үүгээр "Windows 8" үйлдлийн системийн талаар илүү дэлгэрэнгүй танилцуулж мөн хэлэлцэнэ.

    Ингээд та бүхэндээ Windows 8 үйлдлийн системийн шинэ "Метро" хэрэглэгчийн харагдацыг танилцуулъя.
    HP Touchpad дээр Windows 8-ын шинэ Metro хэрэглэгчийн харагдац дээр USA today сайт-ын mobile app-ыг туршиж үзсэн байна.
    Windows 8 дээрх Нийгмийн сүлжээний хэрэгслүүд
     Мэдээллийг маш эмх цэгцтэй ангилан харагдуулж байна
    Ингэж харагдуулсанаар биднийг ажлыг маш хөнгөлөх болно


    Эхлэл хэсэг: Интернет, цаг агаар, файлын сан, нийгмийн сүлжээний хэрэгслүүд гээд бүгд энд байна.
     Мэдээний тойм
     Цаг агаарын widget
     Санхүү, эдийн засгийн мэдээллийн widget
     Видео файлын ангилагдсан байдал
     Видео бичлэг үзэхэд гоё болсон байна
     Твиттер ашиглан жиргэж байгаа нь
     Зургийн цомог болон бусад бичиг баримтын файлуудын хавтас
    Windows 8-ын шинэ Metro хэрэглэгчийн харагдацын ханийн зураг

    0 сэтгэгдэл:

    Post a Comment