Дээш очих

Өмнөд Солонгосын домэйн бүртгэлийн сайт Gabia хакерын дайралтанд өртжээ.

Posted on
  • Tuesday, August 30, 2011
  • by
  • in
  • Ангилал , , ,
  • Gabia хэмээх Өмнөд Солонгосын домэйн нэр бүртгэлийн сайт өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт хакерын дайралтанд өртсөн байна.
    Korean Herald -ын өчигдрийн мэдээгээр 100.000 гаруй онлайн хэрэглэгчдийн домэйн нэр болон 350.000 гаруй хэрэглэгчдийн нууцлалттай мэдээлэл дайралтанд өртжээ.

    Энэхүү мэдээлэлд нь хэрэглэгчдийн овог нэр, бүртгэлийн ID, нууц үг болон иргэний бүртгэлийн дугаар, э-мэйл хаяг, утасны дугаар гэх мэт мэдээллүүд ил гарсан байна.
    Мөн энэ үеэр HSBC Korea онлайн банкны сайт бас дайралтанд өртсөн ба тухайн банкны хэрэглэгчид онлайн мөнгөн гуйвуулга хийж чадахгүйд хүрэн үйлчилгээ нь хэсэг саатсан ажээ.
    "Солонгосын Интернет Хамгаалалтын Агентлаг"-ын мэдээлж буйгаар одоогийн байдлаар энэ жилд л гэхэд 6000 гаруй дайралт хийгдээд байна гэж мэдээлэв. Энэхүү дайралтыг хийсэн хакер нь ул мөрөө баллахын тулд "TG" гэсэн твиттерийн нэр болон зураг өлгөсөн байжээ.
    Өмнөд Солонгос улс нь сүүлийн жилүүдэд хакерын дайралтанд ихээр өртөх болсон ба дэлхийд хамгийн олон интернет хэрэглэгчтэй орны ангилалд нилээд дээгүүр жагсдаг энэ улсад хамгаалалтын асуудал нь хамгийн түрүүнд санаа тавих зүйлсийн нэг болоод байна.

    0 сэтгэгдэл:

    Post a Comment