Дээш очих

Компьютер, Програмистуудын онигоо: 20-р хэсэг

Posted on
  • Tuesday, August 30, 2011
  • by
  • in
  • Ангилал , ,

  • Компьютерын боломж:
    Компьютер түүнийг бий болохоос өмнөх бүх асуудлыг шийдвэрлэх боломжийг олгодог.

    Хэвлэл:
    -Та дараа жил ямар нэг хэвлэл захиалсан уу?
    -Үгүй тэрүүгээр яах юм, Internet байхад.
    - Тэгвэл та жорлондоо гараа бариад орж байх юм уу?

    Сервер унасан нь:
    Хоёр найз системын администратор уулзав:
    - Чи яагаад ийм гунигтай байна ?
    - Өчигдөр сервер " унаад ".
    - Чи тэгээд түүнийгээ одоо болтол "босгоогүй " юм уу?
    - Босгосон л доо , гэхдээ түүнийг ширээн дээрээс унагачихсан юм...


    Нар:
    Програмист бөөн бодол болон сууна.

    Хүү нь ойртож ирээд : 
    - Аав аа, нар яагаад өдөр болгон зүүнээс мандаж баруунд жаргадаг юм бэ?
    - Чи түүнийг шалгаж үзсэн юм уу?
    - Шалгасан.
    - Сайн шалгасан уу?
    - Сайн.
    - Яг уу?
    - Яг.
    - Өдөр бүр тийм байна уу ?
    - Тийм өдөр бүр .
    - Тэгвэл чамайг бурхан өршөөг хүү минь, юуг нь ч бүү оролд, юуг ч бүү өөрчил

    Хакеруудад зар:
    Ноёд хакеруудаа! Манай хэрэглэгчдэд англи хэл дээр англи гарчигтай, вирус тээсэн захидал битгий явуулаарай. Тэд хэл мэдэхгүй... Онгойлгож үзэхгүй...., онгойлголоо ч хаана дарахаа мэдэхгүй .....

    Pad:
    Хэрэглэгчдийг дэмжих албанд асуулт ирэв:
    Би хулганаа “pad”-ийн захад тулгаад байхад курсор мааны дэлгэцийн хязгаарт хүрдэггүй??
    Хариулт: Хулганаа өргө, “pad”-аа шилжүүлж тавь, хулганаа доош нь тавь, хөдөлгөөнөө үргэлжлүүл, цаашид ийм бэрхшээл тулгарахаас сэрэмжилж “pad” –аа скочоор наа.

    Гурван програмист:
    Гурван програмист хамтран хэрхэн бизнес хийх вэ ?
    - Нэг нь виpyс, нөгөө нь антивиpyс зохионо .
    - Тэгвэл гурав дах нь?
    - Энэ бүгд ажиллах үйлдлийн систем зохионо!!...


    Хиам:
    -Хайрт минь дэлгүүр гялс гараад нэг гожгор хиам аваад ир, хэрэв өндөг байвал 10-ыг.
    Хагас цагийн дараа програмч 10 гожгор хиам аваад ирэв.
    Эхнэр: -Энэ юу вэ? Яагаад ийм их хаим авчихваа?
    Програмч:-Өндөг байсан шүүдээ

    Ганцаардал:
    Тэрээр үнэхээрийн ганцаардаж байлаа. Түүний инбокс-д спам хүртэл ирдэггүй ....

    Туршлага:
    -Чи компюьтерээ өөрөө засдаг болъё гээд нилээн олон өдөр ухлаа, мэдээж мэдлэг чадвар их хуримтлуулаа биз дээ?
    -Тийм шүү, жишээ нь ширээн дээрээс унаж байгаа паяльникийг шүүрч авах гэж оролдох хэрэггүй

    Хэрэглэгчийн ангилал:
    Системын админ хэрэглэгчдийг дараахи байдлаар ангилдаг: эхлэн суралцагч:- сайжирсан:- туршлагатай:- гранат атгасан сармагчин...

    Шинэ бүтээл:
    Зохион бүтээгч өөрийн шинэ бүтээлийг танилцуулж байна:
    -Би хүний дуу хоолойг сонсоод түүнийг хэн болохыг тогтоодог системыг боловсрууллаа.
    -Сонирхолтой байна. Би юу хийх ёстой вэ?
    Та өөрийнхөө овог нэрийг тод бөгөөд тодорхой хэлэх хэрэгтэй!

    Аймаар дуу:
    Хоёр хөрш уулзалдав. Гэтэл нэг нь ууртайгаар :
    -Танай байрнаас өчигдөр гахайны хоолойг огтолчихвуу гэмээр дуу гарлаа
    -Үгүй би Касперскийн антивирусыг ажиллуулсан юм.

    Үйлдлийн системүүд:
    - DOS гэж юү вэ? –Охин нэг залуутай чатаар харилцаж нөгөө нь ээлжээ хүлээж байхыг хэлнэ

    - Linux гэж юу вэ?- Охин хоёр залуутай чатаар нэгэн зэрэг байхыг хэлнэ

    - Тэгвэл Windows ?- Охин хоёр залуутай чатаар харилцаж байх ба хоёрдахид хэлэх гэснээ нэгдэх рүү явуулдаг байхыг хэлнэ

    Гологдол бараа:
    Компюьтерийн баталгаат үйлчилгээний төвд гологдол бараа хүлээн авдаг залуу хөдөлж өгдөггүй , түүгээр түргэн үйлчлүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
    -Би компьютертээ гурван порно кино суулгасан юм, түүнийгээ устгах гэсэн чинь ерөөсөө болохгүй юм гээд хэлчих

    Аюулгүйжүүлэх :
    -Хакерийг яаж аюулгүй болгох вэ?
    -Хуруунуудыг нь огтлоод хаяхгүй юу

    Цөхрөл:
    Хүү минь ээ би чамайг интернетээс төрөөгүй, би төрүүлсэн гэж хэд хэлдэг юм бэ?

    Пробел / зай авах/:
    Чатаас: Минийгарынпробелажилладаггүйтуслаач
    Хариу: Жинхэнэ_програмчид_пробел_хэрэггүй

    Хулхи найз:
    Хүүхэн програмист найзтайгаа хот хоорондын утсаар ярьж байна:
    -Надаа захиа бичээрэй?
    -Би яаж бичих вэ, энд интернет байхгүй
    Тэгвэл зүгээр шуудангаар явуулахгүй юу?
    -Бичиж болж байна, гэхдээ яаж хэвлэх вэ? Миний хэвлэгч эвдэрчихсэн байгаа

    “Сайн” програм:
    -Яагаад ууртай байна?
    - Өчигдөр програмаа бичиж дуусгалаа
    -Өө сайн байна ш дээ, хир ажиллаж байна?
    - Муу новш чинь надаас нууц үг нэхээд болдогүй

    0 сэтгэгдэл:

    Post a Comment