Сүүлийн үед Нийгмийн Сүлжээ(Social Network), Олон Нийтийн Мэдээллийн Хэрэгсэл(Social Media) гэх мэт ойлголт нилээд дэлгэрч байна. Хүмүүс Нийгмийн Сүлжээ(Social Network)-г ашиглан маш түргэн хугацаанд мэдээ мэдээллээ солилцож байгаа билээ.
Нийгмийн Сүлжээ(Social Network)-ны тод жишээ нь Гүүгл+(Google+), Твиттер(Twitter), Фэйсбүүк(Facebook), ЮүТүб(YouTube), Hi5, MySpace гэх мэт сайтууд юм. Энэ талаар дэлгэрэнгүй ойлголт өгсөн нэгэн нийтлэлийг та бүхэндээ хүргэе.
Эхийг Батбаярын блогоос авав.
Social Media
Хүн төрөлхтөн анх үүссэн цагаас өнөөг хүртэл харилцааны тодорхой өөр өөр түвшинд өөр өөр арга хэрэгслэийг дамжин бие биетэйгээ ямарваа нэгэн байдлаар хармлцаж ирсэн билээ. Анхны харилцааны хэрэгслээс авхуулаад шуудан, телефон утас, ,радио, телевиз-ээр дамжуулан хүмүүсийг нэг нэгэнтэй нь холбож ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр глобалчлагдаж буй дэлхийн хэт хурдан өсөлттэй зэрэгцэн өнөөдөр бид харилцааны арга хэрэгслээ New media буюу дэвшилтэд media-д тулгуурлан өөрчлөх хэрэгтэй болоод байна. Мэдээж хэрэг тэрхүү хэрэгсэл нь бидний өнөөдөр сайн мэдэх бидний амьдралыг өөрчлөхөөр зохион бүтээгдсэн интернэт юм. Анх 1958 онд шинжлэх ухаан болон цэргийн технологийг хөгжүүлэх АНУ-ын Дэвшилтэт судалгааны төслийн агентлаг(US ARPA) байгуулагдснаар интернетийн хөгжил эхэлсэн түүхтэй.
Хоёр жилийн өмнөөс монголд Social media хэмээх нэр томьёо яригдсаар биднийг энэ үгийг ойлгож, сонсож амжаагүй байтал аль хэдийн бид энэ зүйлийг ашиглаад эхэлчихсэн одоо бүр зарим нэг нь энэ зүйлд донтогч болчихсон явж байна. Тэгвэл Social media гэж юу вэ? Хариулая лдаа товчхондоо бол энэ зүйл нь интернэтэд тулгуурлсан нийгмийн харилцаа. Өөрөөр хэлбэл social media-г нийгэм гэхээс илүүтэйгээр олон нийтийн мэдээ мэдээлийн сүлжээ юм. Олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ [social media] гэдэг нь [social networking websites], [social news websites], мөн [social bookmarking websites] зэрэг төрөл бүрийн вэб хуудсуудад хүмүүс өөр хоорондоо холбогдож, харилцаж мөн мэдээ, мэдээлэлээ солилцож буй интернэтийн орчин буюу тэдний харилцаа үүсэж буй нөхцөл юм.
Интернеэтэд тулгуурласан social media-ийн үндэс нь 2000 оноос Веб 2.0 технологи гарч ирснээр хөгжлийнх нь үндэс нь тавигдсан түүхтэй. Тэгэхээр Веб 2.0 технологийн талаар товчхон өөрийн үгээр тайлбарлавал Энэхүү ойлголтыг O'Reilly 2004 онд нэгэн ярилцлагынхаа үеэр хэлснээр тус хэллэгийг хэвшиж эхэлсэн гэдэг. Энэ нэг ёсондоо Веб 1.0 –ийн дараагийн үе г эж хэлж болно. Веб 1.0 бол хэрэглэгч тухайн веб-д хандалт хийх болон тухайн мэдээллийг авахаас биш буцаад ямарваа нэгэн сэтгэлдэл болон хариу зүйл үлдээж болдоггүй зөвхөн админстраторын /вебийн зохицуулагч/ үйл ажиллагааанаас хамаардаг байсан бол одоо Веб 2.0 гарч ирснээр бид өөрсдөө мэдээллээ өгч бусадтай санал бодлоо хуваалцаж чадах болсон нь гайхамшигтай дэвшилд хүрсэн юм.
Доорх зураг нь олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээвэб хуудсуудыг тус тусын категорит харгалзуулан үзүүлсэн нэгдэлболно:
За эргээд сэдэвтэй орьё Social media нь broadcast media monologues-с social media dialogues руу хувиргахад интернэт болон веб дээр тулгуурласан технологиудыг хэрэглэдэг. Энэ нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд тулгуурлан (user generated content) үйлдвэрлэгч болгон хувиргаж мэдлэг болон мэдээллийн ардчилалд тус болдог
Andreas Kaplan болон Michael Haenlein нар social media-г тодорхойлохдоо Web 2.0 –н үзэл суртал болон технологийн байгууллага дээр бий болсон ба хэрэглэгчийн сэтгэл ханамжийн байгуулалт , өөрчлөлтийг зөвшөөрсөн хүсэлтүүд дээр үндэслэн нэг бүлэг интернэт гэжээ. Social media өнөөгийн үед цаг хугацааны анхаарлын үе гэж тодорхойлогдох гэсэн санаагаараа дийлдэшгүй үйлдвэрлэл гэж тооцогдож байна.
Socialmedia нь үндсэн 3 бүрэлдэхүүүн
1. Concept ( урлаг, мэдээлэл, соёлын санаа)
2. Media (арга хэрэгсэл,дамжуулах)
3. Social (хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр, Вирал маркетинк,электрон радио эсвэл хэвлэлийн агентлаг, эсвэл бусад физикийн медиа жишээ нь хэвлэл)Social media-ийн энгийн хэлбэрүүд
Хэт нэг хэвийн хэлбэрт баригдсан зүйл нь дараагийн зүйлд дахин давтан хийх түлхэц болдог. Хэрэглэгчийн шууд үйлчлэлийн мэдээлэл түгээлт, жишээ нь олон нийтийн ярилцлага, суурилуулалт (installation), гүйцэтгэл,хэвлэлийн тараах материал юм.
Электрон орчинд /хийсвэр орчинд Аливаа технологийг мэдээллийг хуваалцахад заавал интернэт орчинд мөн зөөврийн хэрэгсэл хэрэгтэй.
Түүх
“Social media” гэсэн хэллэг нь 2006 оны 6 сараас хүчтэй дэлгэрсэн. Тухайн үед wikipedia дээр гарсан “social media” гэсэн нийтлэлд үүнийг “Ямар нэг нийгмийн замд, сэтгүүлч хянагчдын бүтээсэн медиа болон медиа группуудээс илүүтэйгээр голдуу нэг груп мэт олон хүмүүсийн зохион байгуулсан медиаг тодорхойлоход хэрэглэсэн” үг гэж бичжээ.
Social media нь үйлдвэрлэлийн медиагаас сонин, телевиз, кино урлагаас ялгаатай. Үйлдвэрлэлийн медиа/ industrial media / нь ерөнхийдөө мэдээлэл нийтлэхэд олон талын ач холбогдол бүхий арга хэмжээг шаарддаг. Харин social media нь харьцангуй хямд, дөхөмтэй багаж төхөөрөмжөөр (хувь хүн ч гэсэн) мэдээ мэдээлэл нийтлэж , хүргэдэг юм. Их хэмжээний болон өргөн зурвасын нэвтрүүлгийн медианд хамаардаг.
Үйлдвэрлэлийн медиа нь ерөнхийдөө уламжлалт арга хэрэгсэл юм.
Social media болон industrial media 2 уулангаар нь хамтарсан нэг онцлог бол бага болон ихээр үзэгчидэд хүрэх боломж юм.жишээлбэл,блог пост эсвэл тв шоу байлаа гэхэд 0-сая сая хүмүүст хүрч болно. Эдгээр шинж чанарууд нь socialmedia-болон industrial media-ийн ялгаануудыг судалгаан дээр дүрслэхэд туслана.
Тэдгээр шинж чанаруудын заримаас дурдвал:
Хүмүүсийн харилцан үйлчилэл ба мэдээллийн бүтээмж
- Хүрэх- industrial болон social media технологиуд 2уулаа тооллын системээр хангадаг бөгөөд хэн нэгэн дэлхий даяар үзэгчдэд хүрэх боломжтой.
- Хялбар- industrial media-д зориулагдсан бүтээгдэхүүнүүд голдуу хувийн эсвэл засгийн газрын эрхэнд байдаг. Social media төхөөрөмжүүд бол ерөнхийдөө хэн нэгэнд бага эсвэл үнэгүй ч хүрэх боломтой юм.
- Хэрэглүүштэй- industrial meda бүтээгдэхүүн голдуу онцгой чадвар болон боловсрол шаарддаг. Ихэнх social media нь тйим биш, заримдаа тэс өөр чадваруудыг авч үздэг, тиймээс хэн нэгэн бүтээгдэхүүний утгыг удирдаж болно.
- Шинэлэг- industrial media-ээр бүтээсэн мэдээлэлүүдийн цаг хугацааны хожимдол нь socialmedia-тай харьцуулахад удаан байж болно. (сар,өдөр,7 хоног,саруудаар ч).
- Өөрчлөгдөшгүй – industrial media-г нэг үүсгэсэн бол өөрчлөгдөж болдоггүй байхад socia media-нь тэр даруйдаа comment-үүд болон засварлаж өөрчилж болдог байна.
- Нэгдмэл медиа нь industrial болон social media-ийн сонирхолтой эрлийзийг байгуулдаг. Тиймээс нэгдмэл эзэмшсэн зарим нэгдмэл радио, тв, сонингууд нь мэргэжлийн болон зарим нь сонирхогчийн бүтээсэн байдаг. Тэд social болон industrial media 2уулангийх нь тогтолцоог ашигладаг.
Social media нь хүмүүсийн хоорондын харилцан үйлчлэл дээр хамаардаг.
Тодруулбал: Ус дамжуулах хоолой мэт мэдээллийн технологийг ашиглан хамтарсан санааг , мөн хэлэлцүүлэг болон харилцан үйлчлэл зэргүүдийг бий болгодог.Social media –г ашиглан аж ахуйн нэгжүүд маркетинк дээ хэрэглэгчтэй ярих цэвэр үйлчилгээг үзүүлсээр байна.
Social media-д нь хязгаартай бус:
Үүнд хуудас заасан тоо цаг байхгүй. Хэрэглэгчид social media-д сэтгэгдэл нэмж , захиа бичиж , өөрсдөө нийтлэл өгүүлэл бичиж мөн засварлаж ашиглаж болдог. Шинэ төхөөрөмжүүд болон хэрэглээнүүд зөвхөн мэдээлэх, хамтран ажиллах шинэ замыг нээсэн бус, түүнчлэн шинэ ажлын байр суур ,ховор технологийн татвар , маркетинг, зэргүүд social media-г үүсгэсэн юм.
Social media нь олон өөр өөр хэлбэрүүдтэй байж болно. Интэрнэт хэлэлцүүлэг, веблог, олон нийтийн сүлжээ, вики, подкаст (дуу болон видео дүрс түгээх үйлчилгэээтэй сайт/.
Технологиудаас дурьдвал :Блог,Зураг хуваалцах, видео блог, электрон шуудан, Шуурхай зар, Дуу хөгжим хуваалцах
Сүүлийн хэдэн жилд олон тооны компаниуд брэндүүд өөрсдийн бүтээгдэхүүний маркетинг-д зориулж platform болон сувгуудыг ашиглаж эхлэсэн. Эрүүл мэнд болон эмнэлэгийн байгууллагууд бусад аж үйлдвэрүүдээс тэдгээр технологиудыг хүлээн зөвшөөрөхдөө удаан байсан бол , сүүлийн үед энэ байдал нь өөрчлөгдөж олон эрүүл мэндийн болон эмийн байгууллагууд мөн физикчид болон өвчтөнүүдтэйгээ хэлэлцүүлэг хийхэд ашиглаж байна.
Өнөөдөр Social media-ийн хэрэглээ асар хурдтайгаар хөгжиж байна. Хэдхэн жилийн өмнө бидэнд харвардын сургуулийн багш нараас үг сонсоно тэдэнтэй харицана гэдэг бараг л биелэшгүй мөрөөдөл мэт байсан цаг саяхан билээ.Тэгвэл одоо бол харвард байтугай Барак Обама, Бил Гейтс-ээс эхлүүлээд Элбэгдорж, Батболд тэр ч буй хэл сургуулийнхаа зарим багш нартай Social media-ийг ашиглан харилцах боломжтой болсон билээ. Өнөөдөр монголд social media-ийг ашиглах явдал асар бага билээ. Үүний учрыг мэдэж өөрийнхөө бизнес, улс төр гээд л ер хүмүүс хоорондын харилцааг ашиглах боломжтой бүхий л хэрэгцээтэй газар ашиглах боломжтой.
Монголын нөхцөлд Social media-ийг хамгийн сайн ашиглаж байгаа компани бол New media marketing agency юм. Түүнээс гадна залуусын брэнд болсон PEPSI cola, Unitel, Mobicom компаниуд идэвхитэй ашиглаж байна. Хэдийгээр дэлхий нийтэд өнөөдөр Social media-ийг бизнесийн үйл ажиллагаанд ихэвчлэн ашигладаг ч, хувь хүмүүс болон ашгийн бус байгууллага, боловсрол, засгийн газар, улс төрийн байгууллагууд ихээхэн ашигласаар байна.
Монгол өнөөдөр интернет хэрэглэгчид нь залуу хандлага ноёлож байгаа боловч тэдгээр нь Social media-ийг бүрэн дүүрэн хараахан ашиглаж чадахгүй л байна. Тэдний ойлголтоор Олон нийтийн мэдээ мэдээллийн сүлжээ буюу Social media(facebook, Twitter, Youtube, blog….) нь зүгээр найзууд хоорондоо зураг дамуулах болон харилцах маягаар ажиллаж байна. Өнөөдөр залуу хүн гэдэг юу мэдэж байгаадаа биш, юу мэдэхгүй байгаадаа бус гагцхүү мэдэхийг хүсдэг үү гэдэгт л гол учир нь байгаа билээ. Тиймдээ ч үнэхээр чи ямар нэгэн зүйлийг мэдэхийг хүсдэг бол интернэт чамд энэ бүгдийг өгч чадна.
Тэгвэл та өнөөдөр Social Media-ийг ашиглах нь ямар хэрэгтэй вэ?
Хурдтай өргөжин тэлж буй цахим нийгмийн дунд өөрийн байр суурийг эзэлж, өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулан таниулах
Өөрийн нэр хүндийг өсгөх, хувь хүний брендийг бий болгох
Өөрийн мэдлэг чадварыг бусадтай хуваалцах, хүсэл сонирхолтой нэгтэй хамтран зүтгэгчидээ олж авах. Social Media-ийг та хэрхэн ашиглаж болох талаар танд зөвлөе:
Оюутан хүн гэдэг мэдлэгийг ширээнийхээ ард суугаад ном уншаад зааж буй багшийн багахан лекцээр толгой цэнэглэдэг цаг өнөөдөр нэгэнт ард өнгөрчээ. Та жишээ нь: Бизнесийн ангийн оюутан байлаа гэж бодоё: Тэгтэл монголд мөнгөний бодлого өөрчлөгдөж байна гэдэг мэдээ зурагтаар сонслоо гэж бодоход. Энэ талын мэдээлэл дээр юу хийж болох вэ.
1. Та Google, Wikipedia-с хүмүүсийн бичсэн зүйлсийг хайж мэдээлэлтэй болж болно.
2. Youtube-ээс энэ талын Podcast-уудыг сонсож болно. Мэргэжлийн хүмүүс болон багш нар өөрсдийн мэдлэг болон лекцээ бичлэг хэлбэрт оруулан тавьсан байдаг.
3. Twitter болон бусад хэрэгсэлээр дамжуулан өөрийнхөө сургуулийн багш, өөр бусад том том сургуулиудын багш нараас асууж болно. Мөн энэ талын мэргэжилтнүүдээр дамжуулан харилцаж болно.Жич: Харвард, Оксфорд зэрэг томоохон бүхий л сургуулийн багш нар мөн мэргэжилтнүүд бүгд Twitter данстай байдаг харин танд байдаг уу? Байхгүй бол одоо нээгээрэй.
4. Та өөрийн Facebook болон бусад форум сайтуудаар дамжуулан тухайн сэдвээрээ хэлэлцүүлэг өрнүүлж болно. Ингэснээрээ маш олон хүмүүсийн бодлыг тусгаж аван тэдэнтэй шууд маш харилцаж болно.
5. Эцэст нь та тодорхой хэмжээний мэдээлэл, мэдлэгтэй болсныхоо дараа өөрийнхөө дүгнэлтээ БЛОГ-тоо бичснээр бусад хүмүүстэй өөрийн үзэл бодлоо хүргэх боломжтой. Та мөн google group-ийг ашигласнаар өөрийн сонирхлын бүлгийг үүсгэх, тэдэнтэй нэгдэх боломжтой.
Өнөөдөр та хаана ч ажилд орлоо гэсэн таныг хүний нөөцийн ажилтан нь интернэт дэх өөрийн холбоосоо бич гэх мэтчилэн CV-нд энэ асуудлыг тусгадаг болсон байна. Social Media-гээр дамжуулан мэдээллийг авснаараа та хөгжих боломжтой.
1 сэтгэгдэл:
сайхан нийтлэл байна хөгшөөн
Post a Comment