Дээш очих

Mozilla Firefox 4 -н эхний 48 цаг

Posted on
  • Saturday, March 26, 2011
  • by
  • in
  • Ангилал
  • Mozilla Firefox 4 RC хувилбар саяхан  буюу 2011 оны 3 сарын 22-ны өдөр нээлтээ хийснээ дэлхий даяар албан ёсоор зарласан билээ. Тэр цаг минутаас эхлэн түүнийг дэлхийн өнцөг булан бүрээс татаж авалт хийгдсэн ба эхний 24 цагийн байдлаар 5 сая гаруй байна гэж бид өмнөх нийтлэлдээ дурьдаж байсан. Харин тэрхүү тоо нь манайд нийтлэгдсэнээс хойш дахин 2 саяар нэмэгдэн 7.1 сая таталт хийгдсэн гэж тогтоогдожээ.
    Өнөөдөр мэдээлэл авсанаар Mozilla Firefox 4 RC нь 48 цагийн дотор дэлхий даяар нийт 15.85 сая таталт хийгдсэн гэсэн тооцоог доорх зургаас харж болох юм.
    Энэхүү инфографик зургаас харвал маш сонирхолтой судалгаа гарахаар байгаа юм. Үүнээс товч тайлбарлавал:

    - Mozilla Firefox 4 дэлхий дахинд нийт 15.85 сая татагдсан. Хэрэв үүнийг милиэр хэмжвэл сарыг 33 удаа тойрсонтой тэнцэх бээр хэмжээ юм. Өөрөөр хэлбэл дэлхийгээс сарыг 33 удаа тойрч аяласантай тэнцэхүйц хэмжээ.
    - Энэ нь дэлхийн хамгийн том хотуудаас 12-т жагсдаг Лос Анжелес-ын хүн амаас илүү юм.
    - Эхний 24 цагийн байдлаар буюу эхний өдөр 7.1 сая, харин 48 цаг буюу 2 дахь өдрийн таталт нь 8.75 сая
    - Минут тутмын оргил таталт нь 10.200- Минут тутмын дундаж таталт нь 5.503
    - Секунд тутмын татан авалт нь 91.7
    - Татагдсан мегабайт(MB) хэмжээ нь 193.4 сая
    - Хамгийн сайн таталт хийсэн тив нь европ ба нийт 6.63 сая
    - Хамгийн сайн таталт хийсэн улс нь АНУ буюу нийт 4.45 сая
    гэсэн судалгаа гаргасан байна.

    1 сэтгэгдэл:

    Anonymous said...

    hehe uneheer goy medee bna

    Post a Comment