Таньд хэзээ нэгэн өдөр DVD бичлэгийг компьютерт хадгалж авах хэрэгцээ гарч байсан байх. Тэгвэл өнөөдөр бид энэ талаар бяцхан зөвлөгөөг хүргэе!
Энэхүү програм нь хэрэв таны DVD хамгаалалтын зэрэгтэй байсан ч өөрөө хамгаалалтыг нь аван компьютерт хуулах чадвартай бөгөөд үнэ төлбөргүй програм юм. Түүний нэр нь DVDFab юм.
Татаж суулгах заавар:
1. Татаж авахын тулд та веб хөтчийн хаягийн мөр дээр http://www.dvdfab.com/ гэж бичин ороод Download даран татаж авч суулгах боломжтой.
Эсвэл энд дарж шууд татна уу!
2. Дараа нь хаана татаж хадгалах байрлалаа зааж өгнө.
3. Татаж авсан бол Run товч дарсанаар таны компьютер програм маань сууж эхэлнэ.
4. Сууж дуусахын алдад доорх зурганд харуулсаны адил 2 бичиг гарч ирэх ба програм автоматаар эхний сонголтыг сонгосон байх тул та шууд Finish дарвал таны компьютер өөрөө унтарч асах болно гэдгийг анхаараарай!
Жич: Ер нь аливаа програмыг суулгаж байхдаа анхааралтай байж суулгах хэрэгтэй. Учир нь зарим нэг програм дээрхийн адил компьютерт сууж дууссаны дараа унтрах үйлдэл хийх эсэхийг асуусан байдаг.
Програмыг ашиглах заавар:
Одоо бидний суусан програм хэрэв алдаагүй суусан бол доорхи зургийн адил харагдах болно. Ажиллуулахын тулд DVDFab8 дээр дарсанаар програм эхэлнэ.
1. Доорх зурагт харуулсаны адил 1, 2 -г дараарай. Үүний 1 нь энэ мессэжийг дахин харуулахгүй гэсэн сонголт ба 2 нь DVDFab-г эхлүүлэх товч нь.
2. Та DVD-гээ хийсэн үед энэхүү програм нь DVD Video-г хайж эхэлнэ.
3. Одоо доор үзүүлсэн зургийн дагуу сонголтыг хийгээрэй. Үүнд:a) DVDCopy: -> Main Movie дээр тааруулна.
б) Target: ..\Documents\DVDFab -өөрийн видеог хуулах хавтасыг зааж өгнө.
в) Энэхүү хэсэгт тухайн DVD-ны гол гэсэн бичлэгээ сонгон авсан байгаа юм.
г) DVD5 нь тухайн бичлэгийн чанарыг DVD5-р сонгон авч байна.
д) Next дарсанаар дараагийн хэсэгрүү шилжинэ.
4. Дараагийн дэлгэцийн агшинд бид тухайн DVD бичлэгийнхээ тохируулгийг баталгаажуулж өгч байгаа болно. Volume Label хэсэгт та видеоны гарчигийг зааж өгнө. Ингээд Start товчийг дарсанаар ажиллагаа эхэлнэ.
5. Дууссан учир OK товчийг даран мөн Finish дарсанаар дуусах болно.
6. За ингээд бидний DVD бичлэг маань компьютерт хуулагдсан байна. Харин байрлал нь "C:\Users\...Энд таны компьютерийн нэр бна...\Documents\DVDFab\MainMovie\FRASIER Final Season Disc 4\VIDEO_TS"
7. Одоо бидний бас нэгэн чухал хэсэг бол компьютерт хуулсан видео бичлэгээ үзэх асуудал юм. Энэхүү жишээний хувьд үзэх програм нь VLC media player юм. Хэрэв таньд байхгүй бол энд дарж шууд татаж аваарай.
Та бүхэнд амжилт хүсье!
0 сэтгэгдэл:
Post a Comment