Дээш очих

Хичээл №1: Алсаас(Зайнаас) удирдагч програм

Posted on
  • Saturday, June 12, 2010
  • by
  • in
  • Ангилал , ,
  • Энэхүү блогоороо та бүхэнд компьютерийн талаар цуврал хичээл бэлдэн хүргэхийг хичээлээ. Мөн хажуугаар нь мэдээ мэдээллүүдийг давхар хүргэх болно. Ингээд эхний бяцхан зөвлөгөөгөө та бүхэнд хүргэе!
    Танд компьютерын талаар ямар нэгэн мэдэхгүй зүйл гарч гэж бодьё. Харин тэгвэл та түүнийгээ хэн нэгэн компьютер мэддэг хүнээр үзүүлж тэрхүү асуудлаа шийдэж чадна. Маш энгийн, хялбар энэ програмын нэр нь TeamViewer юм.


    Алсын зайнаас удирдах хэд хэдэн програм байдаг бөгөөд Жишээ нь: Windows-н Remote Desktop Connection бол нилээн олон тохиргоог хийх шаардлагатай болдог. (Windows XP-н хэрэглэгчид: Ажиллуулахдаа Start > Run > эсвэл Window+R > mstsc гэж бичиж орж болно. Эсвэл хулганаар Start > All Programs > Accessories > Remote Desktop Connection )
    Харин TeamViewer ашиглахад таниас илүү дутуу юм шаардахгүй бөгөөд та зөвхөн нөгөө хүндээ TeamViewer-г ажиллуулахад гарч ирэх ID: xxx xxx xxx болон Password: xxxx гэсэн тоонуудыг хэлж өгөхөд л болно.
    TeamViewer 3,4-н хувьд зөөврийн (portable) хэлбэрээр байх учир хүссэн үедээ дуудаж ашиглахад амар. Өөр ямар нэгэн газар нь сонголт хийж, юм бичих шаардлагагүй. Нэг юм анхааруулахад: TeamViewer-н кодоо хэлж өгсөний дараа хааж болохгүй ба хаасан үед таны Password солигдсоноор нөгөө хүн чинь нэвтэрч орж чадахгүйд хүрнэ.
    Харин 5-с хойших хувилбаруудад нь Install эсвэл Run гэсэн сонголттой байгаа.
    Мөн бага хэмжээний хэрэгтэй файл, програмыг хуулах боломжтой.
    Хэрэв та илүү их боломжуудыг нь үзье гэвэл худалдан авч ашиглаж болно.


    TeamViewer татах:
    Windows үйлдлийн системд
    Mac үйлдлийн системд
    Red Hat, Fedora, Suse, Mandriva (32/64-Bit) үйлдлийн системд
    Debian, Ubuntu (32-Bit) үйлдлийн системд
    Debian, Ubuntu (64-Bit) үйлдлийн системд
    Мөн iPhone -д зориулж хүртэл гарсан байгаа.

    0 сэтгэгдэл:

    Post a Comment