Дээш очих

"Ким Жон Ил" нэртэй вирус тархаж байна.

Posted on
  • Saturday, December 31, 2011
  • by
  • in
  • Ангилал , , , ,
  • БНАСУ-ын ерөнхийлөгч Ким Жон Ил(Kim Jong Il 1941-2011) энэ оны 12 сарын 17-нд бурхан болсон билээ. Энэхүү дуулианыг ашиглан кибер ертөнцөд Kim Jong Il гэсэн нэртэй вирус хүртэл тархаж байна. Вирусны хамгаалалтын эсрэг програм гаргадаг TrendMicro компаны судлаачид Ким Жон Ил нас барсан тухай агуулга бүхий мэйл бусдын мэйл хаягруу цацаж байгааг илрүүлжээ. Энэхүү мэйл нь "N Korean leader Kim jong-il dies" гэсэн гарчигтай ба brief_introduction_of_kim-jong-il.pdf.pdf нэртэй *.PDF файл хавсаргасан байсан байна. Энэ нь мэдээж вирус бөгөөд TROJ_PIDIEF.EGQ нэртэй хорлонтой trojan төрлийн вирус илэрчээ.

    Энэхүү хавсаргасан файлыг нээхэд вирусны програм ямарч вирус илрүүлэхгүй "вирусгүй" гэж хүлээн авна. Харин .PDF файлыг нээн уншуулах тохиолдолд таны компьютерт trojan нэвтрэн орсон байх болно. Тухайн .PDF файл нь Ким Жон Илийн зураг бүхий текстэн мэдээлэл агуулсан файл юм.

    TrendLabs-ын судлаачдын хэлсэнээр энэ .PDF(Adobe Reader 9.4.0 болон түүнээс доош хувилбарт халдана.) файл нь дотроо хэд хэдэн төрлийн вирус агуулсан байна.
    TROJ_PIDIEF.EGQ
    TROJ_ARTIEF.AEB нэртэй trojan төрлийн вирус,
    BKDR_FYNLOS.A нэртэй backdoor,
    Kim_Jong_il___s_death_affects_N._Korea___s_nuclear_programs.doc нэртэй .DOC файл вирустай гэж илрүүлжээ.
    Тус вирустай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл эндээс үзнэ үү. Мөн вирусны код болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авч болно.
    Урьд өмнө нь мөн иймэрхүү улс төрийн агуулга бүхий хэд хэдэн хорлонтой вирус тархаж байсан гэнэ. Үүнээс дурьдвал:

    гэх мэт.
    Энэ вирусаар халдахгүй байх хамгийн энгийн арга бол тухайн мэйлийг нээж, файлыг татаж уншихгүй байх явдал юм.

    0 сэтгэгдэл:

    Post a Comment