Дээш очих

2011 оны шилдэг 25 блог тодорлоо

Posted on
  • Wednesday, November 30, 2011
  • by
  • in
  • Ангилал ,
  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монгол Блогчид" наадмын 2011 оны шилдэг 25 блог тодорсон байна. Энэхүү наадмыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа NMMA(New Media Marketing Agency)-ын хамт олондоо баярлалаа. Түрүү жилийн "Монгол Блогчид 2010" наадамд манай блог мөн оролцож "Олны таашаал хүртсэн блог" төрөлд нэр дэвшиж айргийн "Тав"-д орж байсан билээ.
    Харин энэ жилийн наадамд "Технологи" төрөлд сойсон бөгөөд мөн айргийн "Тав"-д багтсан байна.
    Манай блогийн зорилго нь ашгийн төлөө бус бөгөөд интернет дахь монгол агуулгийг нэмэгдүүлэх мөн дэлхийгээр тархан суугаа монголчууддаа компьютер, техник технологийн мэдээ мэдээллийг хүргэх, тэр дундаа БНСУлсад сурч, ажиллан, амьдарч буй нийт монголчууддаа компьютер, технологийн туслалцаа, мэдлэг олгох юм. Хойшид бид өөрсдийн бэлдсэн компьютерын програм болон техникийн заавар, зөвлөгөөнүүдийг түлхүү оруулахыг хичээн ажиллах болно. Ингээд та бүхэндээ NMMA(New Media Marketing Agency)-с зохион байгуулж буй "2011 оны шилдэг 25 блог"-ийн нийтлэлийг хүргье!


    Эх сурвалж: Монгол Блогчид
    2011 оны шилдэг 25 блог тодорлоо.

    Шилдэг блогийг шалгаруулах журам:

    1-р шат: Шилдэг блогийг тодруулах үйл ажиллагааг шудрага ил тод явуулах зорилгоор блогийн ретингийг тогтоодог цахим системүүдэд тулгуурлаж шалгаруулалтыг явуулдаг. 1-р шатны шалгаруулалтаас өндөр оноо авсан блогуудаас ангилал тус бүрээс хамгийн өндөр оноотой 5, 5-н блогийг оны шилдэг блогт өрсөлдүүлэхээр шалгаруулна.

    Шилдэг 25-т өрсөлдүүлэхээс түтгэлзүүлэх үндэслэлүүд:
    1. The New Media Marketing Agency компанийн блог нийтлэгчид шалгарсан тохиолдолд өрсөлдүүлэхээс түтгэлзүүлдэг бөгөөд энэ нь зохион байгуулагч талын блогийг шилдэг блогт өрсөлдүүлэхгүй гэсэн компанийн журам юм.
      Зохиогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн бол
      Агуулгын чанар муу, блогч өөрөө бичээгүй, өөрийн үзэл бодлыг тусгалгүйгээр хуулбарласан бол
      Хандалтыг нэмэгдүүлэх, ранк үнэлгээг өсгөх зорилгоор хуурмаг арга хэрэглэсэн бол
      Блогч өөрөө шилдэгт өрсөлдөхөөс түтгэлзсэн тохиолдолд

    2-р шат: Шалгарсан шилдэг блогуудад салбарын нэр хүндтэй экспертүүд буюу хөндлөгийн шүүгч нар
    Блогын агуулгын чанар
    Блогч өөрөө агуулга бүтээсэн байдал
    Өөрийн гэсэн уншигчидийг бүрдүүлсэн байдал
    Блогоо тогтмол хөтлөсөн байдал
    Блогийн үнэ цэнэ буюу нийгэмд үзүүлэх нөлөө
    Блогийн соёл буюу ерөнхий өнгө төрх, эх хэлээ зөв зохистой ашигласан байдал гэсэн үзүүлэлт бүр дээр 1- 10 оноогоор дүгнэнэ.
    Эндээс хамгийн өндөр оноо авсан блог шилдгийн шилдэг блог болно. Салбар бүртээ өндөр оноо авсан блогууд салбарын шилдэг блог болно.
    Шүүгч нар болон шилдэг, шилдэгийн шилдэг блогуудыг МОНГОЛ БЛОГЧИД - 2011 наадам дээр олон нийтэд зарлана.

    2011 оны Шилдэг блогт өрсөлдөх Шилдэг 25 блог тодорлоо

    0 сэтгэгдэл:

    Post a Comment