Интернэтийг хэн санаачилсан бэ?
Эх сурвалж : Who invented the Internet?
Интернэтгүй АМЬДАРНА гэхээр төсөөлөхөд нэг л хэцүү юм. Байхгүй байхад нь болоод л байсан. Зурагт, Радио ХХ зууныг авчирсан бол интернэт бидэнд XXI зууныг авчирчээ. Түүний ачаар цаг хугацааг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлж байна. Үзэг цаасны оронд цахим шуудан хэрэглэж, киног ТВ-р биш онлайнаар үзэж, хэрэгцээт зүйлээ хажуугийн дэлгүүрээс биш холын Америкаас захиалж, амьдралдаа уулзаагүй хүнтэй тив алгасан бизнес хийж, найз нөхдөө хүртэл гудамжнаас биш Social Network сайтаас хайж байна.
Мэдээж энэ бүгд интернэт анх үүсэхэд шууд бэлэн болоогүй олон “жижиг” дэвшил, нээлт, санаачлагуудын ачаар бидний амьдралын өдөр тутмын нэг зүйл болж чадсан. Тэгвэл хэн үүнийг хийсэн юм бол?
Мэдээж энэ бүгд интернэт анх үүсэхэд шууд бэлэн болоогүй олон “жижиг” дэвшил, нээлт, санаачлагуудын ачаар бидний амьдралын өдөр тутмын нэг зүйл болж чадсан. Тэгвэл хэн үүнийг хийсэн юм бол?
TCP/IP
Vint Cerf, Bob Kahn нар TCP/IP-г бүтээсэн бөгөөд үүний ачаар дурын хоёр компьютер бие биетэйгээ мэдээлэл дамжуулах боломжтой болж байгаа юм. Энгийнээр бол компьютер хоорондын хэл юм.
Tim Berners-Lee World Wide Web-г бүтээсэн бөгөөд түүний бичсэн анхны вэб хэдэн мэдээлэл агуулсан холбоосууд бүхий байжээ. Одоо тэр World Wide Web Consortium (W3C)-н захирал бөгөөд вэбийн стандартыг сайжруулах, хөгжүүлэх ажлыг хийж байна.
Програмист Ray Tomlinson цахим шууданг(email) бүтээж хоорондоо зайтай компьютерүүдийн хооронд мессеж явуулах боломжийг бий болгосон хүн юм. Тэрээр @ тэмдгийг цахим хаягны формат болгож одоо бид тэнгис далай алгасан “захиа” явуулж хүлээн авсаар байгаа билээ.
eBook
Michael Hart eBook-ний эхлэлийг тавьсан юм. Тэр Gutenberg төслийг санаачилж дэлхийн анхны электрон номын санг үүсгэсэн юм. Эхэн үедээ бусад вэб дээр тавьсан мэдээллүүд, зохиогчийн эрх бүхий материалууд байжээ.
E-mail Spam
Спамдах гэдэг бол хуучны маркетингийн арга. Gary Thuerk “VAX системийн T-series”-ын тухай анхны масс и-мэйлийг Arpanet-р дамжуулж хүмүүс рүү явуулжээ. Тухайн үедээ дэлхийн анхны спам захиаг явууллаа гэдгээ өөрөө ч мэдээгүй байсан гэдэг.
Emoticon
Чатлах, мессенжердэхдээ байнга хэрэглэдэг ASCII смайликуудыг анх Scott Fahlman санаачилсан юм, тэрээр хүмүүс бичиж буй зүйлдээ сэтгэлийн хөдөлгөөнөө харуулбал илүү сонирхолтой байна гэж үзжээ.
Netscape Navigator
Marc Andreessen интернэтээр аялахад хувьсгал хийсэн хүн юм. Тэрээр анхны интернэт хөтөч Mosaic-г бүтээсэн бөгөөд дараа нь үүнийг албан ёсоор Netscape Navigator гэж нэрлэх болсон. Marc Andreessen нь social network сайт болох Ning-н хамтран үүсгэгч төдийгүй Digg, Plazes, Twitter-н хөрөнгө оруулагч нь юм.
IRC
Jarkko Oikarinen анхны онлайн чат IRC(Internet Relay Chat) бүтээсэн юм. IRC нэр хүнд 1991 онд оргилдоо хүрсэн юм. Учир нь энэ үед Ирак Кувайт руу довтолсон ба тухайн үед ТВ, радио ажиллахгүй байхад мэдээллийг дамжуулах гол хэрэгсэл болсон юм.
Worm virus
Компьютерийн өт(worm) бол хакердахнэг арга хэлбэр гэж үзэж болох юм. Сүлжээ рүү өөрөө хандалт хийхийн оронд жижиг програм илгээж түүний тусламжтайгаар хүссэн зүйлээ хийлгэх юм. Robert Tappan Morris анхны өтийг зохиожээ. 80-д оны сүүлээр интернэтээр тарж санаандгүй байдлаар нэлээд хохирол учруулсан юм.
Geocities
1994 онд David Bohnett GeoCities-г John Rezner-тай хамтран үүсгэн байгуулсан юм. Энэ нь тухайн үедээ хамгийн том олон нийтийн сайт болж байсан юм. Түүний санаачлага хүн болгонд үнэгүй вэб хуудастай болох боломжийг олгох явдал байсан. Үйл ажиллагаагаа 2009 оны 10 сарын 27-нд зогсоосон билээ.
Hotmail
Sabeer Bhatia Hotmail-г зохиосон бөгөөд дараа нь үнэгүй и-мэйлийн үйлчилгээгээ Microsoft-д 400 сая ам.доллараар зарсан юм. 1998 онд түүнийг DFJ-с “Entrepreneur of the Year”-р тодорхойлсон бөгөөд TIME сэтгүүлд “People to Watch” хэмээн дурдагдаж байжээ.
Larry Page, Sergey Brin нар мэдээлэл хайх аргыг жинхэнэ утгаар нь өөрчилсөн хүмүүс юм. Тэд маш сайн баг болж чадсанаар Google үүссэн цагаасаа хойш тасралтгүй өсөж хайлтын системийн оргилд хүрсэн юм.
Microsoft
Bill Gates “Micro-Soft” нэртэй програм хангамжийн компани байгуулсан. Товчоор бол Bill Gates хэрэглэхэд хялбар график дүрстэй үйлдлийн систем бүтээж түүнийгээ “Windows” гэж нэрлэсэн нь одоо дэлхий нийтийн хэрэглээ болсон билээ. Түүний “айл бүрийн ширээн дээр компьютер байна” хэмээх алдарт зорилго нь бүрэн биелээгүй ч, хөгжсөн орнуудад бол бараг л биелсэн билээ.
Apple
Steve Jobs байнга шинийг эрэлхийлж байдаг зан нь компьютерийн техникийн болон програм хангамжийн салбарт олон шинэ дэвшилтийг авчирсан юм. Тэр үргэлж л ирээдүйг харсан, шинэлэг, шийдэмгий, зорилгодоо хүрэх эрмэлзэл нь бидний амьдралын ажиллах, амралт чөлөөт цагаа өнгөрөөх аргыг өөрчилсөн юм.
Yahoo
Yahoo! бол тухайн үедээ жинхэнэ өөрчлөлтийг авчирсан юм. David Filo, Jerry Yang нар нэрээ сонгохдоо түүний толь бичиг дээрх “rude, unsophisticated, uncouth” гэсэн тайлбар нь таалагдсан гэдэг, харин дараа нь энэ товлолынхоо уртасгасан “Yet Another Hierarchical Officious Oracle” хувилбарыг бодож олсон байна.
LiveJournal
Brad Fitzpatrick хамгийн анхны блог платформын нэг болох LiveJournal-г бүтээсэн юм. Мөн тэрээр нэлээн олон нээлттэй эх бүхий програмын төслийн зохиогч юм. Жишээлбэл LiveJournal, Facebook, YouTube дээр ашиглагддаг “memcached”. LiveJournal-г ашиглаж өдрийн тэмдэглэл блог хөтлөгсдийн тоо улам нэмэгдсээр байгаа билээ.
Napster
Napster бол p2p(peer-to-peer) файл дамжуулдаг програм юм. Хэрэглэгч өөрийн хүссэн файлаа бусадтай хуваалцаж болох ба энэ үйлчилгээ 2001 онд оргил үедээ 25 сая хэрэглэгчийг хамарч чадсан юм. Гэвч олон шүүхийн ажиллагааны дараа хаагдсан юм. Shawn Fanning хэмээх залуу энэ програмыг анх хийжээ.
Paypal
Peter Thiel бол интернэт ертөнцийн од нэгэн, тэрээр 31 насандаа PayPal-г хамтран бүтээсэн бөгөөд 4 жилийн дараа eBay-д 1,5 сая ам.доллараар зарсан юм. PayPal үйлчилгээ хүмүүст хурдан хугацаанд хоорондоо мөнгө шилжүүлэх боломжийг олгодог ба түүний эх кодыг цөөн хэдхэн хүмүүс хандаж хөгжүүлэх эрхтэй байдаг.
eBay
Pierre Omidyar худалдан авагч, худалдагч хоёрыг хамтдаа байдаг онлайн захыг бий болгосон юм. Түүний гол давуу тал нь тэрээр хүмүүс юу г ч худалдаж авч болох юм гэдгийг ойлгосонд байгаа юм. Хэн нэгний хувьд хэрэггүй хог нөгөө хүний хувьд маш үнэтэй ховор зүйл байх боломжтой юм.
Wikipedia
Jimmy Wales дэлхийн хамгийн том интернэтээр дамжуулж хэн ч өөрчлөх боломжтой маш олон нийтлэл бүхий нээлттэй нэвтэрхий толийг зохиосон юм. 2001 онд байгуулагдснаасаа хойш одоог хүртэл хамгийн алдартай лавлагааны сайт болсон юм.
Flickr
Зургаа бусадтай хуваалцах сонирхолтой хүмүүс маш их байдаг. Stewart Butterfield эхнэр Caterina Fake-н хамт Flickr-г зохион бүтээсэн юм. Flickr анх фото альбумгүй хүмүүст зориулж гарч ирсэн, дараа нь 2005 онд Yahoo өөртөө нэгтгэсэн билээ.
Friendster
Jonathan Abrams, Cris Emmanuel-тай хамтарч Friendster-г хосоо хайх олон хэрэгслийн хамт бүтээсэн юм. Санаагаа Match.com-с авсан бөгөөд энэ нь анхны гэж хэлж болохуйц social network сайт юм. Гишүүд нь профайл үүсгэж дуртай кино, ном, болзох хүнээ хайж найзууд болох боломжтой байсан.
Skype
Niklas Zennstrom Skype хэмээх харилцаа холбооны хамгийн алдартай програмыг хамтран зохиосон юм. Энэ програмын тусламжтайгаар интернэтээр дэлхийн хаана ч өндөр чанартай дуудлага хийж ярих боломжтой байдаг.
BitTorrent
Napster файл хуваалцах анхны үеийг нээсэн гэх юм бол Bram Cohen үүнийг өөрчилж олон хүмүүс нэгэн зэрэг татах, сервер лүү хуулах боломжийг бий болгосон юм. BitTorrent нь файлын маш олон жижигхэн хэсгүүдэд хуваагаад бусдад тараах, татаж авах боломжийг олгох болсон. Тэгэхээр та нэг файлыг татаж байхдаа, бусдад бас давхар тарааж байна гэсэн үг юм.
Reid Hoffman PayPal-н дэд захирал байсан ба LinkedIn бүтээжээ. Social network сайт шиг бөгөөд бүртгүүлсэн хэрэглэгчдэдээ ажил хайх, бизнесээ өргөжүүлэх ажилд авах гэх мэт боломжийг олгодгоороо ялгаатай.
WordPress
Matt Mullenweg дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нээлттэй блог систем болох WordPress бүтээсэн юм. Энэ систем дээр бүтээгдсэн вэб сайтууд гэвэл Techcrunch, Huffingtonpost, Mashable гэх мэт, мөн таны үзэж буй миний сайт ч энэ системийг ашиглаж байгаа билээ.
Youtube
Chad Hurley, Steve Chen, Jawed Karim нар PayPal-д ажиллаж байхдаа танилцжээ. Дараа нь тэд интернэтийн хамгийн том видео файл тараах сайт YouTube-г бүтээжээ. Өдөрт л 100 сая илүү видео үздэг байна. Анхандаа Chad Hurley сайтын гадаад байдал болон логог зохиосон бол Steve Chen, Jawed Karim сайт бичих болон бусад техникийн асуудлыг шийддэг байв. Ингээд Chad Hurley Гүйцэтгэх захирал(CEO) болжээ. Жил хагасын дараа Google-нхэн YouTube-г $1.65 тэрбум ам. долларын өртгөөр авсан юм.
Craiglist
Craig Newmark шинэ төрлийн зар сурталчилгааны Craiglist хэмээх сайтаа нээсэн юм. Анх тэрээр өөрийнхөө найзуудын и-мэйл жагсаалт-с эхэлсэн. Дараа нь байр хайхаас эхлээд болзооны тухай бүх төрлийн зарыг ангилж жагсаасан онлайн сайт болтлоо өргөжсөн юм.
Wikileaks
Wikileaks нууцын зэрэглэлтэй мэдээллийг аль ч эх үүсвэрээс авч олон нийтэд цацах зорилготой юм. Julian Assange аливаа мэдээлийг цацахаасаа өмнө эх сурвалжтай холбоотой бүх зүйлсийг нь арилгадаг програм хийж дараа нь дэлхий нийтэд цацдаг юм. Тиймээс л хэн хэзээ түүнд энэ мэдээллийг өгснийг шинжлэх аргагүй болдог юм.
FeedBurner
Хүмүүс өөрсдийн орох дуртай сайтдаа шинэ зүйл нэмэгдсэн эсэхийг шалгахын тулд байнга шалгах шаардлага гардаг. Dick Costolo тэгвэл RSS(Really Simple Syndication) ашиглаж шинэчлэл автоматаар татагч FeedBurner-г бүтээсэн юм. FeedBurner-г 2007 онд Google худалдаж авчээ. Одоо тэрээр RSS-н дараагийн үе болох Twitter-н ахлах гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Mark Zuckerberg оюутнуудад хоорондоо холбоотой байхад нь туслах зорилгоор Facebook сайтаа хийсэн юм. Хүн өөрийнхөө юу хийж байгааг өөрийн найзууддаа тараах боломжийг олгодог “статус шинэчлэлт” бол түүний хамгийн гол зүйл байсан юм. Мөн зургийн альбум, видео, чат, найз нөхөдтэйгөө уулзах, тоглох боломжийг санал болгосон. Дэлхий даяар 500 сая бүртгэгдсэн хэрэглэгчтэй. Хамгийн сүүлд Google-с илүү олон хандалттай сайтаар шалгарсан билээ.
Jack Dorsey-гийн бүтээсэн Twitter 140 тэмдэгтэнд багтааж өөрийг нь дагаж буй хүмүүстээ мэдээллээ хуваалцах боломжийг олгодог хамгийн хурдтай өсөж буй үйлчилгээ юм. Хэн ч үүнийг анх хүмүүс танихгүй нэгнээ дагаж, одууд хийх гэж буй үйл ажиллагаагаа үүгээр цацаж, эсвэл бизнесүүд ч гэсэн өөрийн хямдрал бараа бүтээгдэхүүн сурталчилана гэж бодоогүй юм.
Amazon
Jeff Bezos дэлхийн хамгийн том онлайн дэлгүүр Amazon-г бүтээсэн юм. Тэр онлайн худалдааг дэлгүүр явахаас илүү хурдан илүү хялбар болгож чадсан. Одоо тэд ном болон бусад материалыг унших Kindle төхөөрөмжийг санал болгож байна.
Танд ч бас шинийг сэдэх бүрэн боломж байгаа, агуу зүйл бүхэн жижиг санаанаас эхэлдэг гэдгийг санаж амьдралд олдох тэр боломжоо алдалгүй ажил болгоорой гэж хүсье.
1 сэтгэгдэл:
thx amjilt hvsie !
Post a Comment