Дээш очих

Keyboard PC буюу Гар Компьютер

Posted on
  • Saturday, July 31, 2010
  • by
  • in
  • Ангилал
  • Эхийг КТ-с авав.
    (Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл)
    Компьютерийн технологи улам хөгжсөөр түүний бүхэл бүтэн эх хавтанг нэг чип дотор багтааж чадлаа. Энэ нь компьютерийн овор хэмжээг эрс багасгах, цахилгаан тэжээлийг хялбар болгох, үнэ өртөгийг эрс хямдруулах зэрэг олон шинэ боломжийг нээн өгч байна.

    Энэхүү шинэ технологи нь манай орны хувьд онцгой ач холбогдолтой байгааг харгалзан “Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалгаа явуулж тодорхой үр дүнд хүрлээ. Компьютерийн технологийн эх орон болох Тайваний холбогдох их сургууль, компанитай хамтран ажиллаж байна.

    Компьютерийн эх хавтанг нэг чип дотор багтаасан учраас компьютерийн бүхэл бүтэн процессорыг компьютерийн гар дотор багтааж чадлаа. Үүнийг Keyboard PC буюу монголоор Гар Компьютер хэмээн нэрлэж болох юм. Энгийн хийцтэй, овор багатай, зай бага эзлэх, боломжийн хямд үнэтэй Keyboard PC нь айл өрх, хүүхэд, залуус, хүн бүрийн хоёрдох компьютер байх болно. Суурь үнэ нь $150 орчимд байх юм. Бид эх орондоо олноор үйлдвэрлэхэд технологийн хувьд бэлэн болголоо.

    Экспортын ч зарим боломжууд байгааг бид бас ашиглах ёстой. Харин санхүүжилтын асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
    Keyboard PC нь ердөө компьютерийн гар шиг харагдах боловч дотор нь орчин үеийн компьютерт байдаг бараг бүх боломжууд байна. Түүний хатуу дискийг SD Card, SATA Hard эсвэл SSD (Solid State Disk) гурвын аль нэгийг хэрэглэгч өөрөө сонгон авч хийж болно. Хямд хувилбар гэвэл хатуу дискийг SD Card болгон ашиглана, гэхдээ хурдны хувьд нөгөө хоёр нь илүү. Өөрийн хэрэглээнээс хамааруулан сонгох боломжтой. Хэрэв тусгай монитор байхгүй бол телевизорыг дэлгэц болгон ашиглах боломжтой хийгдсэн.

    Keyboard PC-ийн CPU нь 1Ghz хурдтай бөгөөд RAM нь 512МВ, Wireless LAN, SATA Hard оролт, 2xUSB гаралт, 2xSD Card гаралт, TV, VGA, LAN гаралтуудтай.
    Энэ нь компьютерийн тусгай дэлгэц байхгүй бол ердийн телевизорт Keyboard PC–гээ холбон дэлгэц болгож болно гэсэн үг.

    Үзүүлэлт:
    Processor & Chipset: PMX-1000 x86 SoC, 1.0GHz
    Memory: DDR2 512MB
    Storage: 8GB SD or 8GB SSD or 2.5" HardDisk (Room Reserved)
    Display: VGA, TV-Out
    Network: 10/100 Mbps Fast Ethernet
    Audio: HD Audio-Realtek ALC262
    CODEC, Stereo Speaker
    Wireless Network:
    Internal USB Dongle 802.11
    b/g ( Optional)
    Output:
    VGA, TV-Out, S-Video
    RJ45 LAN x 1
    USB 2.0 x 2
    Audio Jack, Line-out x 1, Micin x 1
    SD Slot x 2 ( Bootable but not hot-swapable)
    Battery: None
    Power: DC input 15V, External Power Adapter
    Weight: 0.9 kg
    Operating System: Windows XP, Linux

    Интернэтэд холбогдох олон боломжтой: Кабелийн LAN (RJ-45) холболт, утасгүй Wi-Fi холболт, 3G холболт, HSDPA холболт (Internal Express Mini Card), RS-232 Cable Modem зэргээр интернэтэд холбогдох боломжтой.
    Keyboard PC нь Linux/Windows XP үйлдлийн систем суулгах, интернэт ашиглах, өргөн хэрэглээний програмууд, энгийн online тоглоом тоглох зэрэг боломжтой нь
    туршилтаас харагдлаа. Харин компьютерийн өндөр хүчин чадал, өндөр
    хурд шаардах зарим тусгай програмууд, online видео үзэх зэрэгт төдийлөн
    тохиромжтой биш гэсэн дүгнэлт гарсан болно.
    Цахилгааны хэрэглээ харьцангуй маш бага (~5Ватт) учраас нарны зайгаар тэжээх
    боломжтойг туршиж үзсэн болно. Ердийн процессор ~100 Ватт хэрэглэдэг байдлыг
    үзвэл 20 дахин хэмнэлттэй байна. Энэ байдал нь манай хөдөө орон нутагт
    өргөнөөр хэрэглэх боломжтойг бас харуулж байгаа юм. Мөн тойруу үтгаараа Монгол улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэх, улмаар байгаль орчныг хамгаалахад зохих нөлөө үзүүлэнэ гэсэн үг.

    Keyboard PC-г айл гэр, сургууль, зочид буудал, банк зэрэг төрөл бүрийн
    үйлчилгээний байгууллагуудад хэрэглэхэд тохиромжтой. Ялангуяа бүх шатны сургуулийг компьютержуулахад хэрэглэх нь эдийн засгийн хувьд нэн тохиромжтой гэж үзэж байна.

    Бидэнтэй энэхүү “Keyboard PC - Гар Компьютер”-ийн талаар хамтран ажиллахыг хүсвэл доорхи хаягаар хандана уу.

    Төслийн удирдагч: Б.Сүхбаатар, ШУ-ны доктор, профессор
    ШУТИС-ийн Холбоо, Мэдээллийн Технологийн Сургууль
    Email: sukh@mongol.net Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , sukhbaatar@ieee.org Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
    Утас:70154333, 99111515
    Шуудангийн хаяг: Улаанбаатар-44, ШХ-693

    0 сэтгэгдэл:

    Post a Comment