Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "
Монгол Блогчид" наадмын
2011 оны шилдэг 25 блог тодорсон байна. Энэхүү наадмыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа
NMMA(New Media Marketing Agency)-ын хамт олондоо баярлалаа. Түрүү жилийн "
Монгол Блогчид 2010" наадамд манай блог мөн оролцож "
Олны таашаал хүртсэн блог" төрөлд нэр дэвшиж айргийн "
Тав"-д орж байсан билээ.
Харин энэ жилийн наадамд "
Технологи" төрөлд сойсон бөгөөд мөн айргийн "
Тав"-д багтсан байна.
Манай блогийн зорилго нь ашгийн төлөө бус бөгөөд интернет дахь монгол агуулгийг нэмэгдүүлэх мөн дэлхийгээр тархан суугаа монголчууддаа компьютер, техник технологийн мэдээ мэдээллийг хүргэх, тэр дундаа БНСУлсад сурч, ажиллан, амьдарч буй нийт монголчууддаа компьютер, технологийн туслалцаа, мэдлэг олгох юм. Хойшид бид өөрсдийн бэлдсэн компьютерын програм болон техникийн заавар, зөвлөгөөнүүдийг түлхүү оруулахыг хичээн ажиллах болно. Ингээд та бүхэндээ
NMMA(New Media Marketing Agency)-с зохион байгуулж буй "
2011 оны шилдэг 25 блог"-ийн нийтлэлийг хүргье!
Үргэлжлүүлэх>>