Дээш очих

Гүүгл хайлтын системд хувьсал хийж байна.

Хэдхэн цагийн өмнө Гүүгл хайлтын системд жинхэнэ хувьсал хийж байгаагаа мэдэгдсэн байна. Тэд Google Inside Search буюу бүхнийг зөвхөн Гүүгл дотроос хайлт хийх үйлчилгээг нэвтрүүллээ.

Энэхүү хайлтын хувьсал нь:
1. Voice Search - Дуу хоолойгоор хайх
2. Image Search - Зургаар хайх
3. Instant Pages - Шууд веб хуудаслалт

1.  Voice Search - Дуу хоолойгоор хайх(Хайх үгээ заавал бичих шаардлагагүй)
Энэ үйлчилгээ нь өмнө нь гүүглийн андройд ухаалаг утсуудад л дуу хоолойгоор хайлт хийх боломжтой байсан ба компьютерт зориулагдсан хувилбар нь хэдхэн цагийн ийнхүү албан ёсоор нээлтээ хийлээ.

Үүнийг ашиглахын тулд таньд компьютер, микрофон мөн Google Chrome веб хөтөч суугдсан байх хэрэгтэй. Мөн галт үнэг (Mozilla Firefox) зориулан гаргаж байгаа. Ингээд доорх видео зааврын дагуу хайхад л хангалттай. Хэрэв Google Chrome суулгаагүй байгаа бол энд дарж татаж авна. Яг одоогоор Google Voice Search нь Google Chrome 11 болон түүнээс дээш хувилбарт ашиглах боломжтой. Мөн одоогийн байдлаар зөвхөн Google Chrome -н Англи хэлтэй хувилбарт нь ашиглаж болох юм байна.



2. Image Search - Зургаар хайх (Илүү боловсронгуй болж цэгцэлдэг болсон)
Энэ нь таны зураг хайлтыг илүү үр дүнтэй болгон сайжруулсан байна.  Үүнийг хэрэглэхийн тулд мөн Google Chrome-н 11 буюу түүнээс дээш хувилбарыг татаж аван Chrome хөтчийн webstore-оос Image Search нэмэлтийг татан суулгаснаар илүү хялбар хайлт хийж болно.



3. Instant Pages - Шууд хуудаслах (Энэ нь тухайн хуудсыг маш хурдан харуулах юм)
Дараах жишээ видеогоор энгийн хайлт, Instant pages хайлт 2-н ялгааг харуулав. Instant Pages нь хэрэглэгчидэд тухай веб хуудсыг маш хурдаар харуулах болсоноороо давуу талтай юм.



Үргэлжлүүлэх>>

404-Алдаа | Error-404 -н гайхалтай загварууд

Өмнөх бичлэгтээ бид 404 алдааны тухай бага ч гэсэн ойлголт өгөн, түүнийг өөрийн веб хуудсандаа хийж өгөхийг оруулсан. Харин одоо 404 алдааны гоё загвартай зарим нэг веб хуудсуудыг сонирхуулъя. Та ч гэсэн өөрийн веб хуудсандаа санаа авч хийж болох юм.
 

 




















Үргэлжлүүлэх>>

404-Алдаа (Хуудас олдсонгүй) | Error-404 (Page Not Found) гэж юу вэ?

Юун түрүүнд та бүхэндээ энэ өдрийн амгаланг айлтгая.
Өнөөдрийн оруулж буй "Error-404"-тэй огт таарч байгаагүй интернэт хэрэглэгч гэж үгүй байх. Биднийг интернэт хөтчөөрөө веб үзэж явахад "HTTP 404 Not Found: The page cannot be found" гэсэн алдаа хааяа тааралддаг.


Энэ нь тухайн вебийн хуучин хуудас нь устсан юмуу нэр нь өөрчлөгдсөн, эсвэл хаяг буруу бичигдсэн, эсвэл магадгүй вэбмастер-ын алдаа зэргээс болж вэб серверээс “Хуудас олдохгүй байна” гэж мэдээлсэн хуудас юм.
Хэрэв та өөрөө веб хуудас урладаг бол энэ хуудсаа арай өнгөлөг харуулъя гэж бодож байсан уу? Та ямар ч алдаа мадаггүй веб хийлээ гээд дараа нь нэг холбоосоо өөрчилсөнөө мартаж болно. Эсвэл нэг постоо устгаснаа анзаараагүй явах үед нэг "азтай" хэрэглэгч Error-404 тэй таарч болно. Тэр үед алдааны хуудсыг аятайхан загвартай харуулах хэрэгтэй.

Ингээд Apache server дээр .htaccess фаилыг ашиглан яаж гоё алдааны хуудас хийхийг та бүхэнд сонирхуулъя:

.htaccess (hypertext access)" нь Apache-н directory, нэвтрэлт хамгаалалтын түвшинд хийгдэх тохиргооны файл юм.

.htaccess-г голчлон:
- Хавтсанд орох эрхийг хязгаарлах, зөвшөөрөл олгох (.htpasswd файлд хэрэглэгчийн нэр, нууц үг байрладаг)

- Вэб серверт гарсан алдааг зөв чиглэлд нь оруулах буюу "дахин чиглүүлэх"
Алдааны хуудсыг тохируулахдаа:

Хэрэв таны веб хавтсанд .htaccess файл байхгүй бол суурь хавтсандаа үүсгэж өгөх хэрэгтэй.
Харин байгаа бол тухайн файлаа нээгээд дараах мөрийг хамгийн сүүл хэсэгт нь нэмж бичнэ:
1ErrorDocument 404 /error404.php
- Энд ErrorDocument гэдэг нь “алдааны хуудас” гэдгийг заана. 
- 404 гэдэг нь ямар алдаан дээр хэрэглэхийг зааж өгч байна. Мөн үүнтэй адилаар 503-Service Unavailable гэх мэт хуудсанд хэрэглэж болно.
- Сүүлд нь байх /error404.php нь алдаа гарсан үед харуулах файлын зам. Энэ тохиолдолд бүтэн зам нь: http://www.Таныхаяг.mn/error404.php гэх жишээтэй юм.
Мөн нэмж хэлэхэд та error404.php хуудсанд хэрэглэгч ямар алдаатай таарсаныг нь эвтэйхнээр ойлгуулах үгийг нүдэнд харагдахаар ил бичиж өгөөрэй. “Таны хайсан зүйл олдсонгүй” гэх мэтээр. Мөн хайлтын цонх, sitemap хийж өгөн хаашаа орох ёстойг нь заасан байвал зүгээр. Гэхдээ бас хэт олон юм хийчихсэн байвал хэрэглэгчид төөрч будилахад хүрэх учир “404 хуудас” гэдэг утгаа алдана гэдгийг санах хэрэгтэй. Учир нь энэ нь алдаатай хуудас гэдгийг л хэрэглэгчид аятайхан харуулах гэсэн зөвлөгөө юм.

Дээр цухас дурьдаад өнгөрсөн 503-Service Unavailable(үйлчилгээ үзүүлэх боломжгүй) алдааг Болор толь сайт ингэж харуулсан байна.
Үргэлжлүүлэх>>

Оросын гайхалтай дизайнтай 33 веб сайт

Бид өнөөдрөөс эхлэн дажгүй хийц загвар сайтай, гоё загвартай веб сайтуудыг та бүхэндээ түүвэр болгон танилцуулж байхаар боллоо. Магадгүй та үүнээс санаа аван өөрийн веб сайтаа бүтээж ч болох юм. Эхний удаад оросын веб дизайнеруудын бүтээлээс сонирхуулъя!

 






























Үргэлжлүүлэх>>