Дээш очих

Хичээл №4: Хэрхэн Windows Xp үйлдлийн системийг дээд хурдаар нь ажиллуулах вэ?

Энэхүү хичээлээр таны үйлдлийн системийг мэдэгдэхүйц хурдан ачаалахад туслах зөвлөмж оруулахыг хичээлээ. Эдгээрийг хийснээр таны үйлдлийн системийн ачаалах ачаалал багасах болно. 1.-р хэсгийг хийхдээ маш анхааралтай хийх хэрэгтэй. Хэрэв таны Ү.С(Үйлдлийн системийн товчилол) солонгос юмуу өөр бусад хэл дээр бол үүнийг 1-г татах хэрэггүй.


1.) Таны систем бүр яахаа алдсан бол юу ч гэсэн системийг хэвийн байдалд оруулах регистерүүдийг татаж суулгаад үзэх хэрэгтэй байх.
Tweak Windows XP
Restore Default Settings (Хэрэв та Windows XP үйлдлийн системийнхээ тохиргоог анхны хэлбэрт нь оруулахыг хүсвэл үүнийг татаж авна уу.)

2.)  Desktop буюу арын дэлгэц дээрээ mouse2 (хулганы баруун товч) дарж Properties гэж орноAppearance гэсэн хэсгээс Effects товчийг дарна. Тэгээд шинэ цонх нээгдэх ба доор хэсгийн чагтыг авалгүй бусдыг нь аваарай.
   a.) Use the following transition effect for menus & tooltips.
   b.) Show shadows under menus.

3.) Desktop дээрх My Computer -н дүрс дээр mouse2 дарж Properties (эсвэл Win товчийг + Pause/Break товчтой хамт дарна), одоо Advanced табруу орох ба Performance гэсэн хэсгийн Settings товч дээр дарна.
Харин одоо Visual Effects tab дотор орж Custom гэснийг сонгоод доорх бичгүүдийнхээс бусад чагтыг нь аваарай.
   a.) Show window contents while dragging.
   b.) Smooth edges of screen fonts.
   c.) Use common tasks in folders (Хэрэв та My computer-н зүүн хэсгийг хэрэглэх бол чагтална.)
   d.) Use drop shadows on icon labels on the desktop. (Desktop-н icon-ы нэрүүдийг бага зэрэг уусгаж харуулахад хэрэглэх бол чагтална.)
   e.) Use visual styles on windows and buttons. (Хэрвээ та XP theme хэрэглэдэг бол чагталж үлдээнэ.)


4.) My Computer (эсвэл Win товчийг + E товчтой хамт дарна) гэж ороод дээрх цэснээс Tools гээдView tab-аас Folder Options-г сонгоод доорх бичгүүдийнхээс бусад чагтыг нь аваарай.
   a.) Automatically search for network folders & printers.
   b.) Display file size information in folder tips.
   c.) Display simple folder view in Explorer's Folders list.
   d.) Show encrypted or compressed NTFS files in color.
   e.) Show pop-up description for folder and desktop icons.
   f.) Use simple file sharing.

5.) Компьютерын асч унтрах дуу нь систем ачаалахад бага зэрэг ачаалал өгдөг ба үүнийг дуугүй болговол дээр байдаг. Ингэхийн тулд Start гээд Control Panel гэж ороод (эсвэл RUN дотор mmsys.cpl гэж бичээд enter) Sounds, Speech, and Audio Devices -> Sound & Audio Devices орж Sounds tab-н Sound Scheme хэсгээс No Sounds гэж сонгоно. Эсвэл хэрэв та систем ачаалах дуунд дуртай бол ядаж Exit Windows, Start Windows, Windows Logoff, Windows Logon гэсэн бусад дуунуудыг нь хааж өгвөл (None болгох) зүгээр.

6.) Desktop дээрх My Computer -н дүрс дээр mouse2 дарж Manage ( эсвэл RUN-д services.msc  гэж бичээд enter). Одоо Services & Applications -> Services(Local) гэдэгрүү орж
  • Alerter
  • Computer Browser
  • Distributed Link Tracking Client (Хэрэв та NTFS partition бол үүнийг disable бүү хий)
  • Fast User Switching Capability (Switch Users сонголтыг устгахад хэрэглэнэ.)
  • Indexing service
  • Internet Connection Firewall/Internet Connection Sharing
  • Remote Registry (Хамгаалалттай байхын тул үүнийг үргэлж disable байлгана.)
  • Secondary Logon
  • Server
  • System Restore (Хэрэв та System Restore ашигладаггүй бол)
  • TCP/IP NetBIOS Helper Service
  • Uninterruptible Power Supply
  • Upload Manager
  • Wireless Zero Configuration
гэсэн хэсгүүдээс сонгон Manual юмуу болгож болно.
Сануулга: Эдгээр сонголтуудын заримыг нь битгий Disabled болгоорой. Хэрэв сонгох бол ядаж Manual болгосон нь дээр. Учир нь Disabled болгож орхивол таны ү.с ачаалахад ямар нэгэн алдаа гарч ч болох аюултай.

7.) Start цэсээс Control Panel руу орж Add or Remove Programs руу хэрэггүй програмуудаа устгах хэрэгтэй. Өмнөх Хичээл №3: Malware хэрхэн цэвэрлэх вэ? сэдэвт дурьдсан SweetIM гэх мэт malware-г эндээс олж устгах боломжтой. Гэхдээ компьютерын програмд хортой нөлөө үзүүлж чаддаг malware-ууд нь тэр болгон ил харагдаад байдаггүй ба тэд нь нуугдмал байдалд байдаг. Тэднийг Хичээл №3: Malware хэрхэн цэвэрлэх вэ? -т заасны дагуу MBAM-р устгах боломжтой.
SweetIM-г устгахад таны Yahoo messenger автоматаар гардаг ба та устгахаас өмнө Yahoo messenger програмаа хаах хэрэгтэй гэж зөвлөе.
Анхаарах зүйл нь жишээ нь та дээрх зурганд харагдаж байгаа Realtek AC'97 Audio гэсэн програмыг устгах болохгүй ба энэ нь таны компьютерын дууны төхөөрөмжийн драйвер програм юм. Үүнийг устгавал таны компьютерын дуу нь гарахгүй болно гэдгийг анхаарна уу. Мөн энэ компьютерын хувьд NVIDIA Drivers гэдэг нь дүрсны төхөөрөмжийн драйвер програм ба үүнийг устгавал юм үзэх, тоглоом тоглох гэх мэт үйлдэл хийхэд дүрс нь бага зэрэг гацалттай болно гэж ойлгож болно.

8.) (Энэхүү зааврыг MS Vista, Win7 үйлдлийн системүүдэд ч гэсэн адил хийж болно. Та туршаад үзээрэй.) Ү.Систем ачаалахад резидентээр(систем эхлэхэд автоматаар ачаалагдах програмууд) ачаалах програмуудыг авч хаях хэрэгтэй. Ингэснээр таны компьютер өмнөхөөсөө эрс хурднаар ажиллахад бэлэн болно.
Үүний тулд Start - Run гэж ороод (эсвэл Win товчийг + R товчтой хамт дарна) msconfig гэж бичээд Enter дарна.
Одоо Startup гэсэн хэсэгт очин хэрэггүй гэсэн програмын чагтыг авах хэрэгтэй. 
Дээрх зургаас харахад урдаа чагттай програмууд нь ү.с эхлэхэд ачаалдаг програмууд гэж ойлгож болно. Жишээ нь ү.с ачаалахад GoogleUpdate ачааллах ямар ч шаардлагагүй юм. Харин хамгийн чухал нь вирусны програм учир вирусны програмыг үлдээвэл зүгээр.

Дээрх зурганд avgnt гэдэг нь вирусны програм ба ctfmon нь хэлний сонголтын хэсгийг үлдээж байна. Ингэж хийж өгсөнөөр таны систем ачаалахад давхар ачаалдаг байсан янз бүрийн вирус, malware, spyware гэх мэтийн програмууд ачаалахгүй болно.
Үргэлжлүүлэх>>

Хичээл №3: Malware хэрхэн цэвэрлэх вэ?

Malware-г "Хорт-Вирус" гэж хэлж болно. Энгийн вирусыг бодвол илүү хүчтэй, хор хөнөөл ихтэй байдаг. Энэ нь компьютерийн үйл ажиллагааг доголдуулсаар хүндэрсэн үед систем ачаалж чадахаа больсон тохиолдол ч байдаг. Malware нь сүүлийн үед асар хурдацтай тархаж байна. Энгийн нэг жишээ гэхэд л SweetIM гэсэн нэртэй хорт-вирус байна.

SweetIM суугдсанаар таны хөрөг бусдад ингэж л харагдах болно.

Иймэрхүү инээмсэглэл магадгүй яг одоо таны компьютерт байж ч болох юм. Энэ нь эхэндээ зугаатай програм мэт боловч яваандаа таны үйлдлийн систем ачаалагдахаа ч больж магад. SweetIM төрлийн malware-д нь өөрийн гэсэн toolbar-тай ба таны интернетийн хайлтыг өөрийн сайтад чиглүүлэх, хүссэн хаягруу чинь оруулахгүй төөрөлдүүлэх, хаахыг хүсээгүй үед таны интернет хөтөч хаагдах гэх мэт сонин үзэгдэл гарах болно.
Дээрх хөтчийн багажит самбаруудыг (Toolbars) disable хийх хэрэгтэй.Тэгэхийн тулд
дээрх зургийн дагуу чагтыг нь авах хэрэгтэй.
Сүүлийн үед malware нь зөөврийн флаш диск, бүх төрлийн камерын санах ойн карт зэрэгт суугдан AutoRun-р шууд дамжих аюултай болсон.
За одоо та бүхэнд нэгэн хүний компьютерийг хэрхэн цэвэрлэгдсэн жишээг зургаар харуулъя!

Дээрх зурганд Security Master AV гэсэн нууцлаг програм үе үе ажиллан дээр буй 3 цонхыг байнга харуулах болж.
Одоо хэрхэн цэвэрлэх талаар харуулъя. Юуны түрүүнд та http://www.malwarebytes.org (MalwareBytes Anti-Malware) сайтаар орж MBAM(энд дарж шууд татаж авна уу)-н үнэгүй хувилбарыг татан авч суулгах хэрэгтэй.
Хэрэв та шууд татаж авч чадаагүй бол дээрх зурганд үзүүлсэн Download (free version) дээр дарж татаж авч болно.
Интернет хөтчөөсөө хамаарч татаж авах арга нь өөр өөр байх ба Internet Explorer-н хувьд доорх зурганд үзүүллээ.
Харин Mozilla Firefox, Google Chrome-н хувьд MyDocuments->Downloads дотор mbam-setup-1.46.exe гэсэн нэрээр хадгалагдсан байна.
Суулгахдаа mbam-setup-1.46.exe дарж хэлээ сонгоод Next-> I accept the agreement-> Next->Next->Next гэж үргэлжлүүлэн суулгана.
Сууж дуусаад Finish товч дарсанаар автоматаар өөрөө шинэчлэл хийх болно.
Ингээд шалгахад бэлэн боллоо. Шалгахдаа:
Perform full scan(Perform quick scan-Энэ нь хурдан шалгах боловч өнгөцхөн шалгах сонголт юм) гэдгийг нь сонгоод Scan дарна.

Хэсэг хугацааны дараа үр дүн маань гарч байна. Objects infected: 789
OK дараад
 Show Results товчийг дарна.
Одоо Remove Selected буюу сонгосон хэсгийг устгана.
Устгах үйл явц дээрх зурганд харагдаж байна.
Энэхүү сонголтонд та яаран Yes товчийг дарвал таны компьютер рестарт буюу дахин ачаалах болно. Миний бодлоор No дарж вирусгүй болтол сайн шалгавал илүү дээр.
Эцэст нь хэлэхэд та:
1.  Malwarebytes-г хэрэглэхээс гадна үндсэн вирусны програм танд байх хэрэгтэй. Жишээ нь: Avira Free Edition, Avast Free AntiVirus, AVG Free гэх мэт.
2. Флаш диск болон бүх төрлийн зөөврийн memory card залгахдаа AutoRun-г нь ажиллуулахгүй байх хэрэгтэй. AutoRun-г хаасны дараа MyComputer дотроос зөөврийн диск дээрээ mouse2 буюу хулганы баруун товчийг дарж Scan хийж болно.
3. Yahoo Messenger-н avatar буюу хөрөг зурган дээр нь SweetIM гэсэн бичигтэй байвал тэр хүний компьютерт вирус орчихсон байна гэж ойлгож болно. Тийм хөрөгтэй хүнээс янз бүрийн холбоос, инээмсэглэл явуулбал аль болох дарж орохгүй байхыг зөвлөе!
4. Зарим сайтруу ороход таны өөдөөс хачин сонин PopUp цонхууд давхар нээгдэж гарах байх.

Дээр үзүүлсэн иймэрхүү цонхнууд гарч ирвэл x буюу хаах товчийг дараарай.
Үргэлжлүүлэх>>

Basic security - Системийн нууцлал, хамгаалалтын асуудал

Компьютерийн програмын бүхий л төрлийн хамгаалалт, нууцлалын талаар үндсэн ойлголт, мэдээлэл өгсөн энэхүү зөвлөмж, нийтлэл та бүхэнд таалагдах байхаа гэж найдаж байна.


Эхийг ШУА - Информатикийн хүрээлэн -с авав. Written by Б. Отгонсувд

Мэдээллийн үнэ цэнэ өсөхийн хирээр мэдээллийн хамгаалалт, аюулгүй, найдвартай байдлын асуудал маш хурцаар тавигдаж байгаа нь ойлгомжтой. Тухайн мэдээллийн хир өртөгтэйгээс хамаараад энэ бол маш их том сэдэв байдаг. Жишээ нь гэхэд банкны салбарынхан харилцагчдынхаа мэдээллийг алдвал ямар хохиролтой вэ гэдэг нь ойлгомжтой юм. Нэгэнтээ бид үргэлж хоорондоо холбогдсон сүлжээний орчинд ажиллаж амьдрах цаг ирсэн нь тодорхой болохоор мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлын талаарх үндсэн суурь ойлголтууд, чадварыг суралцах зайлшгүй шаардлагатай байна.

Системийн нууцлал, хамгаалалттай холбоотой ойлголтуудыг товч тайлбарлаж, хэрхэн хамгаалах талаар зөвлөмжүүд өгөхийг хичээлээ. Ямар ч антивирусны програмууд болон хамгаалалтын системүүд шинээр гарч ирж буй халдлагуудыг шууд таниж, хамгаалах чадваргүй байдаг тул системийн хэрэглэгчдэд халдлагуудаас хэрхэн хамгаалах талаарх мэдлэг, үндсэн ойлголт байх хэрэгтэй. Үүнчлэн системд учирч болох халдлагуудаас хэрхэн хамгаалах мэдлэг нь цаашлаад системийн арчилгаа, оношилгоо, удаан хугацааны найдвартай ажиллагаанд чухал үүрэгтэй.
Үүнд дараах бүлгүүдийг авч үзнэ.
  1. Patch management
  2. Email security - Түгээмэл халдлагууд
  3. Virus, Spyware and Adware
  4. Firewall, piracy болон бусад

1.1 Patch management - Системийн нөхөөс

Хамгийн эхний анхаарах зүйл бол үйлдлийн системдээ үйлдвэрлэгчээс гаргасан patch буюу засвар үйлчилгээг тогтмол татаж авч занших хэрэгтэй. Windows Update хэсгээс Microsoft- н гаргасан Security update үүдийг татаж авч суулгах буюу Windows XP Service Pack 2 гэх мэтчилэн багцуудаар нь татаж авч суулгаж болно.

2. Email security

2.1 HTML мэйл болон Хавсаргасан файлууд (attachments)

Анхандаа имэйлүүд нь зүгээр л ямар ч формат, загваргүй текстүүд байсан. Одоо бол илүү гоё загвар бүхий болж html мэйлүүд ихээр ирэх болсон. Html мэйл уншихаар мэйл уншигч програмуудаа тохируулсан үед (Outlook, Outlook express, Thunderbird, Evolution …) дээр нь дарвал  ажиллаж эхлэх аюултай код агуулсан холбоосуудыг идэвхижүүлж харуулдаг учраас халдлагад өртөх магадлал нэмэгддэг (жишээ нь, phishing attack). Харин хавсаргасан файлын хувьд макро вирус юмуу .exe файлын вирусууд агуулсан байх магадлал өндөртэй.

2.2 Spam

Спэм бол маркетингийн зорилгоор явуулж буюу бүлэг мэйл (mass mail) юм. Спэм тараагчид нь аль болох олон хүний имэйл хаягийг цуглуулаад төрөл бүрийн зар, сурталчилгааг явуулдаг. Symantec (Norton Antivirus-г зохиогч) компаний мэдэгдсэнээр корпорацийн үйлчлүүлэгчиддээ үзүүлдэг шүүлтийн (filter) систем нь 2 тэрбум гаруй спэм мессежүүдийг долоо хоног тутамд илрүүлж устгадаг гэсэн бол Hotmail үйлчилгээг эзэмшдэг Майкрософт мессэж шүүлтүүрүүд нь өдөр бүр 3 тэрбум гаруй спэм мессежүүдийг үйлчлүүлэгчдийнхээ цахим шуудангаас устгадаг гэсэн байна.
Спэмээс сэргийлэхэд ихэвчлэн мэйл сервэрийн түвшинд шүүлтүүр програмууд ашигладаг ба хувь хүмүүс бас анхаарах зөвлөмжүүд байдаг.
Зөвлөмж:
  • Спэмээс хамгаалах нь эмчлэхээс илүү үр дүнтэй.
  • Спэмийг нээх юмуу хариу бичиж болохгүй. Хэрвээ тэгвэл спэммэрүүд энэ идэвхтэй хаяг байна гэж мэдээд салахаа байна. Зарим нэг өдөөн хатгасан дайрсан утгатай спэмүүд байдаг нь ч ийм зорилготой, та уншаад уурлаад хариу бичнэ.
  • Жинхэнэ имэйл хаягаа нийтийн хэлэлцүүлэг юмуу сайтуудад битгий бичиж бай.
Нэмэлт материал, хэрэгслүүд:

2.3 Phishing

Гэмт хэрэгтнүүд цахим шууданг ашиглан компаниуд болон хэрэглэгчдийг залилж мэхлэх аргыг сэдсээр л байдаг. Сүүлийн үед phishing attack үүний нэг хэлбэр нь болоод байна. Энэ нь үндсэндээ бол спэм бөгөөд цахим шуудангаар тардаг учир хэрэгжүүлэхэд маш хялбар хямд байдаг. Энэхүү халдлагад тухайн хэрэглэгч рүү банкнаас нь мэйл ирэх бөгөөд таны данстай холбоотой тодруулах зүйл байгаа тул дараах холбоосон дээр дарж манай банктай холбогдоно уу гэсэн урилга байдаг. Үнэндээ бол гэмт хэрэгтэнүүдийн дуурайлган хийсэн цахим хуудас руу зочилж нууц үг, картны дугаараа оруулах гэж байгаагаа ихэнх нь анзаардаггүй. Цахим шуудандаа html мэйл харуулдаггүй хэрэглэгчдийн хувьд дээрх хуурамч линк идэвхжих боломжгүй гэсэн үг. Gartner хэмээх мэдээллийн технологийн алдартай судалгааны компаний мэдэгдсэнээр 2004 онд Америкийн банкууд болон зээлийн карт эзэмшигч компаниуд $1.2 тэрбум гаруй долларын хохирлыг phishing attack аас болж амссан гэсэн байдаг нь банкны систем хурдацтай хөгжиж байгаа манай орны хувьд энэ тал дээр бүгд анхаарах шаардлагатай л болжийнаа гэдгийг хэлээд байгаа үг.
Зөвлөмж:
  • Банкнууд данстай холбоотой мэдээллийг хэзээ ч онлайнаар болон утсаар асуудаггүй, биечлэн уулзахыг хүсдэг.
  • Хэрвээ банк болон бусад төлбөртэй холбоотой сайтууд руу зочлох гэж байгаа бол хөтөч дээрээ заавал хаягийг нь бичиж бай. Холбоосон дээр дарж орох нь илүү аюултай.

2.4 Scam

Phishing attack аас өмнөх үеийн хамгийн элбэг тохиолддог байсан имэйл халдлага бол скам юм. Хамгийн алдартай нь 419-р заль, тэр нь голдуу Африкийн Нигер улсаас гаралтай байдаг. Scamчидын мөнгө олох үндсэн аргууд нь гэвэл та ихээхэн хэмжээний мөнгийг сугалаагаар хожлоо, эсвэл өв залгамжлах боллоо тэгээд түүнийгээ авахын тулд бага хэмжээний хүүг дансаар шилжүүлнэ үү гэх мэтээр бичдэг. Зарим тохиолдолд мөнгө шилжүүлэхийн тулд таны дансны мэдээлэл хэрэгтэй байна гэж хуурч таны дансны мэдээллийг мэдэж аваад өөрсөддөө мөнгө шилжүүлдэг гэх мэт зүйлсүүдийг бодож олцгоосон байдаг.
Зөвлөмж: Скамд битгий хууртагдаарай.
Нэмэлт материал, хэрэгслүүд: www.419eater.com

3. Virus, Spyware and Adware

3.1 Компьютерийн вирус, антивирусны програмууд

Компьютерийн вирусууд нь мэдээжээр хамгийн их гэмтэл учруулдаг зүйлс юм. Вируснууд дискнээс файлуудыг устгаж, компьютерт хадгалагдаж буй нууц мэдээллүүдийг дэлхийгээр нэг майлдэж, хакер болон спэммэрүүдийн довтолгооны үед ашиглагдах програмыг мэдэгдэлгүйгээр суулгадаг. Ингэж гэмтэл учруулсныхаа дараагаар вируснууд цахим шуудан болон тухайн компьютерийн сүлжээг ашиглан өөрийгөө хувилан тараадаг. Ингэж өөрийгөө хувилж ажилладаг програмуудыг жинхэнэ вирус гэж нэрлэнэ. Харин файл устгах ч юмуу эсвэл нууц хаалга (backdoor) нээгээд орхидог ч өөрийгөө хувилан бусад компьютерүүдэд түгээх талаар оролддоггүй программуудыг Trojan Horse (Тройн морь) гэж нэрлэдэг. Вируснууд ихэвчлэн Microsoft – ын үйлдлийн системүүдийг онилдог боловч Mac OS, Linux болон гар утаснууд ч гэсэн вирустэх боломжтой.
Вируснуудын ихэвчлэн хийдэг үйлдлүүд нь дандаа болохгүй бүтэхгүй талын үйлдлүүд байдаг. malicious actions
Вируснүүдийн хийдэг гол үйлдлүүдээс дурьдвал
  1. Спэмийн нууц хаалга (back-door)суулгадаг. Энэ нь спэм тараагчид халдварлагдсан компьютерийн хэрэглэгчийн имэйл хаягийг ашиглан спэм тараахад хүссэн үедээ хандах боломжийг олгодог. Спэм тараагчдийн гол хүндрэлтэй асуудлын нэг нь юу байдаг вэ гэвэл тэдэнд үргэлж шинэ имэйл хэрэглэгчид шаардлагатай болдог. Учир нь имэйл үйлчилгээ үзүүлэгчид нь хэрвээ ямар нэг хаягнаас спэм явуулаад эхэлвэл хааж орхидог. Тэгэхээр нэлээд нарийн бүтэцтэй нууц хаалга нээгч програмуудыг компьютерийн вирусын тусламжтайгаар суулгаснаар спэм тараагчид нь тэрхүү хэрэгцээгээ хангасаар байна.
  2. Distributed Denial of Service Attack zombie bots - Хакерууд тодорхой нэг сервэр рүү маш олон газраас зэрэг халдах халдлага хийхэд халдварлагдсан компьютерийг ашиглах боломж олгох. Энэхүү дайрах тушаал хүлээж буй компьютерийг робот буюц зомби бот гэж нэрлэдэг.
  3. Send or delete files - Файлуудыг устгах болон нууц мэдээлэлийг зөвшөөрөлгүйгээр мэйлдэнэ.
  4. Install a keystroke logger -Товч бүртгэгч суулгана.
  5. Install a screen grabber - Дэлгэц хуулагч суулгана.
Вирус хэрхэн тардаг вэ.
Хэрвээ халдварлагдсан компьютер сүлжээнд холбоотой бол тэрхүү вирус нь сүлжээг ашиглан бусад компьютерүүдийг хайж болно. Энэ нь сүлжээний тохируулга болон хэрэглэгчийн эрхээс хамаардаг. Вирусүүд ердийн програмтай адилаар зохиогдсон програм учраас түүний юу хийх нь үйлдлийн системээр оноож өгсөн эрхээр л хязгаарлагдаж байдаг. Жишээ нь админ эрхтэйгээр холбогдсон хэрэглэгчийн ID-г ашиглаж байгаа вирус илүү их зүйлийг хийх боломжтой байна гэсэн үг. Сүлжээний орчинг ашиглан халдварлах, сүйтгэх үйл ажиллагааг явуулдаг олон тооны вирус байдаг ч гэсэн компьютерүүдэд халдварлагдах хамгийн түгээмэл арга бол имэйлээр дамжих байдаг. Имэйлээр халдварлагдах нь маш амархан. Вирус компьютерийн хатуу дискнээс имэйл хаяг агуулсан файл, документуудыг хайж олоод тэдгээр рүү өөрийгөө илгээнэ. Хүлээн авагчид нь танидаг хүнээс ирсэн файл учраас санамсаргүйгээр хавсаргасан файлыг нээхээр дарахад л вирусны програм идэвхжиж дээрх процесс давтагдах болно. Тэгэхээр найдвартай эх сурвалжаас ирснийг нь нягталсныхаа дараагаар хавсаргасан файлыг татахаар дарах нь маш чухал хамгаалалт болно.
Вируснээс хамгаалах, цэвэрлэх
Вирусээр халдварлагдсан эсэхийг мэдэх ганц найдвартай арга бол антивирус програм ажиллуулах байдаг. Шинэ гарч ирж байгаа вируснүүдийг байнга таниж байхын тулд програмаа болон антивирусныхаа датабэйсийг байнга шинэчилж update хийж байх шаардлагатай. Хууль бусаар crack ашигласан програмуудаас татгалзаж аль болох найдвартай лицензтэй програмууд худалдаж авч ашиглах. Сүүлийн үеийн антивирусны програмууд нь бүх төрлийн халдлагуудаас хамгаалах боломжтойгоор (internet security) түгээгдэх нь их болсон.
Сүүлийн үед төлбөргүй антивирусуудыг ашиглах нь crack-дсан програм ашиглахаас илүү гэж үзэж байна. AVG, Avira, Avast гэсэн 3сайн төлбөргүй антивирус, антиспайвэйэрийн програм хангамжууд байдаг. Одоогийн байдлаар хамгийн сайн нь Avast 5.0 хувилбар байна. Энэхүү төлбөргүй хувилбар нь худалдаалагдаж буй хувилбаруудаасаа firewall байхгүй болон онлайн худалдааны үед тохиолдох identity theft буюу хувийн нууц мэдээллээ алдах халдлагаас хамгаалдаггүйгээрээ л дутуу байх жишээтэй.
Зөвлөмж: free Avast татаж авч хэрэглэх, Norton Antivirus 2010, Kaspersky 2010 зэрэг програмуудыг туршилтын хугацаанд нь татаж аваад бүрэн update хийж компьютерээ шалгуулж, вирусээ цэвэрлэснийхээ дараа free Avast 5.0 суулгавал илүү тохиромжтой.
Нэмэлт материал, хэрэгслүүд:

3.2 Spyware, Adware

Ctrl+Alt+Del дарахад Task Manager буюу ажиллаж байгаа процессууд гарч ирдэг. Ажиллаж байгаа процессуудыг ямар үүрэгтэй болохыг ялгаж танихад www.liutilities.com/products/wintaskpro/processlibrary хаяг туслана. Хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр болон зөвшөөрөлгүйгээр ажиллаж байдаг програмуудыг malwaremalicious software гэж ерөнхийд нь нэрлэдэг. Хэрвээ танд сонголт байгаа бол та ерөөсөө суулгахыг хүсэхгүй програмууд гэсэн үг. Хамгийн аюултай нь вирус гэхдээ spyware болон adware- г бас авч үзэх шаардлагатай. Spyware, adware хоёр нь ихэвчлэн хамтдаа яригддаг, учир нь төстэй эх сурвалжаас үүсгэгддэг устгах арга нь мөн адилхан байдаг. Эдгээр нь өөрсдийгөө вирус шиг хувилан тараадаггүй учраас уламжлалт антивирусны програмуудаар танигддаггүй байсан.
Spyware – гэдэг нь хэрэглэгчийн үйл ажиллагаа хянаж, тагнуулдаж байдаг програмуудын ерөнхий нэр юм. Зарим спайвэйэр мэдээлэлээр хангах болон маркетингийн зорилгоор ашиглагддаг. Жишээ нь хэрэглэгч принтерийн драйвэр суулгалаа гэж үзье. Тэгвэл нэмэлт спайвэйэр компонент хэдэн хуудас хэвлэгдэж байгааг принтер үйлдвэрлэгчид явуулдаг байх жишээтэй гэх мэт. Ер нь олон тооны spyware компьютерт ажиллах нь үйл ажиллагааг мэдэгдэхүйц удаашруулж орхидог. Зарим spyware-ууд маш илүү аюултай бөгөөд таныг онлайн худалдаа хийх үедээ гараас бичиж байгаа нууц үгийг бичиж аваад хакеруудад дамжуулж орхидог.
Adware – програмууд нь халдварлагдсан хэрэглэгчдэд реклам сурталчилгааг тодорхой давтамжтайгаар, ихэнхдээ вэб хуудас үзэж байх үед харуулах зорилготой байдаг. Эдгээр нь spyware-аас аюулын хувьд багад тооцогддог учир нь буцааж эзэндээ мэдээлэх буюу, тагнуулын шинж чанартай үйлдэл хийдэггүй.
Adware, Spyware үүд нь оргүй хоосноос гараад ирдэг зүйл биш юм. Ихэвчлэн ямар нэг програм суулгах үед чимээгүйгээр давхар суудаг. Имэйлд хавсаргасан файл болон инстант мессенжерээр халдах тохиолдол бага боловч байдаг. Spyware үүд нь интернэт хөтөчийн нэмэгдэл буюу түүлбар хэрэгслүүд, анимэйтэд курсор байдлаар элбэг тохиолддог. Интернэтээс нэмэлт програмуудыг татаж авч суулгах чадвартай төдийгүй, системийн регистерт халдаж, системээс устгахад ч гэсэн хүндрэлтэй болгодог. Жишээ нь CoolWebSearch
Зөвлөмж:
Ямар нэгэн байдлаар таныг төлбөргүйгээр татаж авах боломжийг олгож байгаа програмууд нь spyware болон adware суулгасан байх магадлал маш өндөр. Иймээс хууль бусаар програм түгээдэг сайтуудаас холхон байх нь дээр.
Нэмэлт материал, хэрэгслүүд:
Вирустэй харьцуулахад spyware, adware нь файлуудыг устгах болон өөрчлөх, гэмтээх зүйл хийдэггүй тул устгахад илүү хялбар байдаг. Мөн эртнээс хэрэглэгдэж байгаа нэлээд сайн програмууд болох AdAware, www.lavasoft.com Spybot Search&Destroy www.safer-networking.org зэрэг нь төлбөргүй юм. PCTools Spyware Doctor төлбөртэй сайн устгагч. Гэхдээ сүүлийн үеийн антивирусны програмууд spyware, adware аас ч гэсэн давхар хамгаалах болсон тул тэдгээрээс сонгох нь илүү зүйтэй гэж үзэж байна. Бидний сонголт free Avast! www.avast.com

3.3 Hoaxes

Зарим кибер гэмт хэрэгтэнүүд вирус зохиож зугаагаа гаргаж байхад зарим нь хөакс буюу хуурамч имэйл, зурвас илгээж үймээн самуун, тааламжгүй байдал үүсгэх зорилго өвөрлөдөг. Жишээ нь дараах мөрүүд бүхий мэйл иржээ.
“Microsoft and AOL today warned all customers that a new, highly dangerous virus has been discovered which will erase all your files at midnight. If there’s a file called hidserv.exe on your computer, you have been infected and your computer is now running a hidden server that allows hackers to access your computer. Delete the file immediately. Please also pass this message to all your friends and colleagues as soon as possible.”
Мэдээж хэрэг энэ бол Hoax. hidserv.exe хэдийгээр сэжиг бүхий нэртэй ч гэсэн Windows ийн үндсэн хэсгийн нэг бөгөөд Human Interface Device Service буюу хэд хэдэн оролтын төхөөрөмжүүдэд хэрэглэгддэг жишээ нь зарим гаран дээр байрлах тусгай товчнуудыг хянадаг.
Зөвлөмж:
  • Хэрвээ hoax эсэх нь мэдэгдэхгүй зүйлтэй таарвал ирсэн текстээс зарим хэсгийг нь аваад google дээд үзэх хэрэгтэй.
Нэмэлт материал, хэрэгслүүд:

4.1 Firewall

Интернэтэд холбогдсон компьютер бүхэн нь бүгдийг хамарсан нэг том сүлжээний гишүүн болж байгаатай ижил юм. Компьютерүүд интернэтэд холбогдохдоо ихэвчлэн TCP/IP гэсэн протокол ашиглаж холбогддог. Энэ протоколд ойролцоогоор 65000 боломжит порт хэмээх холболтуудаар өгөгдөл солилцдог. Өргөн хэрэглэгддэг үйлчилгээнүүд өөрсдийн гэсэн тогтсон портын дугаартай байдаг. Жишээ нь вэб хуудас үзэх http протокол 80 – р портыг SMTP мэйл илгээх протокол 25 –р портыг гэх мэт. Интернэтээр холбогдох боломж бүхий програм бичих програм зохиогчид нь 1024-с дээшхи дугаар бүхий дурын портыг ашиглах боломжтой байдаг. Хорлогчин програмууд үүнийг ашиглан төрөл бүрийн мэдээлэл дамжуулах, команд сонсох үйл ажиллагаагаа хийх нь элбэг. Firewall гэдэг нь интернэтээр дамжиж буй холболтуудыг тэдгээрийн гарал үүсэл, очих газар, чиглэл болон портын дугаараар нь хаах боломжтой электрон шүүлтүүр юм. Зарим firewall-ууд нь сүлжээнд холбох зориулалттай тусгай төхөөрөмжүүд байдаг. Зарим хувийн гэж нэрлэгдэх personal firewall –ууд нь суулгасан компьютерээ л хамгаалах зориулалттай програм хангамж. Windows XP Service Pack 2 оос эхлэн хувийн firewall суулгагдсан байдаг боловч чанарын хувьд муу тул антивирусны програмуудтай хамт суулгагддаг firewallууд юмуу ZoneAlarm firewall-ыг (www.zonealarm.com) сонгох нь зүйтэй.

4.2 Piracy

Мэдээллийг хууль бусаар авч хэрэглэхийг хэлнэ. Хууль бусаар олж авсан програм нь вирусны халдлагад өртөх магадлал өндөртэй, цаашдаа компаний зүгээс үзүүлэх дэмжлэг үйлчилгээ байхгүйгээс гадна гэмт хэрэг байдаг. Хууль бусаар түгээгддэг гол бүтээгдэхүүнүүд нь програм хангамж, хөгжим, бичлэг, кино, электрон ном зэрэг байдаг. DRM – Digital Rights Management гэсэн үг өргөн хэрэглэгдэх болсон. Энэ нь тухайн бүтээлийг зохиогч нь үг бүтээл хэрхэн түгээгдэхийг удирдах боломжийг олгож буй технологи юм. Жишээ нь Adobe Acrobat, pdf файлыг хуулагдахгүй, хэвлэгдэхгүй гэх мэт олон боломжуудыг олгодог. mp3 форматад DRM-г хэрэгжүүлэх боломж байдаггүй бол windows media audio .wma болон Apple –н .aac файлууд DRM-г хэрэгжүүлэх боломжтой байдаг.

Төгсгөл

Одоогоор мэдэгдэж буй түгээмэл халдлагуудаас тайлбарлаж хэрхэн сэргийлэх талаарх энгийн зөвлөгөөнүүдийг өгөхийг хичээлээ. Мэдээллийн технологи хөгжихийн хирээр энэхүү асуудал улам бүр хурцаар тавигдах тул та бүхэн нууцлал хамгаалалын асуудлаар байнга сонирхож, судлаж байх хэрэгтэй. Амжилт хүсье!
Үргэлжлүүлэх>>

Хичээл №2: Yahoo мессенжерт 1 компьютер дээрээс олон аккаунтаар зэрэг орох нь

Энэ нь юунд хэрэгтэй вэ?
 - Та Yahoo мессенжер-н 2 буюу түүнээс дээш аккаунттай бол
 - Гэртээ олуулаа байгаа ба эсвэл таны Yahoo мессенжер асаалттай үед танай компьютер дээр найз нөхөд юмуу өөр бусад хүн давхар орох хэрэг гарах үед хэрэгтэй.
Яаж хийх вэ?

1. Start цэсрүү орно. 
2. Run гэдгийг сонгоно. ( эсвэл window буюу цонх + R)
3. regedit гэж бичээд Enter дарна.
4. HKEY_CURRENT_USER гэж ороод
5. Software\Yahoo\Pager\Test дотор ороод дэлгэцийн зүүн талын сул зайнд аваачна.
6. Мouse2 буюу хулганы баруун товчоо дарж New->DWORD Value гэж шинээр үүсгэнэ
(Windows Vista эсвэл Windows 7-д DWORD 32bit, 64bit гэсэн сонголт байдаг ба хэрэв таны үйлдлийн систем 32bit бол 32-г нь сонгоорой.)
7. New Value #1 гэсний нэрийг нь сольж (Rename эсвэл F2) Plural гэж бичээд Value data1111 гэсэн утга олгоно. Base хэсэгт нь Hexadecimal гэж сонгогдсон хэвээр үлдээнэ.


8. За ингээд та Яахоогоор олон зэрэг орж чадах боллоо.
Сануулга: Нэмж нэг юм сануулахад хэрэв та олон хаягаар зэрэг орох бол YIM-н Remember my ID & password гэсэн сонголт нь чагталсан байвал аваарай. Учир нь энэ нь таны өмнөх хаягийн нэр, нууц үгийг хадгалсан байх ба өөр хаягаар орж чадахгүй гэсэн үг. Амжилт хүсье!
Үргэлжлүүлэх>>

Keyboard PC буюу Гар Компьютер

Эхийг КТ-с авав.
(Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл)
Компьютерийн технологи улам хөгжсөөр түүний бүхэл бүтэн эх хавтанг нэг чип дотор багтааж чадлаа. Энэ нь компьютерийн овор хэмжээг эрс багасгах, цахилгаан тэжээлийг хялбар болгох, үнэ өртөгийг эрс хямдруулах зэрэг олон шинэ боломжийг нээн өгч байна.

Энэхүү шинэ технологи нь манай орны хувьд онцгой ач холбогдолтой байгааг харгалзан “Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалгаа явуулж тодорхой үр дүнд хүрлээ. Компьютерийн технологийн эх орон болох Тайваний холбогдох их сургууль, компанитай хамтран ажиллаж байна.

Компьютерийн эх хавтанг нэг чип дотор багтаасан учраас компьютерийн бүхэл бүтэн процессорыг компьютерийн гар дотор багтааж чадлаа. Үүнийг Keyboard PC буюу монголоор Гар Компьютер хэмээн нэрлэж болох юм. Энгийн хийцтэй, овор багатай, зай бага эзлэх, боломжийн хямд үнэтэй Keyboard PC нь айл өрх, хүүхэд, залуус, хүн бүрийн хоёрдох компьютер байх болно. Суурь үнэ нь $150 орчимд байх юм. Бид эх орондоо олноор үйлдвэрлэхэд технологийн хувьд бэлэн болголоо.

Экспортын ч зарим боломжууд байгааг бид бас ашиглах ёстой. Харин санхүүжилтын асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
Keyboard PC нь ердөө компьютерийн гар шиг харагдах боловч дотор нь орчин үеийн компьютерт байдаг бараг бүх боломжууд байна. Түүний хатуу дискийг SD Card, SATA Hard эсвэл SSD (Solid State Disk) гурвын аль нэгийг хэрэглэгч өөрөө сонгон авч хийж болно. Хямд хувилбар гэвэл хатуу дискийг SD Card болгон ашиглана, гэхдээ хурдны хувьд нөгөө хоёр нь илүү. Өөрийн хэрэглээнээс хамааруулан сонгох боломжтой. Хэрэв тусгай монитор байхгүй бол телевизорыг дэлгэц болгон ашиглах боломжтой хийгдсэн.

Keyboard PC-ийн CPU нь 1Ghz хурдтай бөгөөд RAM нь 512МВ, Wireless LAN, SATA Hard оролт, 2xUSB гаралт, 2xSD Card гаралт, TV, VGA, LAN гаралтуудтай.
Энэ нь компьютерийн тусгай дэлгэц байхгүй бол ердийн телевизорт Keyboard PC–гээ холбон дэлгэц болгож болно гэсэн үг.

Үзүүлэлт:
Processor & Chipset: PMX-1000 x86 SoC, 1.0GHz
Memory: DDR2 512MB
Storage: 8GB SD or 8GB SSD or 2.5" HardDisk (Room Reserved)
Display: VGA, TV-Out
Network: 10/100 Mbps Fast Ethernet
Audio: HD Audio-Realtek ALC262
CODEC, Stereo Speaker
Wireless Network:
Internal USB Dongle 802.11
b/g ( Optional)
Output:
VGA, TV-Out, S-Video
RJ45 LAN x 1
USB 2.0 x 2
Audio Jack, Line-out x 1, Micin x 1
SD Slot x 2 ( Bootable but not hot-swapable)
Battery: None
Power: DC input 15V, External Power Adapter
Weight: 0.9 kg
Operating System: Windows XP, Linux

Интернэтэд холбогдох олон боломжтой: Кабелийн LAN (RJ-45) холболт, утасгүй Wi-Fi холболт, 3G холболт, HSDPA холболт (Internal Express Mini Card), RS-232 Cable Modem зэргээр интернэтэд холбогдох боломжтой.
Keyboard PC нь Linux/Windows XP үйлдлийн систем суулгах, интернэт ашиглах, өргөн хэрэглээний програмууд, энгийн online тоглоом тоглох зэрэг боломжтой нь
туршилтаас харагдлаа. Харин компьютерийн өндөр хүчин чадал, өндөр
хурд шаардах зарим тусгай програмууд, online видео үзэх зэрэгт төдийлөн
тохиромжтой биш гэсэн дүгнэлт гарсан болно.
Цахилгааны хэрэглээ харьцангуй маш бага (~5Ватт) учраас нарны зайгаар тэжээх
боломжтойг туршиж үзсэн болно. Ердийн процессор ~100 Ватт хэрэглэдэг байдлыг
үзвэл 20 дахин хэмнэлттэй байна. Энэ байдал нь манай хөдөө орон нутагт
өргөнөөр хэрэглэх боломжтойг бас харуулж байгаа юм. Мөн тойруу үтгаараа Монгол улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэх, улмаар байгаль орчныг хамгаалахад зохих нөлөө үзүүлэнэ гэсэн үг.

Keyboard PC-г айл гэр, сургууль, зочид буудал, банк зэрэг төрөл бүрийн
үйлчилгээний байгууллагуудад хэрэглэхэд тохиромжтой. Ялангуяа бүх шатны сургуулийг компьютержуулахад хэрэглэх нь эдийн засгийн хувьд нэн тохиромжтой гэж үзэж байна.

Бидэнтэй энэхүү “Keyboard PC - Гар Компьютер”-ийн талаар хамтран ажиллахыг хүсвэл доорхи хаягаар хандана уу.

Төслийн удирдагч: Б.Сүхбаатар, ШУ-ны доктор, профессор
ШУТИС-ийн Холбоо, Мэдээллийн Технологийн Сургууль
Email: sukh@mongol.net Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , sukhbaatar@ieee.org Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Утас:70154333, 99111515
Шуудангийн хаяг: Улаанбаатар-44, ШХ-693
Үргэлжлүүлэх>>

Хуруун зургийн урлаг

Guido Daniele гэдэг итали гаралтай залуу 2005 онд энэхүү гайхалтай санааг гаргажээ.

Үргэлжлүүлэх>>