Дээш очих

Хөгжилтэй агшин: 3-р хэсэг

Хакер залуу веб хуудсаа аварч үлдэхийн тулд гуйлга гуйхад хүрэв.

 


Эхнэрийн үлдээсэн мессэж!

Тахианы шөлнөөс болж эргэлзэхэд хүрлээ.

 Компьютер ашиглан толгой угаах зарчим.

Хакерын хардалт!
 
Өвчтэй компьютертэй ярьсан нь!

Ажлаа хийхэд олон гар хэрэгтэй!

Мэрэгч луйвардсан нь!

Үл үзэгдэгч хүн компьютер хэрэглэгчийг будилахад хүргэв.

Компьютерын операторууд хэлэлцсэн нь!


Үргэлжлүүлэх>>

Зөвлөмж 4: Дэлгэцийн амрах агшинг тохируулах (Windows XP, Vista, 7-н хувьд)

Компьютер дээр удаан хугацааны турш кино үздэг хүмүүст энэ зөвлөмж хэрэг болох байх. Яг сайхан кино үзээд сууж байтал компьютерын дэлгэц чинь харлаад кино үзэх сонирхолыг чинь бууруулчихна. Тэгээд хулганаа хөдөлгөх юмуу эсвэл товчлуурт гарын аль нэг товч дарахаас нааш кино чинь гарахгүй. Энэ нь магадгүй та дэлгэцийн амрах агшины тохиргоо хийгээгүйтэй холбоотой.
Компьютерын үйлдлийн систем(Windows XP, Vista, Win7)-ээс тань хамаарч өөр өөрөөр хийгдэх байх.
За ингээд та бүхэндээ тохиргоо хийх зааврыг танилцуулъя:

Windows XP үйлдлийн системийн хувьд: (англи хэл дээр)
1. Арын дэлгэц буюу Desktop дээрээ хулганы баруун(mouse2) дарж гарч ирсэн цэсээс хамгийн доод талын Properties-руу орно.

2. Гарч ирсэн сонголтоос 3 дахь буюу Screen Saver хэсэгрүү орж Wait дэх минут-г нь хүссэнээрээ өөрчилж өгнө. Та 1цаг 30мин-н киног таслахгүй үзье дор хаяж 90мин дээр тавих хэрэгтэй байх.

3. Мөн Power товч дээр дарж ороод Turn off monitor-г тааруулж өгөх хэрэгтэй.
Бас Turn off hard disks: Never, System standby: Never гэж тохируулсан нь дээр.

Windows 7 үйлдлийн системийн хувьд: (солонгос хэл дээр)
1. Арын дэлгэц буюу 바탕 화면 дээрээ хулганы баруун(mouse2) дарж гарч ирсэн цэсээс хамгийн доод талын 개인 설정(E)-руу орно.

2. 화면 보호기 буюу амрах агшины тохиргооруу орно.
 
 3. 정원 설정 변경 орно

4.Эндээс 설정 변경 руу орно

5. Доор үзүүлсэн зураг нь нөүтбүүк бөгөөд үндсэн тохиргоо нь доорхи байдлаар харагдаж байна.

6. Харин одоо та өөрийн хүссэн цаг, эсвэл минутаа тохируулж өгнө. Тохируулсаны дараа 변경 내용 저장 товчлуур дарж тохиргоогоо хадгална.
Одоо та дээрхи цонхуудыг хааж болох ба таны компьютерын дэлгэц тохиргоо хийгдсэн цаг хүртэл харлахгүй болно.

Удахгүй Windows XP солонгос болон бусад үйлдлийн систэм дээрх тохиргоог оруулах болноо.
Үргэлжлүүлэх>>

Компьютер, Програмистуудын онигоо: 5-р хэсэг

Лаборантын зөвлөгөө:
Компьютерын хичээл дээр лаборант хэлсэн нь:
- Дискээ шургуулахын өмнө вирустай эсэхийг шалгаарай!!!

Кактус:
Вебмастер компьютерынхоо ард суугаад ажлаа хийгээд завгүй. Эмээ нь дөхөж ирээд:
- Хүү минь чи компьютер мэддэг гээд байдаг яасан бэ!
- Яаж байна?

- Компьютерийн хажууд кактус цэцэг тавих хэрэгтэй гэж мэддэггүй юм уу?
- Үгүй.
- Ийм байж яаж компьютер мэддэг гэж ярьдаг юм!

Тоглоомын гол баатар:
-Чамд компьютерын тоглоомын гол баатраас хэн нь илүү таалагддаг вэ?
- Тетрисын доош унадаг шоонууд.


Компьютерын архи:

Оросын эрдэмтэд компьютерын архи зохион бүтээжээ:Гадна тал нь ердийн л 3л –ийн архитай адилхан. Харин сонирхолтой нь архийг ганцаараа ууж байгаа хүнийг тасартал нь компьютерын дэлгэцээс үсэрхэг гар гарч ирэн стаканыг нь дүүргэж өгдөг байна …

 Самурайн тангараг:
Компьютерын тоглоом тоглож байсан самурайнуудад үхлийн аюул тохиолджээ.
- Үнэхээр тийм гэж үү? Та үүнийг яаж мэдвээ?
- Юу яаж гэж? Самурайгийн зарчмаар бол самурай ялагдал хүлээвэл гэдсээ хүүлж үхэх тангарагтай байдаг.

 Хөгжлийг гайхсан нь:

Хоёр сайн эр компьютерын үзэсгэлэнг үзээд бишрэн хоорондоо ярилцсан нь:
-Хүүе ээ, компьютер гэдэг энэ юм чинь энэ хурдаараа хөгжвөл би бичсэн захиагаа ус буцалгагчаасаа явуулдаг болох нээ! Тээ?
-Харин тийм ээ бүр, ус буцалгагч өөрөө захиа бичээд түүнийгээ илгээдэг болох цаг ойрхон харагдаж байна...


Унтраасан нь:
Компьютерын техник үйлчилгээний хэлтэст дуудлага ирэв:
- Би хоёр антивирус суулгачихлаа...

- Ямар Сталинг Гитлертэй хамт нэг өрөөнд цоожилсон биш, юун сүртэй юм!..
Үргэлжлүүлэх>>

Хичээл 8: Вирусны эсрэг програм суулгах

Мэдээж төгс вирусны програм гэж байхгүй. Вирус нь ямагт вирусны програмын өмнө явдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Ямар нэг вирус тархасны дараа вирусны эсрэг програм тухайн вирусны вакциныг гаргадаг билээ.
Иймээс та компьютероо форматласны дараа хамгийн түрүүнд LAN/Ethernet(компьютерыг интернетэд холбогч сүлжээний төхөөрөмж) картаа таниулсаны дараа флаш, зөөврийн диск залгахаасаа өмнө вирусны эсрэг програм суулгаад бусад партишнтай хард диск болон флаш, зөөврийн дискээ шалгаад үзээрэй. Магадгүй таны бусад партишн болон зөөврийн дискэнд чинь нуугдсан вирус байгаад та түүнийгээ шалгахгүйгээр нэвтэрч орсон бол таны компьютер буцаад вирустсан байх магадлал 80% юм.


Вирусны эсрэг програмын хувьд хэдийгээр Kaspersky, Eset(Nod32) сайн боловч тэд нь төлбөртэй. Мөн түлхүүр код(key)-г нь байнга хайж олоход төвөгтэй байдаг. Иймээс таньд үнэгүй бөгөөд ачаалал бага өгдөг, сайн хамгаалалтын програм болох Avira-г санал болгож байна.





 Avira суулгах нь:
Одоо та бүхэнд Avira програмыг татан авч суулгах замыг нэг бүрчлэн тайлбарлан үзүүлье.

Үнэгүй хувилбарыг энд дарж татна! Хэрэв таны веб хөтчөөр шууд татагдахгүй байвал http://www.free-av.com/en/trialpay_download/1/avira_antivir_personal__free_antivirus.html орж Download Now товч дарна.
дахин Download Now

Mozilla Firefox  бол Save File:
Internet Explorer бол Download file гэж хадгалах газраа зааж өгөөд Save File
гэж хадгалж аван Run товч дарна.

Continue товч дарна.
Next дарна
License-г нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. I accept the terms of the license agreement гэдгийн өмнөх дөрвөлжинг чагтлаад Next дарна
License-г хүлээн зөвшөөрсөнөө баталгаажуулна. Дээдэхтэй адил дөрвөлжинг чагтлаад Next дарна
Суулгах төрлөө сонгоно. Express гэвэл суулгацын багцыг тэр чигт нь суулгана. Харин Custom гэж сонговол зарим хэрэггүй гэж үзсэн хэсгийг авч хаях боломжтой. Жишээ нь: Тусламж хэсэг(Help).
Create system restore point -н өмнөх дөрвөлжинг чагтласанаар system restore хийсэн тохиолдолд avira суугдсан байхаар тааруулж өгч байна. Ингээд Next товч дарна
Энэ хэсэгт буй 2 дөрвөлжингийн дээд талыг чагтласанаар та Avira-н байнгийн мэдээ мэдээлэл, шинэчлэлийг @-ээр хүлээн авах боломжтой болно. 2 дахь нь Avira вирусны програмд өөрийн гэсэн хэрэглэгчийн бүртгэл үүсгэх сонголт юм. Онцын хэрэггүй гэж үзвэл 2-ланг нь чагтлахгүй явуулсан ч болно. Next дарна
Хэрэв Restart computer -н өмнөхийг чагтлавал таны компьютер унтарч ассанаар вирусны програм бүрэн суун тохиргоо хийгдэх болно. Finish дарсанаар дуусна.
Сууж дууссаны дараа вирусны програм маань өөрөө автоматаар Update хийгдэх болно.
Update хийгдэж дуусаад өөрөө системээ шалгана.
Хэрэв бусад партишн болон зөөврийн дискнийхээ вирусыг шалгахыг хүсвэл My Computer-р орж шалгах дискээ сонгоод хулганы баруун(mouse2) дарж Scan selected files with AntiVir дарна.

Бас цагны хажууд байрлах Avira-н лого дээр дарж гарч ирсэн цэсээс Local protection -> Scanner сонгоод шалгаж болно.

Үнэгүй хувилбар учир бүүр хааяадаа ганц Avira-н реклам гарч ирэх ба үүнийг OK дарахад л болно.




Бусад үнэгүй програмын хувилбарууд:
Бусад үнэгүй програмуудыг өмнө нь хэрэглэж үзсэн боловч миний хувьд Avira-тай дүйцэхүйц програм гараагүй юм. Bitdefender, AVGFree, Avast гээд үнэгүй татах хувилбаруудыг нь холбож өгөв. Та татаж авахдаа Download Now товч дээр даран татаж авч суулгаарай.


Мөн үндсэн вирусны програмаас(Avira) гадна Malware(Өмнөх бичлэгийг үзнэ үү), Spyware, Adware цэвэрлэгч зэргийг суулгаж, вирусаа байнга шалгуулан устгаж байх хэрэгтэй.
Үргэлжлүүлэх>>

Зөвлөмж №3: Компьютероо форматласны дараа суулгах програмууд

Компьютерыг форматласны дараа таны компьютерт төхөөрөмжүүдийн драйвер таниулах болон хэрэглээний програмууд суулгах гээд ажилд бэлэн болоход бага сага зүйл шаардлагатай. Энэ удаагийн зөвлөгөөгөөрөө Цонх(Windows) үйлдлийн системийн хувьд дуу сонсох, видео үзэх, веб хуудсаар аялах болон компьютер дээр ажиллахад тань шаардлагатай, үнэгүй татаж ашиглаж болох програмуудыг товч танилцуулах ба дараа эдгээр програмуудаа хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй танилцуулах болно!


1. Вирусны эсрэг програм:
Мэдээж төгс вирусны програм гэж байхгүй. Вирус нь ямагт вирусны програмын өмнө явдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Ямар нэг вирус тархасны дараа вирусны эсрэг програм тухайн вирусны вакциныг гаргадаг билээ.
Тиймээс та компьютероо форматласны дараа хамгийн түрүүнд LAN(компьютерыг интернетэд холбогч сүлжээний төхөөрөмж) картаа таниулсаны дараа элдэв флаш, зөөврийн диск залгахаасаа өмнө вирусны эсрэг програм суулгаад бусад партишнтай хард диск болон флаш, зөөврийн дискээ шалгаад үзээрэй.
Вирусны эсрэг програмын хувьд хэдийгээр Kaspersky, Eset(Nod32) сайн боловч тэд нь төлбөртэй. Мөн түлхүүр код(key)-г нь байнга хайж олоход төвөгтэй байдаг. Иймээс таньд үнэгүй бөгөөд ачаалал бага өгдөг, сайн хамгаалалтын програм болох Avira-г санал болгож байна.

Үнэгүй хувилбарыг энд дарж татаж авна уу! Хэрэв таны веб хөтчөөр шууд татагдахгүй байвал http://www.free-av.com/en/trialpay_download/1/avira_antivir_personal__free_antivirus.html орж Download Now товч дарж татаж аваарай.

Бусад үнэгүй програмын хувилбарууд:
Бусад үнэгүй програмуудыг өмнө нь хэрэглэж үзсэн боловч миний хувьд Avira-тай дүйцэхүйц програм гараагүй юм. Bitdefender, AVGFree, Avast гээд үнэгүй татах хувилбаруудыг нь холбож өгөв. Та татаж авахдаа Download Now товч дээр даран татаж авч суулгаарай.

Мөн үндсэн вирусны програмаас гадна Malware(Өмнөх бичлэгийг үзнэ үү), Spyware, Adware зэргийг суулгаж, вирусаа байнга шалгуулан устгаж байх хэрэгтэй.


2. Интернет хөтөч болон Интернет харилцагч:
Интернет хөтчийн хувьд Mozilla Firefox, Google Chrome, Safari, Opera гээд хэд хэдэн янз байгаа. Mozilla Firefox бол нэмэлтүүд маш олонтой, бүхий л хэл дээр суулгаж ашиглах боломжтой. Хүсвэл та монгол хэлээрээ ч татаж суулгах боломжтой юм.
Google Chrome мөн олон нэмэлтүүдтэй ба веб хуудсуудыг үзэхэд маш хурдтай, урамтай үзэх боломж олгоно.
Мөн удахгүй IE9(Intenet Explorer 9) гарснаар веб хөтчүүдийн хувьд ширүүн тэмцэл эхлэх байхлдаа.


Интернет харилцагчын хувьд бид бүхний өдөр тутмын хэрэглээ болсон Yahoo Instant Messenger(YIM), Google Talk, Skype, Oovoo гээд аль хэрэглэдэг програмаа суулгаж болно.
YIM-г суулгаад нэг компьютер дээрээс олон хаягаар орох шаардлагатай бол энэ холбоосыг уншина уу!

3. Шахагч болон задлагч програм:
Интернетээс тоглоом, програм гээд янз бүрийн юм татахад ихэнх нь шахагдсан файлууд байдаг. Мөн та өөрийн компьютер дээр байгаа зарим бичиг баримт болон програмуудаа шахаж хадгалсанаар вирустаж устаж алга болохгүй, зай бага эзлэх, эмх цэгцтэй болно. Шахаж архивлах болон задлагч програм бидний алхам тутамд хэрэг болсоор байна.
WinRar, Winzip, 7z гэсэн үндсэн хэдэн програм байдаг.

WinRar, Winzip нь төлбөртэй програмууд.
7z бол үнэгүй бөгөөд маш олон төрлөөр шахаж архивлах давуу талтай.
7z хэдий сайн шахдаг ч хэрэглэгчид WinRar илүү сайн програм гэж үздэг.


4. Цэвэрлэгч багаж:
GlaryUtilities, Ccleaner, RevoUninstaller гэх мэт хэрэгслүүд байгаа.
GlaryUtilities бол нилээн сайн хүчирхэг цэвэрлэгч хэрэгсэл. Мөн та http://www.glarysoft.com/ хаягаар орсоноор өөр олон сайн хэрэгслүүдийг үнэгүй татаж суулгах боломжтой.
RevoUninstaller нь таны компьютерт суугдаад устгаж болохгүй байгаа програмуудыг бүрэн гүйцэд устгах болно.


5. Дуу тоглуулагч програм:
WinAmp, GomAudio, iTunes, JetAudio гэх мэт програмуудаас сонгож суулгаж болно.
Хэрэв та iPod-той бол мэдээж iTunes суулгах нь зайлшгүй юм. Зарим хэрэглэгчид iPod -гүй ч гэсэн iTunes хэрэглэх дуртай байдаг нь iTunes програмын дуунуудыг маш сайн ангилж, ялгах алгоритмтай холбоотой байх.
Хэрэв та компьютертоо playlist үүсгэн байнга хөгжим тавиастай байдаг бол WinAmp болон GomAudio ч гэсэн сайн програм.

6. Видео тоглуулагч програм:
Ихэнх видео үздэг сайтууд видео кино үзэхэд WindowsMediaPlayer, RealPlayer болон Flash Player суулгасан байх шаардлагатай байдаг.
Хэрэв та Mozilla Firefox ашиглаж байгаа бол https://addons.mozilla.org/en-US/firefox/browse/type:7 орж Adobe Reader, Adobe Flash Player, Java, Quicktime, Real Player, Windows Media Player гээд хэрэгтэй бүхий л тоглуулагч, хэрэгслүүдээ татаж авч чадна.
Мөн интернетээс клип, кино татаж аваад үзэх үед чинь дуу нь гараад дүрс нь гарахгүй, эсвэл дүрс нь гараад дуу нь гарахгүй байвал таньд видео codec шаардлагатай гэсэн үг.
Миний бодлоор хамгийн сайн codec агуулсан програм K-Lite Codec юм. Энэ нь бүхий л төрлийн codec-дыг өөртөө агуулсан ба байнга шинэчлэл хийгддэг.
Мөн VideoLan ч сайн видео тоглуулагч байж чадна.
GomPlayer-н видео тоглуулагч ч зарим олдохгүй байгаа video codec-уудыг өөрөө татахаар гарч ирнэ. Мөн зарим үед та өөрсдийн хувийн видео бичлэгийг компьютерт Видео CD хэлбэрээр үзье гэхээр *.dat-г уншдаггүй ба үүнийг GomPlayer суулгаснаар автоматаар танин ажилладаг.
Бас та хааяа нэг ДВД кино үзэх хэрэг гарч магадгүй. Тэгвэл ДВД тоглуулагч програм(татах холбоосыг хавсаргав) бас суулгах шаардлагатай.


7. Бусад хэрэглээний програмууд:
Бусад програм нь таны ажил мэргэжлийн онцлог болон таны сонирхлоос хамааран суугдах байх. Оюутан сурагчид, албан байгууллагын хэрэгцээнд мэдээж OpenOffice(Үнэгүй), Microsoft Office, Hangul хэрэглэгдэх байх.
СD/DVD хувилах, бичих бол Nero, Alcohol, MagicDisс гээд програмууд суулгаж болно.
Хэрэв та зураг янзлах, график дизайн хийдэг бол энэ холбоосоор орж зарим програмуудыг татаж авч болно. (Adobe Photoshop, Adobe Illistrator, Indesign гэх мэт.)
Хэвлэлийн эх бэлтгэх нь CorelDraw, Adobe PageMaker, Adobe Illistrator... гээд суулгаж болно.
Үргэлжлүүлэх>>

Үнийн санал

Та бүхэн чанартай, найдвартай компьютер(ширээний болон зөөврийн) авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу! Бид таны хүссэн сонголт, үзүүлэлтээр таньд компьютер босгож авахад тань туслах ба мөн үнэгүй зөвлөгөө өгөх болно. Мөн компьютерийн сэлбэг хэрэгслийг ч бид таньд нийлүүлэх ба таны хүссэн бүхий л програм хангамж, дуу, видео клип, кинонуудыг суулгаж өгөх болно.

Та дараах үнийн саналтай танилцана уу! Үүнээс нэмж хасаад хүссэн үзүүлэлттэй компьютероо босгон авах боломжтой. Доорхи үнэнд дэлгэцийн үнэ ороогүй болно!
Хэрэв та монголд байгаа бол бид илгээмжээр найдвартай хүргэж үйлчилнэ.
Жич: () гэдэг нь 10.000 -г илэрхийлнэ. Жишээ нь: 31만원 нь 310.000вон гэсэн үг юм.

   INTEL CPU:


   AMD CPU:


   Бусад сонголт:

Үргэлжлүүлэх>>