Дээш очих

Хэрхэн iTunes App Store-д кредит картгүйгээр эрх нээх вэ? [iPhone, iPod touch, iPad]

Та Apple компаний бүтээгдэхүүнүүд болох  iPhone, iPod touch, iPad худалдаж аваад хэрэглэхийн тулд iTunes App Store дээр эрх нээлгэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл зөвхөн эрх бүхий хэрэглэгчид л эндээс хүссэн дуу, програмаа татаж авах эрхтэй. Эрх нээлгэе гэхээр заавал төлбөрийн виза карт байх шаардлагатай гэх мэт асуудалтай тулгарсан бол бидний энэхүү нийтлэлд анхаарал хандуулна уу!

Жич: Энэхүү заавар нь компьютер ашиглаж биш  iPhoneiPod touchiPad ашиглан эрх нээх заавар юм. Удахгүй бид компьютер дээрээс интернэт хөтөч ашиглан кредит картгүйгээр эрх нээх тухай оруулах болно.
Үргэлжлүүлэх>>

10 минутанд шинэ зүйл сурч болох 10 сайт

Бид амьдралынхаа туршид ямар нэгэн зүйлийг суралцсаар ирдэг. Шинэ зүйл сурахад биднээс цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг билээ. Мэдээлэл технологи хөгжсөнөөр бидэнд юм сурах нь маш хялбар, цаг хугацаа бага шаардсан ажил болж байна. Та ямар нэгэн шинэ юм сурах гэж тээр хол хэдэн арван километр газар явах шаардлагагүй, зүгээр л гэртээ интернэтэд холбогдсон компьютер байхад л хүссэн зүйлээ 10 минутын дотор л сурч болох нь.
Үргэлжлүүлэх>>

МонголДуу.Ком-оос хэрхэн дуу татах вэ?

Энэ жил 4 их ойн баяр давхацсан сайхан баяр наадам болж өнгөрлөө. Та бүхэн минь сайхан наадсан бизээ. Өнөөдрийн оруулах бичлэг маань МонголДуу.Ком хэмээх монгол дууны хамгийн анхны бөгөөд хамгийн томоохон портал сайтаас өөрийн хүссэн дуугаа хэрхэн татаж авах талаар бяцхан зөвлөгөө оруулахыг хичээлээ. Энэ нь гадаадад суугаа монголчуудад маань хэрэгтэй зөвлөгөөний нэг байх гэж бодож байна. Үүнийг мэддэг олон хүн байх ч гадаадад суугаа яаж дуу татахыг мэдэхгүй олон хүн байдаг юм билээ. Мөн дуу татах олон арга байгаа ба бид зөвхөн нэг аргийг нь л та бүхэнд танилцуулж байгаа болно. За ингээд заавартайгаа танилцъя.
Үргэлжлүүлэх>>

Зөвлөмж 10_1: Онлайн видеог MP3, MP4, AVI болон бусад төрөл рүү хөрвүүлэх

Та ЮүТүб(Youtube) -г хэр ашигладаг вэ? Зарим хүмүүс юүтүб-д орж өдөржин видео клип, бичлэг, дуу сонсдог. Тэгвэл өнөөдрийн танилцуулах сайт нь Юүтүбийн видеог MP3 дуу болон MP4, AVI, iPhone, Android гээд таны хүссэн бүхий л төрлийн файл болон төхөөрөмж рүү хөрвүүлэх чадвартай юм. Мөн ашиглахад маш амархан.

Энэхүү сайтын хөрвүүлж чадах төрлүүдийг доор жагсаалаа.

High-Quality MP3Windows Video (DIVX)HQ Video for PhoneWindows Video (AVI)
iPhone 4Android   PSPMP4
iPhone 3 and earlierBlackBerry 480x360   PS3 HDH264 720p
iPod TouchBlackBerry 480x320   PS3 SDH264 480p
iPadBlackBerry 400x360   XBox HDTivo HD
iPod ClassicBlackBerry 320x240   XBox SDDirecTV HD
iPod NanoApple TV2 HDWiiSony Bravia 16:9
QuickTimeApple TVZenSony Bravia


Одоо яаж хөрвүүлэх талаар танилцъя!
1. Эхлээд юун түрүүнд та ЮүТүб -ээс хөрвүүлэх видеогоо олон холбоосыг нь хуулж авах хэрэгтэй.
2. Одоо EasyMovieConverter.Com хаягруу орж Step 2: хэсгийн доор юүтүб-нхээ хуулж авсан холбоосыг оруулна. Мөн Step 1: хэсэгт ямар төрөл рүү хөрвүүлэхээ сонгоно. Жишээ нь та MP3 дуу руу хөрвүүлье гэвэл хамгийн эхэнд байгаа High Quality MP3-г сонгоорой
Ингээд хөрвүүлэх ажиллагааг эхлүүлэхийн тулд Retrieve it товчийг дарна.
3. Хөрвүүлэлт хийгдэж байгааг харуулав.
4. Хөрвүүлэлт дууссан учир Download Now товч дээр дарсанаар өөрийн компьютер дээр татаж авна.
5. Одоо Download to my computer now товч дарсанаар хадгалах цонх гарч ирээд байрлалаа заан өгч хадгална.
6. Компьютертоо хадгалах үйл явцыг харуулав. Бидний жишээнд Google Chrome вебхөтөч ашиглаж байгаа тул өөрөө хаана хадгалахыг асуулгүйгээр Downloads хавтаст хадгалж байна. Харин Internet Explorer хөтөч ашиглаж байгаа үед хадгалах газраа зааж өгөөрэй.
7. Бичлэг бидний хүссэн форматаар хадгалагдсан байна.
Таньд амжилт хүсье!
Үргэлжлүүлэх>>

Зөвлөмж 14: Хатуу дискнээс форматлаад устгагдсан мэдээлэл сэргээх

Энэхүү бичлэгийг манай блогийн байнгийн зочин @boldo-н хүсэлтээр орууллаа.
Хэрэв таны чухал бичиг баримт, хэрэгтэй файлууд нэгэнт форматлагдаад устчихсан бол аль болох тэр хатуу дискийг хамаагүй битгий оролдоорой гэж зөвлөе!
Форматласан хатуу диск дээрхи мэдээллүүд тань юм нэмж бичигдээгүй байх тусмаа сэргэх магадлал өндөр байна гэсэн үг.
Юм нэмж хийлгүйгээр форматласан хатуу дискээ өөр компьютерт туслахаар залгаад мэдээллээ сэргээхийг оролдох хэрэгтэй.
Маш чухал бичиг баримтууд байгаад өөрөө тухайн сэргээх програмыг мэдэхгүй бол бас хамаагүй оролдох хэрэггүй. Сайн мэдэх хүнд үзүүлж сэргээлгэх хэрэгтэй байх.
Санамж: 
Мөн нэмж зайлшгүй мэдэж байх шаардлагатай мэдээлэл бол таны компьютер формат хийхээс өмнө ямар үйлдлийн системтэй байсан (Windows 98/Me/2000/2003/MCE 2005/Vista/Windows 7) болон ямар файлын системтэй байсан (FAT16/FAT32/NTFS/NTFS5 гэх мэт) эсэхийг мэдэж байх хэрэгтэй. Бас таны устгагдсан файлууд аль хатуу диск дээр байсныг санаж байх хэрэгтэй. Учир нь C:\ дээр байж байгаад форматлагдсан файлыг андуурч D:\ дээрээс баахан хайгаад олохгүй бол хайран цаг үрсэн ажил болно.
Ийм байдалд орохгүйн тулд:
- Хатуу дискийн партишныг хэрэгцээнийхээ шаардлагаар хувааж хэрэглэх. Ингэсэн тохиолдолд таны C:\ диск дээр чинь үйлдлийн систем суугдан D:\ диск дээрээ өөрийн хэрэгцээт файлуудаа хадгалаад явна. Дахиж форматлаж систем суулгах бол зөвхөн C:\ партишныг устгаад систем суулгаж болно.
- Хэрэв та C:\My Documents дотор өөрийн амин чухал файлуудаа хадгалдаг бол D:\ диск дотроо тусгай хавтас үүсгэн C:\My Documents доторх баримтуудаа Move хийж болно.
- Зайлшгүй хэрэгцээтэй файлуудаа устахаас сэргийлэн зөөврийн хатуу диск, флэш, мэйл хаяг, веб файлын сандаа байнга нөөцөлж авч байх хэрэгтэй.
Форматлагдсан, партишн устсан хатуу дискээс мэдээлэл сэргээх нь нилээн их цаг үрсэн ажил юм. Гэлээ гээд таны зайлшгүй хэрэгтэй мэдээлэл байгаа бол сэргээж авах нь чухал байх.
Өгөгдөл сэргээх програмууд нь маш олон байгаа бөгөөд нэгэнт оролдож байгаа бол сайн програмаар оролдох хэрэгтэй. Сэргээж чадахгүй муу програмаар оролдвол өөрийн чухал мэдээллийн файлуудыг сэргээж чадахгүй бүүр алдаж ч мэднэ. Сайн програмууд нь төлбөртэй учир татаж авсан ч крактай(crack) бүтэн хувилбарыг олж авах хэрэгтэй. Учир нь крак хийгдээгүй програмын хувилбар нь хэдэн цаг шалгаад хэрэгтэй файлаа оллоо гэхэд сэргээх, хадгалах функц нь ажиллахгүй байж болно. Тэгвэл та тухайн програмын кракны эрэлд гарахаас өөр аргагүй!
Өгөгдөл сэргээх үнэгүй програмуудаас мөн сайн ажилладаг програм олон бий.

Өгөгдөл сэргээх програмуудаас жагсаавал:
Төлбөртэй:
Ontrack Easy Recovery
Get Data Back FAT/NTFS
Winternals Disk Commander
Recovery My Files
Active Partition Recovery
Active Uneraser

Төлбөргүй:
Testdisc
Pandora Recovery
Data Recovery Wizard

За ингээд файл сэргээх үйл явцтай танилцъя.
Жишээ болгон Testdisc,  Pandora Recovery болон Ontrack Easy Recovery програмуудыг авч ашигласан болно.
Testdisc ашиглан сэргээх:
Энэхүү програм нь маш сайн сэргээдэг гэж хэд хэдэн хүний ярианаас сонсож байсан боловч энэ удаад сэргээж чадсангүй! Харин Master Boot Record(MBR) сэргээх тал дээр бол сайн байх.
1. Партишн Analyze хийнэ.
2. Ингэж гаргасан учир орхив.
Pandora Recovery нь үнэ төлбөргүй бөгөөд ашиглахад хялбар, өгөгдлийг сайн сэргээх чадвартай.
1. Програмыг татан авч суулгана. Нээж ажиллуулан Next товч дарна.
2. Бид файлаа олоогүй учир гарч ирэх сонголтоос No, I did not find my files сонголтыг хийн Next товч дарна.
3. Энэхүү жишээнд C:\ дискээс шалгалт хийсэн болно. Харин таны хувьд өөрийн форматласан дискийг сонгоод Next дарж цааш явуулна.
4. Deep (Surface) Scan: гэснийг сонгоно. Энэхүү сонголтонд нэгэнт форматлагдсан дискээс файл сэргээх сонголт багтаж байгаа тул сонгоод Next дарна.
5. Хайж байгаа файлын төрлөө болон форматлагдсан дискээ зааж өгөн Start Disk Surface Scan товч дарна.
6. Бидний хайсан хэрэгцээт файл олдлоо.
7. Сэргээх файл олдсон учир тухайн файл дээр хулганы баруун буюу mouse 2 дарж recovery-г сонгоно. Улаанаар тухайн сэргээх файлын нэр, сэргээх байршил болон файлын хэмжээг харуулав.
8. Файл нэгэнт сэргэсэн учир хааж болно.

Одоо Ontrack Easy Recovery програмаар сэргээх үйл явцтай танилцъя.

Анхааруулга: Ontrack Easy Recovery нь Windows Vista болон Windows 7 үйлдлийн системийг дэмжихгүй учир Windows XP/2000/2003 дээр ашиглахад тохиромжтой.
Ontrack Easy Recovery ашигласан жишээ:
1. Програмыг татаж авч суулгана. Татаж авахын тулд энд дарна уу! Эсвэл бидний http://www.4shared.com/file/TdhNP0-d/Ontrack_EasyRecoveryPro_61202.html холбоосоор орж татаж аваарай. Уг програм нь автоматаар лиценз хийгдсэн хувилбар болно. Та крак хайж явах шаардлагагүй гэсэн үг.
Татаж хадгалсан байдал:
2. Өмнөх хичээлүүдэд програм суулгах үйл явцыг нэг бүрчлэн харуулж байсан учир энэ удаад тэр үйл явцыг алгасав.
3. Advenced Recovery-г сонгон явуулна. Хэрэв үүгээр үзээд сэргээгүй бол Format Recovery-г сонгон үзээрэй.
4. Форматлагдахын өмнөх файлын системыг зааж өгнө. Илүү сайн хайя гэвэл Advanced Scan-г чагтлаж болно.
5. Сэргээх хатуу дискээ сонгоно
6. Сэргээх хавтасаа сонгоно. Хэрэв файлын нэрээ мэдэж байгаа бол Find даран хайж болно.
Хэрэгтэй файлуудаа сэргээхэд энэхүү бичлэг өчүүхэн ч атугай туслана гэдэгт найдаж байна. Таньд амжилт хүсье!
Үргэлжлүүлэх>>

Зөвлөмж 13: WGA гэж юу вэ?


WGA (Windows Genuine Advantage) нь Майкрософт компаниас өөрсдийн бүтээгдэхүүнүүд болох Windows үйлдлийн системийн copy буюу хуулбар, хууль бус хувилбаруудыг илрүүлэх зорилготой програм юм.
Майкрософт компани хууль бус үйлдлийн системүүдийг жагсаалтаас гаргахын тулд WGA-г үйлдлийн системийн шинэчлэлийн багцууддаа автоматаар ажиллахаар нэмж өгсөн байдаг.

Ингэснээр WGA нь таны үйлдлийн систем шинэчлэгдэх үед автоматаар суугдан "таны үйлдлийн систем ориг биш байна, ориг болго" гэж үргэлж сануулсан цонх гарч ирэн
дэлгэцний ханийн зураг чинь байнга хар болж
 

үйлдлийн систем ачааллах болгонд 5 секунд заавал хүлээх хэрэгтэй болдог.
Нэгэнт WGA нь суугдсан бол uninstall гэсэн сонголт байдаггүй.
Хэрэв таны үйлдлийн систем ийм болчихоод таныг зовоогоод байгаа бол үүнийг аргалж Windows үйлдлийн системийг ориг болгогч програмын хамгийн сүүлийн үеийн хувилбарыг та бүхэндээ хүргэж байна.

Татаж авах холбоос:
4Shared.com (x86) WGA v1.9.9.1

Rapidshare (x86) WGA v1.9.9.1

Суулгах заавар:
1. Интернэт хөтөчүүдээ хаасан байна.
2. Татаж авсан файлаа задлан суулгана.
3. Компьютероо унтрааж асаах шаардлагатай.
Үргэлжлүүлэх>>

Зөвлөмж 12: Windows XP үйлдлийн системийг буцааж сэргээх

Таны компьютерын үйлдлийн систем эхлэхгүй, эсвэл эхэлсэн ч нэг л сайн ажиллаж өгөхгүй байна уу? Тэгвэл хэрэв Windows XP үйлдлийн систем дээр ажилладаг бол таньд нэгэн хэрэгтэй зөвлөмжийг хүргэе!
Windows үйлдлийн системд ажиллагаагүй болсон таны үйлдлийн системийг өмнө нь зүгээр ажиллаж байхдаа хадгалагдсан системийн төлөврүү буцаан сэргээх функц байдаг. Энэ нь Windows System Restore юм.

Ингээд хэрхэн хийхийг тайлбарлая.
1. Компьютероо унтраан дахиж эхлүүлээд F8 товчийг нэгэн хэмнэлттэйгээр хурдан хурдан дарна.
2. Дараах сонголтууд гарч ирнэ.
Эндээс


а) Safe Mode 
б) Safe Mode with Networking
в) Safe Mode with Command Prompt
гэсэн а), б) сонголт нь Windows систем ачаалагдаж болж байгаа үед хэрэглэнэ.
а) Safe Mode болон б) Safe Mode with Networking сонгосон үед Windows аюулгүйн горимоор эхлэх ба таны компьютерын дуу гарахгүй ба бусад програмууд ажиллахгүй. Ихэнхдээ програм, систем гэмтсэн үед энэ горимоор орж засдаг. Систем ачаалсаны дараа Start-> Run гэж орно.

гарч ирсэн коммандын мөрөнд
С:\Windows\system32\restore\rstrui.exe
гэж бичээд enter дарна.
Эсвэл msconfig гэж бичээд enter даран
гарч ирсэн цонхноос Launch System Restore-г дараарай.
Цааш нь 3.-с эхлүүлэн үргэлжлүүлнэ.

в) Safe Mode with Command Prompt сонголтыг сонгоод Enter дарна.

Үргэлжлүүлэхийн тулд Enter товч дарна.
Дараах үгийг дуурайлган бичээд Enter дарна.
%systemroot%\ system32\restore\rstrui.exe
3. Хэсэг хугацааны дараа шинэ цонхонд System Restore функц гарч ирэх ба Next > товч дарна.
4. Жишээ болгон үзүүлсэн зурганд 2010 оны 4 сарын 14 өдрийн системийн төлөв хадгалагдаагүй ба өмнөх 4 сарын 13 юмуу 12 ны өдрөөр сонгох боломжтой харуулсан байна. Иймээс бид 4 сарын 13 өдрөөр сонгов. Ингээд Next > товч дарж цааш үргэлжлүүлнэ.
Харин таны хувьд тухайн гэмтсэн өдрийнхөө өмнөх өдөр юмуу эсвэл өмнөх долоо хоногт нь сонгож болох сонголт байвал түүн дээр дарж сэргээгээрэй.
5. Дахин Next > товч дарсанаар сэргээх үйл явц явагдах ба дахин компьютер асах хүртэлх үйлдлийг өөрөө хийх болно. Хэрэв тухайн сэргээсэн өдрөөр чинь эхлэхгүй бол 1-с эхлээд дахин хийж өөр өдрийг сонгоод үзээрэй.
6. Ингээд бидний үйлдлийн систем өмнө нь энгийн үедээ хадгалагдсан төлөвөөрөө дахин ажиллаж эхлэх болно.
Хэрэв цааш түгээх бол бидний нэрийг дурьдана уу! Учир нь эдгээр бүх заавар зөвлөгөөг хийхийн тулд биднээс бас хөөрхөн цаг хугацаа шаардагдаж байгаа гэдгийг ойлгох байх. Таньд амжилт хүсье!
Үргэлжлүүлэх>>

Зөвлөмж 11: Том хэмжээтэй файл түгээх, хуваалцах

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Таньд томоохон хэмжээтэй файл түгээх шаардлага тулгарч байсан л байх. Өнөөдрийн танилцуулах веб нь сүүлийн үед хүмүүсийн нилээд их ашиглах болсон мэдээлэл хадгалах, файл, програм түгээх веб хуудас юм.
Энэхүү вебийн нэр нь Dropbox. Dropbox бол таны онлайн дахь гэр гэж ойлгож болно. Иймэрхүү төрлийн вебүүд нилээн олон байдаг ч Dropbox бол ашиглахад хялбар, хурдан шуурхай юм.


Давуу талууд:
-Хэмжээний хувьд 2GB ч гэсэн хэн нэгэн найз, танилаа урин тэр хүн чинь dropbox ашиглаж эхэлбэл таны мэдээлэл хадгалах хэмжээ 250MB-аар нэмэгдэх болно. Энэхүү хэмжээний хязгаар нь 8GB хүртэл өсөх боломжтой.

- Үйлдлийн системдээ програмын нэгэн адил суулгах боломжтой ба ингэснээр та dropbox-нхоо хавтаст файлуудаа хийсэн үед автоматаар таны онлайн дахь dropbox серверт хуулагдсан байх болно.

За ингээд хэрхэн ашиглах заавартай цухасхан ч болов танилцъя. Та бүхэнд аль болох ойлголмжтой болгох үүднээс эгшин, үйлдэл бүрийг нэг бүрчлэн зургаар харуулж байгаа билээ.
1. Dropbox нь referral буюу хэн нэгэн нь таньд орох хүсэлт явуулсанаар та бүртгүүлж ашиглах системтэй болно. Энд дарж шууд бүртгүүлнэ үү!

2. Бүртгүүлэх цонхонд өөрийн мэдээллийг оруулна. @ хаягаа үнэн зөв бичээрэй. Бөглөж дуусаад Create account товч дарна.

3. Бүртгэл дууслаа. Одоо Back to Home дарснаар үндсэн цонхонд очно.

4. New folder үүсгээд мэдээллээ ангилаад оруулж болно. Эсвэл үндсэн хавтастаа файлуудаа хийж бас болно.

5. Энэ зурганд бол Downloads гэсэн шинэ хавтас үүсгэж байна.

6. Шинээр файл оруулахдаа Upload товч дээр дарна.

7. Гарч ирэх цонхноос Choose files даран оруулах файлуудаа хийнэ. Зарим үед энэ нь гарч ирэх гэж уддаг ба хэрэв та ганц 2 файл хийх гэж байгаа бол Basic uploader гэсэн холбоос дээр дарж файлаа оруулаарай.

8. Файлаа сонгох хэсэг. Хэрэв та Choose files-г сонгосон бол хэд хэдэн файл зэрэг оруулах боломжтой.

9. Start upload товч дарсанаар файл хуулагдаж эхэлнэ.

10. Файл хуулагдах үйл явц: Энэ хэсгээс оруулж буй файлын нэр, оруулах хурд, хувь, үлдсэн минут зэрэг мэдээллийг харж болно.

11. Файл хуулагдаж дууссан байна. More actions товч дарсанаар олон сонголт гарч ирнэ.

12. Хэрэв бусдад түгээх гэж байгаа бол Sharing гэдгийг сонгоод Share a folder гэсэн товч дээр дарна.

13. Ингэснээр 2 сонголт гарч ирэх ба а) Шинээр нэр өгч тэр хавтастаа бусдад түгээх файлаа хийх б) Өмнө нь үүсгэсэн хавтасыг түгээх

а) сонголтыг сонговол түгээх хавтасынхаа нэрийг өгсөн байх ёстой. Жишээ нь: My Sharing. Мөн доор зурагт үзүүлсэний дагуу түгээх хүнийхээ @ хаяг болон тухайн хүндээ илгээх үгээ бичиж явуулж болно.

Түгээсэн файлыг харах боломжтой хүний @ хаяг руу хүсэлт илгээсэн байна.
б) сонголтонд өмнө нь үүсгэсэн хавтасыг түгээж болох ба 2 дахийг сонгоод Next товчийг дараарай.
Ингээд эндээсээ аль хавтасыг бусдад түгээхээ зааж өгөөд Next товчийг дарна.

18. Эсвэл мөн дээрхи 2 сонголтоос гадна оруулсан файлаа сонгоод More actions сонголтыг хийж Move... гээд
шилжүүлэх байрлалыг зааж өгөн бусдад түгээж болно.

Му Sharing хавтас дотор бусдад түгээх файл маань шилжэн орсон байна.

21. Одоо Dropbox програмыг өөрийн үйлдлийн системдээ суулгахыг авч үзье. Ингэснээр заавал веб хөтчөөр dropbox.com руу орохгүйгээр Dropbox гэсэн хавтас дотроо л файлуудаа хуулахад автоматаар онлайн серверт байрлана.
Үүнийг хийхийн тулд Install Dropbox гэсэн холбоосыг дарна.

22. Гарч ирэх сонголтоос Free Download дарна.

23. Хатуу дискэнд хадгалах эсэхийг асуух ба хадгалж аван суулгах бол Save(S) сонголтыг хийнэ.

24. Run(R) дарсанаар суулгах үйл явц эхэлнэ.

25. Install дарж цааш суулгацыг эхлүүлнэ.
26. Сууж дууссан бол Finish дарж My Documents хавтас дотор байрлах My Dropbox хавтасруу түгээх файлуудаа хийгээрэй.
Бидний холбоос дээр дарж бүртгүүлсэнээр хэрэгтэй програмаа татан авах боломжтой болно. Энд дарж шууд бүртгүүлээрэй! 
За ингээд таньд амжилт хүсье.
Үргэлжлүүлэх>>