Дээш очих

Хэрхэн CD/DVD бичих вэ?

Posted on
  • Thursday, August 19, 2010
  • by
  • in
  • Ангилал , ,
  • Юун түрүүнд таны компьютерт СD/DVD бичигч байгаа эсэхийг мэдэх нь чухал.
    Компьютерын хувьд CD/DVD уншигч нь олон төрөл байдаг билээ.
    - a) CD-ROM /CD уншигч/
    - б) DVD  /DVD уншигч/
    - в) Combo /CD уншиж, бичигч; DVD уншигч/
    - г) DVD-RAM /CD уншиж, бичигч; DVD уншиж, бичигч/
    - д) BD-ROM уншигч (BD RAM уншиж, бичигч)
    а) Таны СD ROM-ны урд талд 32/40/52x Max гэчихсэн байвал энгийн CDROM, гэвч зарим нэг нь ямар ч бичиггүй байх ба тийм бол тухайн төхөөрөмжийн пасспортыг харж болно. CD ROM нь CD бичихгүй, DVD уншихгүй гэсэн үг юм.
    б) Хэрэв Combo бол СD уншиж, бичих ба DVD унших боломжтой гэсэн үг.
    в) Эсвэл мөн энгийн DVDRom байх ба энэ нь CD/DVD бичих боломжгүй харин 2-ланг нь унших боломжтой юм.
    г) Харин DVD SuperMulti бол CD болон DVD 2-ланг нь уншиж мөн бичдэг.
    д) BD-ROM буюу Blu-Ray диск уншигч. Энэ нь маш сайн нягтралтай, ихэвчлэн өндөр чанартай Blu-Ray киноны диск уншигч юм. Blu-Ray бичигч гарсан ба CD, DVD, BD гээд бүгдийг нь уншиж бичдэг.

    Та СD/DVD  бичихийн тулд танд СD/DVD бичигч програм байх шаардлагатай. Маш олон програм байх ба үүний дотроос бидний хэрэглэж заншсан Nero програм дээр жишээ авч тайлбарлая.
    Хэрэв таны компьютерт ийм төрлийн програм байхгүй бол доорх зааврын дагуу орж татаж аваарай. Энэхүү татаж авч байгаа програмын хувилбар нь үнэгүй(Freeware) бөгөөд хугацаа дуусна гэж айлтгүй юм.

    Татаж авах талаар(Аль болох зургаар тайлбарлаж байгаа учир дагаж хийхэд ойлгомжтой байх):
    1. FileHippo.com нь үнэгүй болон үнэтэй бүхий л төрлийн програмын хувилбаруудыг оруулсан томоохон сайтуудын нэг юм. Энэ сайт руу ороод Nero гэж бичээд хайхад дараах сонголтууд гарч байна. Үүнээс Nero 10.0.10500(Энэ холбоос дээр дарвал шууд татагдана) нь нилээд сүүлийн үеийн хувилбар бөгөөд бас үнэгүй(FreeWare) суух боломжтой байна.

    2. Баруун дээд хэсэгт байгаа Download Latest Version товч дээр дарна.
    3. Бидний веб хөтөч IE(Internet Explorer) учир татах линк нь PopUp маягаар гарч ирж байна. (Download File дарна)

    4. Одоо та хадгалах газраа зааж өгнө. Компьютерт ямар нэгэн бичиг баримт, програмыг татан авч хадгалахдаа аль болох эмх цэгцтэй ангилж хадгалвал зүгээр байдаг. Үүний талаар дараа дэлгэрэнгүй заавар оруулнаа. Жишээ нь: Миний хувьд D:\Programs\CD DVD Burning дотор СD/DVD бичигч програмуудыг хадгалж байна.

    5. За ингээд бидний татаж авсан файл суугдахад бэлэн болсон байна. Run дарсанаар таны компьютерт суугдана.

    6. Nero програм нь энэ хувилбартаа(10.5.10500) Ask Toolbar-г санал болгож байна. Энэхүү toolbar нь суугдсанаар интернетээс хайлт хийхэд бидний хүссэн үр дүнг харуулж чаддаггүй учир миний хувьд суулгахгүйгээр явуулъя. Хэрэв чагтлаад явуулбал суух болно. Гэвч сүүлийн үед AskToolbar-г авч хаях сонголт идэвхигүй болсон ба суусны дараа устгаж бас болно.

    7. Next(N) дарснаар үргэлжлэх болно. Энэ зурганд 다음 гэж солонгосоор гарч байгаа боловч суугдсаны дараа англи хувилбар нь суух болно. (Солонгосоор гардаг учир нь би байрлал болон цагийн бүсээ солонгост байгаагаар тааруулсан байгаа. Таны хувьд магадгүй англиар гарах байх. Хэрэв солонгос үйлдлийн системтэй бол мэдээж солонгосоор гарна. Харин суусны дараа англиар харагдана.)

    8. Agree(A) буюу дээд сонголтыг нь сонгоод (N) дарна.

    9. Custom Settings(S) энэхүү сонголтыг хийснээр та Nero-н хэрэггүй гэж үзсэн хэсгүүдээ хасах боломжтой. Сонголтоо хийгээд (N) дарна.
    Энэ хэсэгт бид (S) сонголтыг хийсэн учир Help хэсгийг нь хэрэггүй гэж үзээд суулгахгүй үлдээж байна. Заавал ингэж тохируулахгүйгээр шууд явуулсан ч болно. Хэрэв тэгэх бол дээрх зургаас (C) сонголтыг хийгээрэй.
    10. Одоо бид Install/설치(I) товч дарснаар програм сууж эхэлнэ.
    11. Finish/마참(F) дарсанаар сууж дуусна.

    Одоо та ажиллуулахдаа Desktop(арын дэлгэц дээр байгаа) Nero BurnLite 10 дарсанаар ажиллаж эхэлнэ.

    ОК дарснаар хэрэглэгчийн бүртгэл шаардах байх. Үүнийг нь бөглөөд Register Now дарах эсвэл дараа бөглөнө гээд Remind Me Later дарж болно.
    CD/DVD бичих нь хэд хэдэн үндсэн сонголттой.
    - Audio CD (Энэ нь хамтлаг дуучдын альбум-ны cd-тэй адил өөрийн сонгосон цөөн хэдэн дууг түүвэрлэн бичих сонголт)
    - Video CD/DVD (Хүссэн кино, эсвэл гэр бүлийн бичлэгээ Video CD/DVD тоглуулагчаар үзэхэд зориулан бичиж болно.)
    - Data CD/DVD (Таны хэрэгтэй Mp3 дуу, зураг, кино, програм, файлууд гээд хүссэн бүгдээ сонгоод хольж бичиж болно.)
    - Copy Disk (Өөрт хэрэгтэй үйлдлийн систем, интерактив програм, хичээл, audio/video cd/dvd гээд бүгдийг хуулж авч болно)
    - Image File (СD/DVD-д байгаа үйлдлийн системийг хуулж авахад хэрэглэж болно.)



    Жишээ нь хэрэгтэй програмуудаа бичье гэвэл:
    Data Burning-г сонгоод (+Add) товчийг дарснаар сонголт гарч ирнэ. Програмуудаа сонгоод 700MB хүртэл нэмэх боломжтой.

    Програмаа сонгоод Add товчийг дарна. Мөн бичихийн тулд хоосон CD/DVD-гээ хийгээд Burn товч дараарай.


    3 сэтгэгдэл:

    bolorhon said...

    goeimaa
    kk thanks shuu
    zunduu ih ym medeed garchin shde

    Anonymous said...

    bayarlalaa

    mon said...

    bi klip bichsen yum aa daraa ni unshuulhaar dvd unshij chadahgui yum yaah be mon_good01@yahoo.com

    Post a Comment